| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/06982/И |
| Дугаар | 182/ШШ2024/05374 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2024/05374
| 20222023 | 82/ШШ2023/0303 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ..дүүрэг, ...давхар, ... тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...дүүрэг, ...дугаар хороо, ...дүгээр хэсэг, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт ,, төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** ББСБ ХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ,, төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
.Нэхэмжлэгч ************** ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* Кредит ББСБ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 209 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, зээлийн гэрээгээр 2020 оны 04 дүгээр сарын 0-ний өдөр ,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 33 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Иймд, Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45., 453 дугаар зүйлийн 453., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26. дэх заалтыг үндэслэн 209 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот Цахим зээлийн эрх нээх гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 995,448.9 төгрөг, зээлийн хүү 362,77.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт ,, төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.******* миний бие нэхэмжлэгч ************** ББСБ ХК-ийн нэхэмжилсэн ,, төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 0 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 452,54 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 452,54 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 452,543.96 төгрөгөөр бүхэлд нь төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч ************** ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Э.*******ийн хариу тайлбартай танилцаж, зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ************** ББСБ ХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ,, төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.Талуудын хооронд 209 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, ,000,000 төгрөгийг 33 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 0 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 452,54 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 452,54 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 452,543.96 төгрөгөөр нийт ,, төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* зөвшөөрсөн байна.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758., 23 дугаар зүйлийн 23. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
.************** ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт ,, төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 0 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 452,54 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 452,54 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 452,543.96 төгрөгөөр нийт ,, төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ************** ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,674.02 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 8,337.0 төгрөг, хариуцагч Э.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 8,337.0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************** ББСБ ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ