Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2025/00043

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 30 182/ШШ2025/00043

20222023

182/ШШ2023/01303

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг..дугаар хороо, өөрийн хаягт байрлах, ******* ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ...тоот хаягт оршин суугч, ******* ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар НХ94121123/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 556,413 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 556,413 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.******* нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000026999 тоот Цахим зээлийн гэрээний үндсэн зээл 413,738 төгрөг, зээлийн хүү 99,838 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,837 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 556,413 төгрөгийг зээлдэгч Ц.*******ээс гаргуулна гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлага 556,413 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 185,470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 185,471 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 185,472 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 556,413 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4.Талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 6000026999 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулагдаж, 2,700,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 185,470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 185,471 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 185,472 төгрөгөөр нийт 556,413 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.******* зөвшөөрсөн байна.

 

6.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 556,413 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 185,470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 185,471 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 185,472 төгрөг нийт 556,413 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,346 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 8,673 төгрөг, хариуцагч Ц.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 8,673 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа *******ны төлбөр барагдуулах газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ