Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 318/ШШ2025/00037

 

2025     01            16                                            318/ШШ2025/00037

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.У даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Увс аймаг, ................... сум, ... дугаар баг, ...... тоотод оршин суух, ............... онд төрсөн, эмэгтэй, Т овогт Ц-ийн А-гийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н оролцов.

Хүсэлт гаргагч Ц.А- нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас түүний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.А-гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.А- шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие ……… онд төрсөн, …. настай. Би …. онд ...................ын …. дугаар … жилийн сургуулийг төгссөн. …… онд Анагаах ухааны дээд сургуулийг их эмчээр төгссөн. 1992 оноос 2021 он хүртэл Увс аймгийн ................... эмнэлэгт их эмч, даргаар ажилласан. 2021-2024 онуудад Увс аймгийн ………… даргаар ажилласан. 1996 онд эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжил эзэмшсэн. Одоо тэтгэвэр тогтоолгох явцад ................... эмнэлэгт 1993 оны 11 дүгээр сараас 1995 он хүртэл ажилласан үндсэн тушаал олдохгүй байгаа ба аймгийн архивт хандаж цалингийн тодорхойлолт авсан болно. Тушаал олдохгүй байх тул 1993 оны 11 дүгээр сараас 1995 он хүртэл эмчээр ажилласан хугацааг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан П.Н- эмч, Б.П- сувилагчийг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 139 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн ................... эмнэлгийн даргын 1994 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай тушаал, түүний хавсралт, 1994 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 90 дугаартай тушаал, түүний хавсралт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 450 дугаартай цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 387 дугаартай тодорхойлолт, хавсралтын хамт, гэрч Б.П-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний .......... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч П.Н-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний .......... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагч Ц.А-гийн хүсэлтээр Б.П-, П.Н- нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.А-гийн ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ц.А-гийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.    

2. Хүсэлт гаргагч Ц.А- нь шүүхэд хандаж 1993 оны 11 дүгээр сараас 1995 оныг хүртэл хугацаанд Увс аймгийн ................... эмнэлэгт эмчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Ц.А-гийн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Ц.А- нь 1993 оны 11 дүгээр сараас 1995 оныг хүртэл хугацаанд Увс аймгийн ................... эмнэлэгт эмчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Ц.А- нь 1992 онд Анагаах ухааны дээд сургуулийг их эмч мэргэжлээр төгссөн бөгөөд Увс аймгийн ................... эмнэлэгт 1993 оны 11 дүгээр сараас 2021 оныг хүртэл ажилласан. 1995 оноос хойш ажилласан байдал нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байгаа боловч 1993-1995 оны хооронд Увс аймгийн ................... эмнэлэгт ажилласан хугацааг оролцуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Учир нь, өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор холбогдох баримт бичгийг бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 139 дугаартай зөвлөмжийн хуудсаар 1993-1995 он хүртэл эмчээр түр ажилласан тушаалтай байгаа тул дээрх хугацаанд Увс аймгийн ................... эмнэлэгт тасралтгүй эмчээр ажилласан гэж үзэх боломжгүй гэх үндэслэлээр тэтгэвэр тооцох хугацаанд оруулж тооцоогүй. Иймд шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв. 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Увс аймгийн ................... эмнэлгийн даргын 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 155 дугаартай тушаалаар Ц.А-г 1993 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 03-ын эмчээр түр ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Хэдийгээр дээрх тушаалаар хүсэлт гаргагч Ц.А-г Увс аймгийн ................... эмнэлгийн эмчийн ажлын байранд түр томилон ажиллуулсан байх боловч хэрэгт авагдсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 450 дугаартай цалингийн тодорхойлолтоор түүвэрлэн ирүүлсэн Ц.А-гийн 1993 оны 10-12 дугаар сар, 1994 оны 01-12 дугаар сар, 1995 оны 4, 9-12 дугаар сарын цалингийн баримтаар хүсэлт гаргагч Ц.А- нь 1993 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1995 оны хооронд Увс аймгийн ................... эмнэлэгт эмчээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

4.2. Түүнчлэн, хэрэгт авагдсан Увс аймгийн ................... эмнэлгийн даргын 1994 оны 1994 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай тушаал, 1994 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 85 дугаартай тушаал, 1994 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 90 дугаартай тушаал зэрэг баримтууд нь хүсэлт гаргагч Ц.А- тухайн цаг хугацаанд Увс аймгийн ................... эмнэлэгт эмчээр ажиллаж байсан үйл баримтыг давхар нотолж байна.

4.3. Гэрч Б.П-, П.Н- нар хүсэлт гаргагч Ц.А-гийн сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1993-1995 оны хооронд Увс аймгийн ................... эмнэлэгт ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байна.

Иймд гэрч Б.П-гийн “...Би 1991 он 11 дүгээр сараас 2009 он хүртэл ................... эмнэлгийн түргэн тусламжийн сувилагчаар ажилласан. ...Ц.А- 1992 он гараад ажиллаж эхэлсэн, 1995 он хүртэл түргэн тусламж дээр ажилласан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Н-ийн “...1993 оны 08 дугаар сараас Увс аймгийн ................... эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн ......... ажиллаж эхэлсэн. ...1993 онд Ц.А- 103 буюу түргэн тусламж дээр ажиллаж байсан...” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

5. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Ц.А-гийн 1993 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1995 оныг хүртэл хугацаанд Увс аймгийн ................... эмнэлэгт эмчээр ажиллаж байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

6. Хүсэлт гаргагч Ц.А-гийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1. дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Т овогт Ц-ийн А-гийн 1993 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1995 оныг дуустал хугацаанд Увс аймгийн ................... эмнэлэгт эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА