Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2025/00023

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 25 182/ШШ2025/00023

20222023

182/ШШ2023/01303

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: .... дүүрэг, ... дугаар хороо, ... давхар, ... тоот хаягт байрлах Ашид ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд П*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ...дугаар хороо, ... гудамж.... тоот хаягт оршин суугч, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ШУ90062111/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,494,054 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ашид ******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 4,494,054 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Ашид ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.*******тай 7108684745 тоот цахим зээлийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болно. Зээлийн гэрээний дагуу 993,860 төгрөг буцаан төлсөн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7108684745 тоот Цахим зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 3,763,073 төгрөг, зээлийн хүү 707,053 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,429 төгрөг, нотариатын төлбөрт 8,500 төгрөг, нийт 4,494,054 төгрөгийг зээлдэгч Ч.*******аас гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ашид ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,494,054 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,123,513 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,123,513 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,123,513 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,123,515 төгрөг төлж барагдуулна. Иймд эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ч.*******ын тус шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Ашид ******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 4,494,054 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 7108684745 дугаар Цахим зээлийн гэрээ байгуулагдаж, 4,300,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,123,513 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,123,513 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,123,513 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,123,515 төгрөг нийт 4,494,054 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* зөвшөөрсөн байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ашид ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 4,494,054 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,123,513 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,123,513 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,123,513 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,123,515 төгрөгөөр нийт 4,494,054 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ашид ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,855 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 43,427.5 төгрөг, хариуцагч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 43,427.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ашид ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ