| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/06977/И |
| Дугаар | 182/ШШ2025/00020 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2025/00020
| 20222023 | 182/ШШ2023/01303 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ...дүүрэг, ... дугаар хороо, ... байр, ... тоот хаягт оршин суугч ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...дүүрэг, ...дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт оршин суугч, Боржигон овогт *******ын ******* /регистрийн дугаар УЮ94032942/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,660,035 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Т.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,660,035 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХХК-ийн ажилчдын ахуй амьдралыг сайжруулах, мөн тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс ажилчдадаа зээл олгодог. Зээлийн гэрээнд зааснаар ажилтан болох Т.******* нь 3 жил тогтвор суурьшилтай ажиллаж зээлээ буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл Т.******* нь 2024 онд ажлаасаа гарч зээлээ төлөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт 5,660,035 төгрөг гаргуулна гэжээ.
2.Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.*******гийн нэхэмжилсэн 5,660,035 төгрөгөөс 3,266,011.44 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Ажлаас гарахаас өмнө зээлээ тогтмол төлж байсан. Миний төлсөн зээлийн төлбөрийг хасахгүйгээр 5,660,035 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага 5,660,035 төгрөгөөс 2,394,024 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагчийн гаргасан хариу тайлбар болох 3,266,011.44 төгрөг төлөх хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Т.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,660,035 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.Талуудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, 6,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 2,3 хувийн хүүтэй зээл олгосон тухайд хариуцагч маргаагүй харин зээлийн үлдэгдэл тооцооллын зарим хэсгийг зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,394,024 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,266,011.44 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,660,035 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 2,394,024 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,266,011.44 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,951 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 55,475.5 төгрөг, хариуцагч Т.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 33,603 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ