Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2024/05376

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 16 182/ШШ2024/05376

20222023

182/ШШ2023/01303

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч:...дүүрэг, ... дугаар хороо, ...дүгээр хороолол, ... байр , ...тоот хаягт байрлах, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...дүүрэг, ... дугаар хороо,... гудамж,... тоот хаягт оршин суугч, ******* овогт*******ын******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2,476,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ш.Мартад холбогдуулан гэм хорын хохиролд 2,476,100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ... аймгийн ... сумын нутаг, ... баруун талын авто зам дээр Ш.Март нь өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай, Тоёота камри маркийн авто машиныг жолоодож явах үедээ Э.*******ын өмчлөлийн улсын дугаартай, авто машиныг О. жолоодож явах үед мөргөж зам тээврийн осол гаргасан. Ш.Мартын гарсан энэ үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасан талаар шинжээчийн дүгнэлтээр бүрэн тогтоогдсон. Ослын улмаас миний өмчлөлийн автомашины урд буфер хагарч, урагдаж ханзарсан, усны болон кондейшны радиатор цоорсон, нүүр хагарсан улсын дугаар нугарсан, нүүр сетка хагарсан, урд карказ чихэгдсэн, баруун урд лонжром нугарч гулзайсан, баруун урд гэрлийн ар суурь нугарч гулзайсан, баруун урд болон гэрлийн ар сэнж хугарсан, капут чихэгдэн цөмөрч хонхойсон зэргээр автомашины гадна болон дотор эд ангиудад дээрх эвдрэл гэмтлүүд үүсч 1,780,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зохицуулалтуудыг зөрчсөн нь Зөрчлийн тухай хуулийн 14,7 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжийг агуулсан ба хариуцагч Ш.Мартын уг зөрчлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол нийт 2,476,100 төгрөгийг гаргуулна гэжээ.

2.Хариуцагч Ш.Март шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.*******ын нэхэмжилсэн 2,476,100 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

3.Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ш.Мартад холбогдуулан гэм хорын хохиролд 2,476,100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4.Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд хохирол учруулсан болон ХХК-ийн хохирлыг үнэлсэн үнэлгээ, бусад зардлын тооцоололд хариуцагч маргаагүй.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Март нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2,476,100 төгрөгийг төлж барагдуулах тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Э.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Мартад холбогдох гэм хорын хохиролд 2,476,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,568 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 27,284 төгрөг, хариуцагч Ш.Мартаас улсын тэмдэгтийн хураамжид 27,284 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ