| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/07182/И |
| Дугаар | 182/ШШ2025/00017 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2025/00017
| 2024 12 24 | 182/ШШ2025/00017 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ... дүүрэг, ...дүгээр хороо, ....давхар хаягт байрлах ******* ******* ******* /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Р.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүрэг, ...дугаар хороо, ...гудамж, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт*******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,346,020.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Р.*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,346,020.49 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Р.******* нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/201944631978 тоот зээлийн гэрээ байгуулж 4,800,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор БГХ/201944631978 тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгчээс гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/201944631978-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 сараар, 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/201944631978-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацаа 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 сараар сунгасан. Зээлдэгч Р.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар ЗГ/201944631978 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 4,157,600.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,478,626.48 төгрөг, нийт 5,636,227 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Р.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар ЗГ/201944631978 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 642,399.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 544,561.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 104,059.85 төгрөг, нийт 1,291,020.49 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Р.*******ээс ЗГ/201944631978 тоот зээлийн гэрээний үүрэг 1,291,020.49 төгрөг, нотариатын зардал 55,000 төгрөг нийт 1,346,020.49 төгрөг гаргуулна гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд ******* ******* ******* нь хариуцагч Р.*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 1,346,020.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,346,020.49 төгрөгөөс 645,609.64 төгрөгөөр багасгаж холбогдох хүүг чөлөөлж, үлдэх 700,430.85 төгрөгийг хариуцагч Р.******* нь манай *******анд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Р.*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,346,020.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 700,430.85 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 645,609.64 төгрөгөөс татгалзаж, гаргасан нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.*******эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,346,020.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,500 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 18,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ