Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2025/00019

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 24 182/ШШ2025/00019

20222023

182/ШШ2023/01303

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч:... дүүрэг, ... дугаар хороо,..., ... давхар хаягт байрлах, ******* ******* ******* ******* ******* /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ...дугаар хороо, ... гудамж,... тоот хаягт оршин суугч, ******* ******* овогт гийн /регистрийн дугаар /-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,194,442.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Ж.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,194,442.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж. нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн худалдан авах зориулалтаар 1,469,900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Ж. нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг үндэслэн зээлдэгч Ж.ээс үндсэн зээл 1,028,446.01 төгрөг, үндсэн хүү 1,001,081.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 164,914.76 төгрөг, нийт 2,194,442.74 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ж. ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжилсэн 2,194,442.74 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 400,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 400,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 994,422.74 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Ж.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,194,442.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, 1,469,900 төгрөгийг жилийн 34,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 400,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 400,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 994,422.74 төгрөг нийт 2,194,442.74 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намсрайтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,194,442.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 400,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 400,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 994,422.74 төгрөг нийт 2,194,442.74 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,061 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 25,030.5 төгрөг, хариуцагч Ж.ээс улсын тэмдэгтийн хураамжид 25,030.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ