Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 315/ШШ2025/00049

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг ...... тоотод оршин суух, утасны дугаар ...., ******* овогт ******* ******* 

 

******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Миний бие ******* 2007 онд танилцаж, 2012 онд гэр бүл болж хоёр хүүхэдтэй болсон. Охин Г.Алунгоо 2011 онд, хүү Г.Гэрэлт-Од 2014 онд төрсөн. ******* нь 2018 оноос эхлэн намайг ажил хийлгэхгүй, хардаж, зоддог болсон. Үүнээс болж цаашид амьдрах аргагүй болж 2021 онд би хоёр хүүхдээ аваад тусдаа амьдарч эхэлсэн. ******* нь намайг хардаж гэрээс гаргахгүй, гэрийн хаалгыг цоожилж байгаад зоддог байсан. Одоо цаашид ******* хамт амьдрахгүй, би өөр нөхөртэй болж, 6 сартай жирэмсэн болсон. Иймээс *******аас гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлээ шүүхэд гаргасан боловч *******ын оршин суух хаяг тодорхойгүй гээд нэхэмжлэлийг буцаасан. *******ын оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.

******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дүгээр баг,..... тоотод оршин суудаг байсан, утас нь      , эгч утас .... гэжээ.                                           

 

      2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, ..... дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ..... дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Нэхэмжлэгч ******* нь ******* хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч *******ын оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 01069 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. (хх-4-6х)

 

            4. Иймд нэхэмжлэгч Г.******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ....................... регистртэй, овогт эрэн сурвалжилсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

            3. Иргэн *******ын оршин суугаа хаягийг тодруулсаны эцэст нэхэмжлэгч *******д (88900708) утсаар мэдэгдэхийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА