Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2024/05373

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 16 182/ШШ2024/05373

20222023

182/ШШ2023/01303

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дүгээр хороо, ..., ...хаягт байрлах ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ...дугаар хороо, ...гудамж, ... тоот хаягт оршин суугч, ******* ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,412,372 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч П.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,412,372 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ******* Корпораци ХХК-ийн 95113529 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000795208 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. П.******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сарын 3,4 хувийн хүүтэй 180,000 төгрөг, сарын 3,3 хувийн хүүтэй 200,000 төгрөг, сарын 3,4 хувийн хүүтэй 50,000 төгрөг, 130,000 төгрөгийг 3 удаа буюу нийт 6 удаагийн үйлдлээр 820,000 төгрөгийг нэг сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэй зээл авсан. Зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон Зээл, зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-5.2.4 дэх заалтуудыг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд П.*******ээс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 140000795208 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээний үндсэн төлбөр 820,000 төгрөг, үндсэн хүү 498,292 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,080 төгрөг нийт 1,412,372 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагч П.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,412,372 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 470,790 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 470,790 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 470,792 төгрөг нийт 1,412,372 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч П.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,412,372 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 140000795208 дугаар Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, 180,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 200,000 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй, 50,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 130,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй 3 удаа, нийт 6 удаагийн зээлийг нэг сарын хугацаатай олгосон тухайд болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 470,790 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 470,790 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 470,792 төгрөгөөр нийт 1,412,372 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. зөвшөөрсөн байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,412,372 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 470,790 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 470,790 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 470,792 төгрөг нийт 1,412,372 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,548 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 18,774 төгрөг, хариуцагч П.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 18,774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ