Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 135/ШШ2025/00027

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Хэргийн индекс:135/2024/02093/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* *******ын гудамж, ******* *******ны төв байр, ******* ******* ХК /утас:*******,*******, /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, Булаг ******* гудамж, ******* тоотод оршин суух овогтой /утас:, , /-т холбогдох,

3,991,880 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 2023 оны 09 сарын 14-ний өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 3,991,880 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

... ******* ******* ХК хариуцагч гийн /РД:/-ээс зээлийн гэрээний үүрэгт 3,991,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа билээ. Хариуцагч нь 2024 оны 12 сарын 24-ний өдөр зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлсэн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь У.т холбогдуулан 3,991,880 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У. нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,991,880 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн тус шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус хуульчилжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,820 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.ээс 39,410 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 39,410 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.т холбогдох 3,991,880 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,820 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.ээс 39,410 төгрөг, төрийн сангийн орлогоос 39,410 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК /РД:/-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУЯА