Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 319/ШШ2025/00031

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Номин Юнайтед цогцолбор 7 давхарт оршин байх, Номин Бизнес клуб баруун бүс ХХК ийн нэхэмжлэлтэй,  Ховд аймаг, Жаргалант сумын Цамбагарав аймгийн ЗДТГ-ын байр 4 давхар 401 тоотод оршин байх, Шинэ Ховд бизнес хөгжлийн төв санд холбогдох 2,573,317 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 153/2024/00719/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Номин Бизнес клуб баруун бүс ХХК нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Номин Бизнес клуб баруун бүс ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Номин бизнес клуб баруун бүс ХХК нь хариуцагчтай TtB/24/651 дугаартай Дараа тооцоогоор худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр худалдагч нь олон нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон байдаг. Тодруулбал хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 12 удаагийн худалдан авалтаар 2,915,366 төгрөгийн бараа зээлээр авсан боловч 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 411,430 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 21-ны өдөр 207,720 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 535,462 төгрөгийн төлбөр хийсэн буюу нийт 1,151,612 төгрөг төлж үлдсэн 1,763,754 төгрөгийг төлөөгүй. Энэ нь гэрээний 6.1 дахь хэсэгт Худалдан авагч тал нь худалдан авсан барааныхаа төлбөрийг тухайн сарын 25-ны өдрийн дотор худалдагч талын эзэмшлийн ХААН банк дахь ******* тоот дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу үүргээ бүрэн биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь алданги тооцон авах эрхтэй бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлбөрөө төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилж болох алдангийн хэмжээ 809,563 төгрөг болж байна. Иймд хариуцагч Шинэ Ховд бизнес хөгжлийн төв сан-аас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт зааснаар Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 2,573,317 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Номин Бизнес клуб баруун бүс ХХК нь Шинэ Ховд бизнес хөгжлийн төв санд холбогдуулан 2,573,317 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Номин Бизнес клуб баруун бүс ХХК нь Шинэ Ховд бизнес хөгжлийн төв санд холбогдуулан 2,573,317 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсумъяа, хариуцагчийн төлөөлөгч ******* нар бид дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа.

1. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,573,317 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрлөө.

2. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,573,317 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.

3. Уг мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлнэ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ

5. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь сайн дурын үндсэн дээр, хэн нэгний дарам шахалтгүйгээр шүүхийн өмнө байгууллаа гэсэн эвлэрлийн гэрээг талууд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Номин бизнес клуб баруун бүс ХХК нь ******* итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэлд эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 8 дугаар тал/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  Номин Бизнес клуб баруун бүс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,149 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 33,574 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  Шинэ Ховд бизнес хөгжлийн төв сангаас улсын тэмдэгтийн тал хувь болох 33,574 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Номин Бизнес клуб баруун бүс ХХК-д олгохоор тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч Шинэ Ховд бизнес хөгжлийн төв сан нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Номин Бизнес клуб баруун бүс ХХК-ийн нэхэмжлэлтэй  Шинэ Ховд бизнес хөгжлийн төв санд холбогдох  2,573,317 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Шинэ Ховд бизнес хөгжлийн төв сан нь 2,573,317 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  Номин Бизнес клуб баруун бүс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,149 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  33,574 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  Шинэ Ховд бизнес хөгжлийн төв сангаас  33,574 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Номин Бизнес клуб баруун бүс ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Шинэ Ховд бизнес хөгжлийн төв сан нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

ШҮҮГЧ                                       Б.ГАНТӨГС