| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2025/00021/И |
| Дугаар | 318/ШШ2025/00036 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 318/ШШ2025/00036
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.У би,
Нэхэмжлэгч: Увс аймаг, ..................... сум, ..... дугаар баг, ..... дугаар байрны .... тоотод оршин суух, регистрийн дугаар .............., Б ургийн овогт Б-ийн Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, ..................... сум, ... дугаар баг, ........... тоотод оршин суух, регистрийн дугаар .........., Д-гийн О-т холбогдох,
1,045,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б- миний бие ...... дэлгүүрийн үйл ажиллагааг ..... дугаар багт ажиллуулдаг. Д- овогтой О- нь өөрийн хүсэлтийн дагуу 1,545,000 төгрөгийн үнэ бүхий бараа зээлээр худалдан аваад 500,000 төгрөгийг төлсөн. Одоо 1,045,000 төгрөг дутуу байгаа ч удаа дараа нэхсэн боловч мөнгөө төлөхгүй өдий хүрсэн. Ийм учир иргэний шүүхэд хандаж байна гэжээ.
Хариуцагч Д.О- шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нэхэмжилж байгаа 1,045,000 төгрөгийг буцаан төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Энэхүү 1,045,000 төгрөгийг 2025 оны 3 сарын 15-ны хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Д.О- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 дугаар сард төлж барагдуулна гэжээ. Уг хүсэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч Д.О- нь нэхэмжлэгч Б.Б-гийн зээлээр олгосон барааны үнэ 1,045,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 3 сарын 15-ны хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар нэхэмжлэгч болон хариуцагч нар тохиролцсон байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр тайлбар үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О-т холбогдох, зээлээр олгосон барааны үнэ 1,045,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
4. Хариуцагч Д.О- нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийн тал хувь болох 14,815 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн .................... тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, хариуцагч Д.О-ээс 14,815 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О- нь нэхэмжлэгч Б.Б-гийн зээлээр олгосон барааны үнэ 1,045,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хэсэгчлэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийн тал хувь болох 14,815 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн ................ тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, хариуцагч Д.О-ээс 14,815 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА