| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2025/00011/И |
| Дугаар | 318/ШШ2025/00035 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 318/ШШ2025/00035
2025 01 15 318/ШШ2025/00035
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.У би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............... дүүрэг, ..............дугаар хороо, .................... гудамж, өөрийн байранд байрлах, хувийн хэргийн ........, регистрийн .......... дугаартай, ................ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, ................ сум, ..... дугаар багт оршин суух, регистрийн дугаар .............., Ч-ын Ц-,
Хариуцагч: Увс аймаг, ................. сум, ............дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ..............., Б-ын Ч- нарт холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,032,216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ................ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тусгай активын газрын захирал Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.Ц-, Б.Ч- нар нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус банктай ......... дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 11,700,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 13.2 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. ................ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 259 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 2,032,216 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч ................ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тусгай активын газрын захирал Д.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Ч.Ц- нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,032,216 төгрөгийг сайн дураар шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ................ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тусгай активын газрын захирал Д.Т нь хариуцагч Ч.Ц-, Б.Ч- нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,032,216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ................ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тусгай активын газрын захирал Д.Т нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,465 төгрөгийн тал хувь болох 23,733 (хорин гурван мянга долоон зуун гучин гурав) төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн ............. тоот данснаас буцаан гаргуулж ................ ХК-д олгож, хариуцагч Ч.Ц-ас 23,733 (хорин гурван мянга долоон зуун гучин гурав) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ................ ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ................ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тусгай активын газрын захирал Д.Т нь хариуцагч Ч.Ц-, Б.Ч- нарт холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,032,216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,465 төгрөгийн тал хувь болох 23,733 (хорин гурван мянга долоон зуун гучин гурав) төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн ............ тоот данснаас буцаан гаргуулж ................ ХК-д олгож, хариуцагч Ч.Ц-ас 23,733 (хорин гурван мянга долоон зуун гучин гурав) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ................ ХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА