| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01873/и |
| Дугаар | 307/ШШ2025/00041 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 307/ШШ2025/00041
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/01873/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, Чингисийн өргөн чөлөө ******* гудамж, ******* *******-1, ******* ******* цамхаг, ******* ******* ХК (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, Улаан хайруул тоосгоны үйлдвэр тоот хаягт оршин суух үндсэн хаягтай, ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоотод түр оршин суух овгийн ын (утас: ),
Хариуцагч: ******* хот, дүүрэг, ******* хороо, , ******* тоот хаягт байршилтай ХХК (итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Я., утас: ),
Хариуцагч: ******* хот, дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоотод оршин суух үндсэн хаягтай, ******* хот, дүүрэг, ******* хороо, ******* тоотод түр оршин суух овгийн ийн (утас: ),
Хариуцагч: ******* хот, дүүрэг, ******* хороо, ******* хороолол, өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* тоотод оршин суух овгийн гийн (утас: ) нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 114,717,679.48 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 2020 оны 10 сарын 12-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт 114,717,679.48 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
...1. Хариуцагч Я., “ ” ХХК, Е., Д. нар нь ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээнүүдийн үүрэгт 114,594,479.48 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 53,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 114,717,679.48 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд буюу 2025 оны 01 сараас 2025 оны 12 сарыг дуустал сар бүрийн 30-ны өдрийн дотор дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов.
| № | Төлбөр төлөх он, сар, өдөр | Сар бүр төлөх төлбөрийн хэмжээ |
| 1. | 2025/01/30 | 3,000,000 төгрөг |
| 2. | 2025/02/28 | 3,000,000 төгрөг |
| 3. | 2025/03/30 | 3,000,000 төгрөг |
| 4. | 2025/04/30 | 3,000,000 төгрөг |
| 5. | 2025/05/30 | 3,000,000 төгрөг |
| 6. | 2025/06/30 | 3,000,000 төгрөг |
| 7. | 2025/07/30 | 16,100,000 төгрөг |
| 8. | 2025/08/30 | 16,100,000 төгрөг |
| 9. | 2025/09/30 | 16,100,000 төгрөг |
| 10. | 2025/10/30 | 16,100,000 төгрөг |
| 11. | 2025/11/30 | 16,100,000 төгрөг |
| 12. | 2025/12/30 | 16,217,679.48 төгрөг |
| 13. | Нийт | 114,717,679.48 төгрөг |
2. Хариуцагч Я., “ ” ХХК, Е. нь дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд 2020 оны 10 сарын 12-ны өдрийн ЗГ/20204702756 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан дараах хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов. Үүнд:
2.1 Д.гийн өмчлөлийн: Улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн ******* хороо, ******* хороолол//, өргөн чөлөө гудамж, байрны ******* тоот хаягт байрлалтай, 36.2 мкв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
3.Үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.гийн хөрөнгүүдээр хангуулахыг зөвшөөрсөн болно.
4. Хариуцагч Я., ХХК, Е. нар нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.” Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Я., “ ” ХХК, Е., Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 114,717,679.48 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нь хариуцагч нартай харилцан тохиролцож “...1. Хариуцагч Я., “ ” ХХК, Е., Д. нар нь ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээнүүдийн үүрэгт 114,594,479.48 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 53,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 114,717,679.48 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд буюу 2025 оны 01 сараас 2025 оны 12 сарыг дуустал сар бүрийн 30-ны өдрийн дотор дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов.
| № | Төлбөр төлөх он, сар, өдөр | Сар бүр төлөх төлбөрийн хэмжээ |
| 1. | 2025/01/30 | 3,000,000 төгрөг |
| 2. | 2025/02/28 | 3,000,000 төгрөг |
| 3. | 2025/03/30 | 3,000,000 төгрөг |
| 4. | 2025/04/30 | 3,000,000 төгрөг |
| 5. | 2025/05/30 | 3,000,000 төгрөг |
| 6. | 2025/06/30 | 3,000,000 төгрөг |
| 7. | 2025/07/30 | 16,100,000 төгрөг |
| 8. | 2025/08/30 | 16,100,000 төгрөг |
| 9. | 2025/09/30 | 16,100,000 төгрөг |
| 10. | 2025/10/30 | 16,100,000 төгрөг |
| 11. | 2025/11/30 | 16,100,000 төгрөг |
| 12. | 2025/12/30 | 16,217,679.48 төгрөг |
| 13. | Нийт | 114,717,679.48 төгрөг |
2. Хариуцагч Я., “ ” ХХК, Е. нь дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд 2020 оны 10 сарын 12-ны өдрийн ЗГ/20204702756 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан дараах хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов. Үүнд:
2.1 Д.гийн өмчлөлийн: Улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн ******* хороо, ******* хороолол//, өргөн чөлөө гудамж, байрны ******* тоот хаягт байрлалтай, 36.2 мкв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
3.Үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.гийн хөрөнгүүдээр хангуулахыг зөвшөөрсөн болно.
4. Хариуцагч Я., ХХК, Е. нар нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэх эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан.
Талуудын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Зохигчид эвлэрч байгаагаа бичгээр илэрхийлж, талууд гарын үсэг зурсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 802,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я., “ ” ХХК, Е., Д. нараас улсын тэмдэгтийн хураамжид 401,000 төгрөг, төрийн сангийн орлогоос 401,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я., “ ” ХХК, Е., Д. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 114,717,679.48 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэрэгт, зохигчдын “...1. Хариуцагч Я., “ ” ХХК, Е., Д. нар нь ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээнүүдийн үүрэгт 114,594,479.48 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 53,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 114,717,679.48 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд буюу 2025 оны 01 сараас 2025 оны 12 сарыг дуустал сар бүрийн 30-ны өдрийн дотор дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов.
| № | Төлбөр төлөх он, сар, өдөр | Сар бүр төлөх төлбөрийн хэмжээ |
| 1. | 2025/01/30 | 3,000,000 төгрөг |
| 2. | 2025/02/28 | 3,000,000 төгрөг |
| 3. | 2025/03/30 | 3,000,000 төгрөг |
| 4. | 2025/04/30 | 3,000,000 төгрөг |
| 5. | 2025/05/30 | 3,000,000 төгрөг |
| 6. | 2025/06/30 | 3,000,000 төгрөг |
| 7. | 2025/07/30 | 16,100,000 төгрөг |
| 8. | 2025/08/30 | 16,100,000 төгрөг |
| 9. | 2025/09/30 | 16,100,000 төгрөг |
| 10. | 2025/10/30 | 16,100,000 төгрөг |
| 11. | 2025/11/30 | 16,100,000 төгрөг |
| 12. | 2025/12/30 | 16,217,679.48 төгрөг |
| 13. | Нийт | 114,717,679.48 төгрөг |
2. Хариуцагч Я., “ ” ХХК, Е. нь дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд 2020 оны 10 сарын 12-ны өдрийн ЗГ/20204702756 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан дараах хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов. Үүнд:
2.1 Д.гийн өмчлөлийн: Улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 02 хороо, 02 хороолол//, өргөн чөлөө гудамж, байрны 93 тоот хаягт байрлалтай, 36.2 мкв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
3.Үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.гийн хөрөнгүүдээр хангуулахыг зөвшөөрсөн болно.
4. Хариуцагч Я., ХХК, Е. нар нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 802,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я., “ ” ХХК, Е., Д. нараас улсын тэмдэгтийн хураамжид 401,000 төгрөг, төрийн сангийн орлогоос 401,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Я., “ ” ХХК, Е., Д. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА