Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2016/0600

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би иргэн С.Ө*******ын нэхэмжлэлтэй, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох “Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 185 тоот тушаалыг хууль бусад тооцуулах, Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Төмөр замын ложистик хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах болон ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ө******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ “...С.Ө******* би 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр танай шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд уг гомдолтой холбоотойгоор хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам (хуучнаар Зам, тээврийн яам)-тай эвлэрлийн хэлэлцээ хийж харилцан тохиролцоонд хүрсэн тул миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг С.Ө******* гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ө*******ын “Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 185 тоот тушаалыг хууль бусад тооцуулах, Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Төмөр замын ложистик хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах болон ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                         Ц.МӨНХЗУЛ