Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 120/ШШ2024/0019

 

                     

                                          

 

 

 

2024 оны 09 сарын 26 өдөр                         Дугаар 120/ШШ2024/0019                          Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “*******” ХХК,

Хариуцагч: ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны Хяналтын улсын байцаагч

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, түүний өмгөөлөгч Ж.Ундармаа /цахимаар/, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хулан  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага:

 “******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

2. Хэргийн үйл баримт, процессын талаар

2.1  “*******” ХХК нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн а/106 дугаар захирамжаар ******* сумын “******* *******”-д байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 1000 м2 газрыг 13 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг.

2.2 ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн А/127 дугаар захирамжаар ******* сумын Хайрхан баг, “******* *******”-д байрлах 3000 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших болсон байна.

2.3 ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч З.Наранмандах нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбарын хяналтын газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан 01/05 дугаар “Урьдчилан сэргийлэх удирдамж”-ийн дагуу ******* сумын Хайрхан баг ******* ******* гэх газарт байрлах “*******” ХХК-ийн үйл ажиллагаанд 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хяналт шалгалт хийж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр автотээврийн үйл ажиллагаа явуулсан, Говийн бага дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн байна.

2.4 Илрүүлсэн зөрчилд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаар шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хохирол, шимтгэл, алдангийн нөхөн төлбөрт 284,469,049.3 төгрөг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хохирол тооцох зардалд 4,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

 2.5 “*******” ХХК нь  2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд

гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Улсын байцаагчийн торгуулийн шийтгэлээр манай компанийг зөрчлийн шинжтэй үйлдэл санаатайгаар гаргаагүй бай******* зөрчил үйлдсэн хэмээн 5,000,000 төгрөгийн торгууль, байгаль орчинд хохирол учруулсны 284,469,049.3 төгрөгийг нөхөн төлбөр, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардал 4,000,000 төгрөгийг тус тус гаргуулах арга хэмжээ авсан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ихээхэн зөрчсөн. Тус шийтгэлийн хуудас хүчинтэй байснаар манай компани үйлдээгүй зөрчлийн асуудлаар үндэслэлгүй торгууль, нөхөн төлбөр төлөх, цаашлаад зөрчил санаатай үйлдсэн буруутайд тооцогдож компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, учирсан хохирол төлбөрийг төлөх мөнгөн төлбөрийн үүрэг хууль бусаар үүсэж кампанийн эрх ашиг сонирхол ихээхэн хөндөгдөж байна.

“*******” ХХК/РД:*******/ нь 2014 оны 04 дүгээр сарын 23-нд худалдаа үйлчилгээний зориулалтаар ******* аймаг ******* сумын Засаг даргын А/106 тоот захирамжийг үндэслэн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 10000 м2 газрыг 13 жилийн хугацаатай эзэмших эрх авсан. 2019 үйл ажиллагаагаа тэлэх өргөжүүлэх зорилгоор тухайн газрын хэмжээг ихэсгэх шаардлага тулгарсан тул холбогдох баримт бичгээ бүрдүүлэн хүсэлтээ өгснөөр 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/127 дугаар захирамжаар 30000 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг авсан. Компанийн зүгээс улирал бүр газрын татварыг төлж улсын төсөвт хувь нэмрээ оруулсаар байна.

1. Тусгай хамгаалалттай газар нутагт “*******” ХХК нь хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэх зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй тухайд:

Анх газар эзэмших, ашиглахдаа хуульд заасан арга хэлбэрийн хүрээнд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан заалтын дагуу холбогдох бичиг баримтуудыг ******* сумын эрх бүхий албан тушаалтанд хүсэлтээ гаргасан. Тус хүсэлтийг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан эзэмших, ашиглах газрын хэмжээ заагийг нягтлан шалгаж, тухайн газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаж буй эсэх, мөн тусгай хамгаалалттай газарт хамрагдаж байгаа эсэхийг газрын мэдээллийн санд шүүлт хийх замаар болон бусад адилтгах нотлох баримт- /агаар сансрын зураг, эдэлбэр газрын экспликаци зураг,...гэх мэт/ -ыг урьдчилан шалгаж тодорхойлдог зарчимтай. Энэхүү зарчмын дагуу эрх бүхий албан тушаалтан урьдчилсан шалгаж тогтсоноороо эрх олгогдсон.

Компанийн зүгээс тухайн газрыг эзэмшихэд ямар нэгэн хууль зөрчсөн, саад учруулахуйц нөхцөл байдал тогтоогдоогүй учир эзэмших боломжтой гэж тогтоолгосны үндсэн дээр ******* аймаг ******* сум 5-р баг ******* ******* газарт 30000 м2 талбайг зохих зөвшөөрлийн дагуу 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж, ашиглаж байгаа юм. Үүнээс үзвэл тусгай хамгаалалттай газар нутаг болохыг мэдээгүй, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөр эзэмшиж үйл ажиллагаагаа явуулсан.

Зөрчил гаргасан этгээд нь тусгай хамгаалалттай газар гэдгийг мэдсээр байж, газрыг хуулийн дагуу авч эзэмшээгүй бол дээрх зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл болох ёстой. Гэтэл “*******” ХХК-ийн хувьд хуульд заасан арга хэрэгслийн дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул санаатайгаар тусгай хамгаалалттай газар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй.

2. “*******” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй үйл ажиллагаа явуулсан гэх талаар:

Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлд энэ зөрчлийн шинж огт тусгагдаагүй бай******* шийтгэл ногдуулсан нь хууль эрх зүйн үндэслэлгүй юм.

З. Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулснаас болж байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэн шийтгэлийн хуудсаар 284,469,049.3 төгрөгийн нөхөн төлбөр, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хохиролд тооцох зардалд 4,000,000 төгрөгийг тус тус төлж биелүүлэхийг даалгасан тухайд:

Шийтгэлийн хуудсанд дурдсан хохирлыг хяналтын улсын байцаагч хуульд заасны дагуу Шүүх шинжилгээний тухай хуульд хуульчилсан мэргэжлийн байгууллагын, мэргэшсэн шинжээч нараар, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй хууль зөрчсөн ажиллагааг явуулан, бодит хохирлыг үнэн зөвөөр тогтоолгүйгээр хохирол учруулсан гэж үзсэн нь учир дутагдалтай. Цаашлаад тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг заагийг тогтоолгүйгээр нийт эзэмшиж байгаа талбайд хохирол учруулсан гэж үзсэн, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнээс гадна үлдэх зай талбайн хэмжээг хасалгүйгээр нөхөн төлбөр тогтоолгосон, нөгөөтээгүүр санаатайгаар хохирол учруулсан мэтээр дүгнэлт хийн шийтгэл ногдуулсан нь хууль бус үндэслэлгүй болохыг тус тус анхааран үзэж ******* аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн Улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

Улсын байцаагчийн эрх хэмжээнд хохирол, нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрх олгогдоогүй болно. Олгогдоогүй эрхийн хүрээнд байгаль орчинд хохирол учруулсан гэх дүгнэлт гаргуулж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 4,000,000 төгрөгийг мөн төлүүлэхээр шийтгэлд дурьдсан нь хууль бус болсон.

Иймд дээрх нөхцөл байдлууд нь хуулиа зөрчсөн, бодит нөхцөл байдлуудыг бүрэн тогтоогоогүй нь “*******” ХХК-ний эрх ашигт сөргөөр нөлөөлсөн ашиг сонирхлыг хөндөж байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хяналтын улсын байцаагчийн 2024.05.24-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

2.7 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэлийн хуудас Зөрчлийн тухай хуулийг баримталсан. Энэ шийтгэлийн хуудсаар ямар хуулийг зөрчсөн бэ гэдэг нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулсан гэдэг. Тэгвэл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэчихсэн байсан бол тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болох уу.

Хоёрдугаарт тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэр дээр хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж байгаа. Зөрчлийн тухай хуулиар шийтгэлийн хуудас гаргах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх зорилгодоо нийцсэн, бодитой байх ёстой. Гэтэл энэ захиргааны акт гэж үзэж болохоор шийтгэлийн хуудас нь хуульд үндэслээгүй, салаа утгатай байна.

Хэрвээ “*******” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулж болох уу, болохоор харагдаад байгаа. Шийтгэлийн хуудасны үндэслэл нь салаа утгатай, хууль зүйн үндэслэлгүй байна.

Гуравдугаарт, үнэлгээ хийлгэхдээ ямар тоо, тооцооллоор 284 469 049.3 төгрөг гарсан нь тодорхойгүй, 284 469 049.3 төгрөг гарга******* Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасан шинэ хуулиараа тусгай мэргэшсэн шинжилгээ хийх, үнэлгээ хийх эрхтэй субъектүүдээр үнэлгээ гаргуулах ёстой. Энэ үнэлгээг хийхдээ Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас сайдын баталсан 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, шинжилгээ хийх журам, журмыг дагаж мөрдөнө гэж заасан. Гэтэл энэ журмыг дагаж мөрдсөн нь тодорхойгүй байна. Үнэлгээ хийлгэх тохиолдолд тухайн холбогдогч компанийн санхүү, татвар, үйл ажиллагааны мэдээллийг авах үүрэгтэй. Гэтэл хэдэн жил үйл ажиллагаа явуулаад, ямар хохирол учруулсан, энэ нь санхүүгийн ямар нотлох баримтаар тогтоогдсон, ямар хэмжээний орлого, ашиг олоод байгаль орчинд учруулсан хохирол нь 284 469 049.3 төгрөг болсон нь тодорхойгүй.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5-д тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчигдсөн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээ хийлгэчхээд хориглосон үйл ажиллагаа явуулах байсан бол зүйлчлэлийн хувьд энэ нь өөр байх ёстой. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл, Газрын тухай хууль зөрчих гэсэн зохицуулалт байна. Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулсан гэдэг нь яг ямар хуулийг үндэслээд ямар хариуцлага оногдуулаад байгаа нь тодорхойгүй. Ийм шийтгэлийн хуудас байна. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрээр Монгол Улсын аль аймаг, аль сумын, аль нутаг дэвсгэрийг хэзээнээс эхлээд тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэр болгох талаар тогтоол, шийдвэр гарсан байх ёстой. Тэр тогтоол шийдвэрийг нэхэмжлэгч компани мэдэхгүй. Хариуцагч шийтгэлийн хуудас бичсэн субъект, энэ талаар бас дурдаагүй. Энэ баримт байхгүй.

Шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны актын суурь шинжийг агуулж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д захиргааны актын агуулга ба хэлбэр захиргааны актын агуулга ойлгомжтой бөгөөд тодорхой байна. Үүний 36 дугаар зүйлд нь 47 дугаар зүйлд дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно. Үүнд 47 дугаар зүйлийн 47.1.1 буюу утга агуулга нь илэрхий алдаатай, өөрөөр хэлбэл шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэл, ямар үндэслэлээр 284 000 000 төгрөг, 5 000 000 төгрөгөөр торгох болсон хууль зүйн үндэслэлээ тодорхойлж хэлж чадахгүй. Сая дээрээс нь дахиад 3 дахь үндэслэл буюу 13.7 гэсэн заалтыг хэлээд байгаа нь өөрөө төрийн захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэдгийг тогтоож байх тул хүчингүй болгож өгнө үү...” гэв.

2.8 Хариуцагч ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч З.Наранмандах шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Байгаль орчин аялал жуулчлалын яамны салбарын хяналтын газраас 2024 оны 01 дугаар сарын 24-ний өдөр баталсан 01/05 дугаартай урьдчилан сэргийлэх удирдамжаар ******* сумын Хайрхан баг ******* ******* гэх газар автотээврийн үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн үйл ажиллагаанд 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хяналт шалгалт хийсэн. Тухайн хяналт шалгалтаар “*******” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэлгүйгээр автотээврийн үйл ажиллагаа явуулсан, Говийн бага дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлийг илрүүлэн ******* аймгийн ******* сумын сум дунд Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэлийн мэдээллийн санд гомдол мэдээллийг бүртгүүлэн Прокурорын хяналтад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжоор олгогдон эрхийн хүрээнд явуулсан.

1 . Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Говьхармаггай” ХХК-ийн автотээврийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоох саналыг ******* сумын сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор Э.Дөлгөөнд гаргаж, ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газраас Говь хармагтай ХХК-ийн үйл ажиллагааг бүхэлд нь түр зогсоох 2024 оны 04 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай прокурорын зөвшөөрөл гарсан. Прокурорын зөвшөөрлийн дагуу үйл ажиллагааг зогсоож тухайн өдөр “*******” ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан Л.Жавзандулам, тогооч Л.Эрдэнэтулга нарыг байлцуулсан Ажилчдын оффис, Автозасварын газар, гадна хашаа болон бусад барилга байгууламжид лац тавьсан.

2. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.15 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг тус тус заалтуудаар зөрчлийн 2429000192 дугаартай хэрэг нээгдсэн.

3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тус тус заасныг зөрчиж, ******* Хайрхан, 5 дугаар баг, ******* *******” гэх газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэлгүйгээр авто тээврийн үйл ажиллагаа явуулсан, Говийн бага дархан цаазат улсын тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь холбогдогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, кадастрын зураг, бусад нотлох баримтаар тогтоогдсон.

4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ******* сумын газрын даамал М.Номинзулаас Говийн бага дархан цаазат улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай эсэх, тухайн газарт тээврийн үйл ажиллагаа явуулж болох талаар тодруулах зорилгоор гэрчээр мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг болон нэмэлтээр “*******” ХХК-ийн тээврийн үйл ажиллагаа явуулж буй газар нь Говийн бага дархан цаазат улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай эсэхийг тодруулж газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй кадастрын зургийг -аргуулан хэргийн материалд хавсаргасан болно.

5. “*******” ХХК-ийн автотээврийн үйл ажиллагаа явуулж буй газар нь бүхэлдээ Говийн бага дархан цаазат улсын тусгай хамгаалалттай газар нутагт орсон. Тухайн газарт Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй, эрх бүхий байгууллагын шийдвэр гаргуулалгүйгээр тус “*******” ХХК нь автотээврийн үйл ажиллагаа явуулсан тул байгаль орчинд учруулсан хохирлыг газрын хэмжээгээр бүхэлд нь тооцсон.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус “*******” ХХК-ийн ******* сумын 5 дугаар баг, автотээврийн үйл ажиллагаа явуулсан талбайд байгаль орчинд учруулсан хохирол төлбөрийг тооцуулахаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр 49.6-д заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн байгууллагын эрхтэй “Грийн трендс” ХХК-ийн мэргэжилтэн Б.Мөнгөнчимэгийг шинжээчээр томилон ажиллуулсан.

6. “Грийн трендс” ХХК-ийн хохирол тогтоосон хэмжээ, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 5 дахь заалтуудыг үндэслэн 284,469,049.3 төгрөгийн нөхөн төлбөр, 49 дүгээр зүйлийн 49.7 дахь заалт /Хохирол тооцсон зардлыг нэмж тооцно/ гэж зааны дагуу 4,000,000 төгрөг, Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан...” гэжээ.

2.9  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд

гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт хэргийн материалд тухайн “*******” ХХК-ийн газар эзэмших эрх үүссэн талаарх бүх захирамжууд, кадастрын зураг, газар эзэмших гэрээнүүд нь байгаа. Хоёрдугаарт хэргийг шалган шийдвэрлэж байх явцад тухайн ******* сумын газрын даамлаас мэдүүлэг авсан. Мэдүүлгээ нотлох баримтаар өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан газрын даамлын мэдүүлэг дотор бүгд тодорхой байгаа. Улсын тусгай хамгаалалттай газар дотор орсон. Энэ талаар говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манайх хамтарч чөлөөл гэсэн бичиг ирж байсан талаар мөн тухайн ******* сумын Засаг даргын Тамгын газраас “*******” ХХК-д мэдээлэл хүргүүлж байсан талаар бүгд бичээстэй байгаа. Үүний дагуу хавсралтаар кадастрын зураг хавсралтаар байгаа.

Гуравдугаарт “*******” ХХК-ийн захирал Батбуян гэдэг хүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө улсын тусгай хамгаалалттай газартай тухайн газар нь давхцалтай гэдгийг би мэдэж байгаа, манайд 2022 онд Говийн бага дархан цаазат газрын хамгааллын захиргаанаас газар чөлөөл гэсэн бичиг ирсэн гэж мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Энэ мэдүүлгийн ард Говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сумын Засаг дарга болон “*******” ХХК-д өгсөн албан бичиг хавсралтаар авагдсан. Мөн хохирогч томилж, мэдүүлэг авсан байгаа. Хохирогчоос мэдүүлэг ава******* удаа дараа сүүлийн хэдэн жилүүдэд тусгай хамгаалалттай газартай давхцалтай гэдэг шаардлагыг тавьж байсан гэж мэдүүлсэн. Мөн “*******” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2023 онд байгаль орчны үнэлгээ хийлгэе гэсэн хүсэлт хүргүүлсэн байдаг. Тэр хүсэлт нь хавтаст хэрэгт авагдсан. Үүний хариуд Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2023 онд танайх улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу танайх зөвшөөрлийг сумын Засаг даргад биш, Байгаль орчны яамнаас авах ёстой. Гэхдээ хориглосон үйл ажиллагаанд хамаарч байгаа учраас манайхаас үнэлгээ хийхгүй гэх хариу өгсөн. Энэ нь хэрэгт авагдсан. Бид нар олон талаас нь судалгаа хийж, улсын тусгай хамгаалалттай газар мөн үү, биш үү гэдгийг бид шалгадаг. Шалга******* маргаан үүсээгүй. Гэхдээ улсын тусгай хамгаалалттай газрыг авсан тогтоол болон солбицлын цэгүүд Улсын Их Хурлаар батлагдсан байж байгаа. Тэр батлагдсан цэгүүд нь манай /www.eic.mn/ гэх байгаль орчны нэгдсэн мэдээллийн систем байдаг. Тэр мэдээллийн систем дотор тусгай хамгаалалттай газрын бүсчлэлийн хилийн заагууд шинэ файлаар гэж байж байдаг. Тухайн файлыг бид нар татаж авч үзээд “*******” ХХК-ийн байрлаж байгаа газартай давхцалтай байгаа эсэхийг шалга*******,  улсын тусгай хамгаалалттай газарт давхцалтай гарч ирсэн. Энэ бүх мэдүүлэг нотлох баримтыг үндэслэж улсын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг нотолсон.

Сумын Засаг даргаас захирамж гарсан нь үндэслэлгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тусгай хамгаалалттай газар  олгох зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно гээд заачихсан байдаг. Гэтэл тухайн сумын Засаг дарга олгочихсон. Энэ талаар Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа энэ хууль бус шийдвэрийг хүчингүй болгож мэдэгдэнэ үү гэсэн албан бичгийг сумын Засаг дарга болон “*******” ХХК-д хүргүүлсэн. Энэ талаар газрын даамал мэдүүлэгтээ тодорхой дурдаж өгсөн.

Шийтгэлийн хуудас дээр ямар зөрчил гарсныг нь бичээгүй гэж байна. Тэр талаар тодорхой биччихсэн байгаа. 2 төрлийн зөрчил гаргасан. Нэгт, байгаль орчны үнэлгээ хийлгээгүй үйл ажиллагаа явуулсан. Хоёрт, улсын тусгай хамгаалалттай газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан гээд яг эхлэл хэсэг дээр биччихсэн байна.

Зөрчлийн тухай хуулиар оногдуулж байгаа шийтгэл нь үндэслэлтэй, уялдсан байх ёстой. Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэдэг нь тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж тэр заалттайгаа уялдаж байна. Өөрөөр хэлбэл тэр шийтгэлийн хамгийн дээд хэсэг дээр бичээд байгаа агуулга нь энэ 2 дахь хэсэг дээр бичээд байгаа 7.17 дугаар зүйлийн 2 гэдэг заалттайгаа уялдаж байна. Харин байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй үйл ажиллагаа явуулсан гэдэгт шийтгэл оногдуулаагүй. Яагаад гэвэл угаасаа хориглочихсон үйл ажиллагаа учраас үнэлгээ заавал хийлгэсэн байх шаардлагагүй болсон.

Шийтгэлийн хуудасны 4 дэх заалт онгорхой байна гээд байгаа асуудалд тайлбар хэлэхэд бичих шаардлагагүй бол хоосон байж болно. Өөрөөр хэлбэл 4 дэх хэсэг төлбөрийг хувааж төлөх, эхний хэсгийн төлбөрийг тэдэнд төлнө эгдэг хэлбэрээр бичих ёстой. Тухайн зөрчил гаргасан этгээд нь өөрөө зөрчлөө хүлээн зөвшөөрөөд, шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд төлбөр мөнгийг бид нар хувааж төлье гэвэл бичигддэг юм. Шийтгэлийн хуудас хийсний дараа төлбөр хуваах талаар тэр 4 дэх хэсэгт бичдэг. Мөн шийтгэлийн хуудас дээр тухайн зөрчлийн хэрэгт хамаарахгүй төлбөрүүдийг оногдуулдаггүй. Тийм учраас заримыг нь онгорхой орхидог. Яг оногдуулах шаардлагатай хэмжээг дор бүр нь бичээд явсан.

Байгаль орчны хохирлыг зөвхөн шүүх шинжилгээний байгууллагаар тооцуулна гэж яриад байна. Яг үнэндээ Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд шинжилгээ хийх этгээдийг зааж өгсөн байдаг. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-т шинжилгээг шинжилгээний байгууллагаар эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгүүлнэ гэж заагаад өгчихсөн байдаг. Тэгээд 8.2 дугаар зүйлийн 4 дээр мэргэжлийн байгууллага гээд заагаад өгчихсөн. 8.2 дугаар зүйлийн 4 дээр байгаа мэргэжлийн байгууллагууд гэдэг нь тайлбар хэсэг дээрээ орчихсон байгаа. Энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 4-д заасан мэргэжлийн байгууллага гэж тухайн хэрэг маргаанд хамааралгүй салбар яам, агентлаг, тусгай чиг үүрэг бүхий байгууллага, эсхүл эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээдийг ойлгоно гээд заагаад өгчихсөн. ******* аймгийн шүүх шинжилгээний байгууллагаар бид нар яагаад тооцуулаагүй, мэргэжлийн байгууллагаар тооцуулсан гэхээр байгаль орчинд учруулсан хохирол нь ямар хохирол тооцохоос шалтгаалж бид сонголт хийгээд байгаа юм. Хэрвээ ан амьтны хохирлыг тооцох, амьтны нас, хүйс тогтоох эсвэл үсний бүтцийг тогтоохоор байвал бид шүүх шинжилгээний байгууллагад хандаж болно. Гэтэл “*******” ХХК-ийн гаргасан зөрчил дээр байгаль орчны бүрэлдэхүүний хохирлыг тооцно. Өөрөөр хэлбэл хөрс ургамал, газрын хэвлийд учирсан хохирлыг тооцно. Тэгвэл энэ дээр 4 бүрэлдэхүүний хохирол тооцоод, 4 төрлийн мэргэжлийн хүн орох ёстой. Гэтэл ******* аймгийн шүүх шинжилгээний байгууллагын байгаль орчны шинжээчээр зөвхөн нэг хүн байдаг. Нэг хүн нь өөрөө ерөнхий мэргэжлийн хүн байдаг. Үүнд ургамал судлаач ч юм уу, биологич, амьтан судлаач эсвэл хөрс судлаач, ус судлаач, гидрогеологич хүн биш байгаа. Тэгэхээр нэг хүн угаасаа энэ 4 төрлийн хохирлыг тооцож чадахгүй учраас бид аймгийн шүүх шинжилгээний байгууллагаар тооцуулахгүйгээр энэ хоёр хуульд заасан бусад этгээд буюу мэргэжлийн байгууллага гэж тодотгож өгсөн мэргэжлийн байгууллагыг сонгосон. Мэргэжлийн байгууллага нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эрх авсан, байгаль орчны үнэлгээ хийх, хохиролд тооцох эрх бүхий мэргэжлийн байгууллага байгаа. Бид нар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд болон энэ захиргааны хэргийн хавтаст хэрэгт тухайн хохиролд тооцсон “Грийн трендс” ХХК-ийн  мэргэжлийн байгууллагын эрх болон аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбарууд хэрэгт бүгд байгаа.

Мөн Тусгай хамгаалалттай газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан гээд доор нь 7.17 дугаар зүйлийн 2-ыг биччихсэн. Мөн тусгай хамгаалалттай газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол гээд аж ахуйн нэгжийг, хуулийн этгээдийг 5000 нэгжээр торгоно. Тэгээд тухайн үйл ажиллагаанаас байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гээд заачихсан учраас бид яг энэ хуульд заасан хүрээндээ ажлаа явуулсан...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх гомдол түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.  Гомдол гаргагч шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, маргаж байгаа үндэслэлээ:

2.1 “...Тусгай хамгаалалттай газар нутаг болохыг мэдээгүй, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөр эзэмшиж үйл ажиллагаа явуулсан, ...хуульд заасан арга хэрэгслийн дагуу үйл ажиллагаа эрхэлсэн тул санаатайгаар тусгай хамгаалалттай газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй, улсын байцаагч тухайн газар нутгийг улсын тусгай хамгаалалтай  газар гэдгийг нотлолгүй шийтгэл оногдуулсан нь хууль бус,

2.2 Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй үйл ажиллагаа явуулсан гэх зөрчлийн шинж тусгагдаагүй бай******* шийтгэл ногдуулсан нь хууль эрх зүйн үндэслэлгүй,

2.3 Шийтгэлийн хуудсанд дурдсан хохирлыг хяналтын улсын байцаагч хуульд заасны дагуу Шүүх шинжилгээний тухай хуульд хуульчилсан мэргэжлийн байгууллагын, мэргэшсэн шинжээч нараар, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй хууль зөрчсөн ажиллагааг явуулан, бодит хохирлыг үнэн зөвөөр тогтоогоогүй гэж тодорхойлсон.

3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37-д “байгаль орчны хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн... 7.17, ...дугаар зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.3 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ”, 4.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна”, 4.11 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтанд шинжилгээ хийлгэнэ.”, 4.13 дугаар зүйлийн 1-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараах нийтлэг зүйлийг тусгана” гэж заасны дагуу Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь зөрчлийн хэрэг үүсгэж, нотлох баримт цуглуулах ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж, зөрчлийг нотолж тогтоосны үндсэн дээр “*******” ХХК-д торгууль оногдуулсан нь хуульд нийцжээ.

Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд; хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий газарт үзлэг хийж, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй авто зогсоол, тээврийн үйл ажиллагаа явуулсан, Говийн бага дархан цаазат улсын тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан байдалд байгаль орчны хохирлыг тооцуулж шинжилгээ хийлгүүлж дүгнэлт гаргуулахаар зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд шинжилгээний эрх бүхий байгууллага болох “Грийн трэндс” ХХК-ийг оролцуулан хохирлын үнэлгээ гаргуулж, холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбуян, хохирогч О.Ангараг, гэрч М.Номинзул нараас мэдүүлэг авч холбогдогчоос холбогдох баримт, материалуудыг гаргуулан авах зэрэг ажиллагааг явуулж, зөрчлийг шалган тогтоож, баримтжуулан шийтгэлийг оногдуулжээ.

4. УИХ-ын 1996 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолоор “...******* аймгийн Номгон, Баян-Овоо, *******, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын өмнөд хэсгийн хилийн заагт орших Борзонгийн говь, Зээмгэний говь, Хармагтайн говийг хамарсан газар нутгийг "Говийн бага дархан цаазат газар"-аар улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд  “*******” ХХК-ийн эзэмшлийн гэх ******* сум 5-р баг, “******* *******”-д байрлах нэгж талбарын ******* дугаартай 3000 м2 газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагтай бүхэлдээ давхцалтай болох нь ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 402 дугаар албан бичгээр, “Грийн трэндс” ХХК-ийн ******* аймгийн ******* сумын Хайрхан багийн нутагт “*******” ХХК-ийн нүүрс тээвэрлэлтийн кемп, хүнд даацын автомашины зогсоол барьж ашигласны улмаас эвдэрсэн 3.0 га газрын үнэлгээ, гэрч М.Номинзулын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

5. Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч компани нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан болох нь гэрч М.Номинзулын “...нэгж талбарын хувийн хэрэгт байгаль орчны үнэлгээний дүгнэлт байхгүй...” гэх мэдүүлэг, ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 143 дугаар “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай” албан бичиг зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ зөрчилд шийтгэл оногдуулаагүй тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

7. Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй авто зогсоол, тээврийн үйл ажиллагаа явуулсан, Говийн бага дархан цаазат улсын тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан байдалд байгаль орчны хохирлыг тооцуулж шинжилгээ хийлгүүлж дүгнэлт гаргуулахаар зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр “Грийн трэндс” ХХК-ийг оролцуулахаар шийдвэрлэсэн.

7.1 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 6-д “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан хохирлыг шүүх шинжилгээний байгууллагаар, эсхүл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна.”, 7-д “Хохирол тооцсон ажлын зардлыг нөхөн төлбөрт нэмж тооцно.” гэж заасан бөгөөд “Грийн трендс” ХХК нь Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхтэй болох нь хэрэгт авагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2013/03 дугаар “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ”-ээр нотлогдож байх тул гомдол гаргагчийн “...Шүүх шинжилгээний тухай хуульд заасан мэргэжлийн байгууллагын, мэргэшсэн шинжээчээр шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй хууль зөрчсөн ажиллагааг явуулан, бодит хохирлыг үнэн зөвөөр тогтоогоогүй...” гэх маргаан үндэслэлгүй байна.

Нэгэнт зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-д “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасантай  нийцсэн, эрх бүхий байгууллагаар байгаль орчны хохирлын үнэлгээг гаргуулж, ажлын төлбөрийг тооцсон байх тул маргаж буй шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37, 4.1 дүгээр зүйлийн 1, Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэгт  заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “*******” ХХК-ийн  ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Ч.БАЯРМАА