Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2024/05375

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 16 182/ШШ2024/05375

20222023

182/ШШ2023/01303

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ...дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... давхар хаягт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ...дүгээр хороо, ... гудамж, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн /регистрийн дугаар /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,825,225.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,825,225.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц. нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1050130223008730 тоот онлайн зээлийн гэрээг байгуулж, 3 сарын хугацаатай нийт 490,000 төгрөг нэг сарын 4,5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч Ц.той байгуулсан дээрх зээлийн гэрээний хугацаа дуусч зээлийн гэрээний дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 1,825,225.19 төгрөг гаргуулна гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.од холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,825,225.19 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,825,225.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, 490,000 төгрөгийн 1050130223008730 дугаартай Онлайн зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дотор 1,825,225.19 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.од холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,825,225.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дотор 1,825,225.19 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,500 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 22,250 төгрөг, хариуцагч Ц.оос улсын тэмдэгтийн хураамжид 22,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ