| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/07409/И |
| Дугаар | 182/ШШ2025/00022 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2025/00022
| 20222023 | 182/ШШ2023/01303 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ... дүүрэг,... дүгээр хороо, ... төв байр хаягт байрлах ******* /регистрийн дугаар ******* итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:... дүүрэг,... дүгээр хороо, ...тоот хаягт оршин суугч, ******* ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,400,101.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,400,101.24 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ******* тай 3Г3635147735 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 13,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь ******* тоот зээлийн гэрээний төлбөрөө төлөлгүй 988 хоног хугацаа хэтэрч, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 7,461,100.76 төгрөг, зээлийн хүү 3,435,276.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 503,723.59 төгрөг нийт 11,400,101.24 төгрөг байна. Иймд А.*******аас 11,400,101.24 төгрөг гаргуулна гэжээ.
2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч А.******* ******* -ийн нэхэмжилсэн 11,400,101.24 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 800,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 3,600,101.24 төгрөг нийт 11,400,101.24 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,400,101.24 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Талуудын хооронд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3Г3635147735 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулагдаж, 13,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй зээл олгосон тухайд болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 800,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 3,600,101.24 төгрөг нийт 11,400,101.24 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. зөвшөөрсөн байна.
6.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,400,101.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 800,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 3,600,101.24 төгрөг нийт 11,400,101.24 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,352 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 98,676 төгрөг, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 98,676 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ