Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2025/00016

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 24 182/ШШ2025/00016

20222023

182/ШШ2023/01303

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ,,, дүүрэг, ...дугаар хороо, ...., өөрийн байр хаягт байрлах, ******* ББСБ ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,,дүүрэг, ... дугаар хороо, ...гудамж, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,321,679 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,321,679 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* 6,150,000 төгрөгийг сарын 3,99 хувийн хүүтэй зээлсэн ба сар бүрийн 28-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Уг графикаар зээлийг 97 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож зээлийг зээлдэгчийн Худалдаа хөгжлийн банкны 403160868 тоот данс руу шилжүүлсэн. Гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 5.2.1 заалт болон зээлийн графикийг удаа дараагаар ноцтой зөрчиж байгаа тул хариуцагч Б.*******гаас үндсэн зээл 6,150,000 төгрөг, зээлийн хүү 1,171,679 төгрөг, нийт 7,321,679 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.******* ******* ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 7,321,679 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,321,679 төгрөг нийт 7,321,679 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,321,679 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ******* зээлийн шугам нээх гэрээ байгуулагдаж, 6,150,000 төгрөгийг сарын 3,99 хувийн хүүтэй, 97 сарын хугацаатай зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,321,679 төгрөг нийт 7,321,679 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,321,679 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,321,679 төгрөгөөр нийт 7,321,679 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,180 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 66,090 төгрөг, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 66,090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ