| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00558/И |
| Дугаар | 318/ШШ2025/00039 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 318/ШШ2025/00039
2025 01 17 318/ШШ2025/00039
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.У даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, .................. сум, ...... дугаар багт байрлах, хувийн хэргийн .............., регистрийн ..........дугаартай, Увс аймгийн ...............даатгалын газрын,
Хариуцагч: Увс аймаг, ................ сум, ... дугаар багт байрлах, улсын бүртгэлийн ................, регистрийн ...... дугаартай, Увс ................. ХХК-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 10,279,906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М,
Хариуцагч Увс ................. ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Увс аймгийн ……….. даатгалын газар болон Увс ................. ХХК нь харилцан тохиролцсоны үндсэнд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 10,279,906 төгрөгөөс хариуцагч Увс ................. ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 6,823,271 төгрөгийг 2025 оны 6 дугаар сард бүрэн төлж барагдуулахаар тохиролцлоо. Нэхэмжлэлд дурдсан алдангийг нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж барагдуулсан нөхцөлд татгалзана. Хариуцагч нь 2025 оны 6 дугаар сарын дотор нийгмийн даатгалын шимтгэлийн өр 6,823,271 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд алдангийн хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Увс аймгийн .........даатгалын газар нь хариуцагч Увс ................. ХХК-с 2016 оны 01 дүгээр сараас 2020 оныг дуустал хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр 6,853,271 төгрөг, алданги 3,426,635 төгрөг, нийт 10,279,906 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
3. Шүүх хуралдаан дээр зохигчид хариуцагч Увс ................. ХХК нь нэхэмжлэгч Увс аймгийн ....... даатгалын газрын нийгмийн даатгалын шимтгэлийн өр 6,853,271 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын дотор төлж барагдуулбал нэхэмжлэгч нь алданги 3,426,635 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзах, хариуцагч нь дээрх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 6,853,271 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 6,853,271 төгрөг, алданги 3,426,635 төгрөг, нийт 10,279,906 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Нэхэмжлэгч Увс аймгийн ..... даатгалын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс ................. ХХК-с зохигчдын эвлэрсэн дүн буюу 6,835,271 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 124,602 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн ............ тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Увс аймгийн ……… даатгалын газрын, хариуцагч Увс ................. ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 6,853,271 төгрөг, алданги 3,426,635 төгрөг, нийт 10,279,906 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Увс ................. ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 6,853,271 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын дотор төлж барагдуулбал нэхэмжлэгч нь алданги 3,426,635 гаргуулах шаардлагаас татгалзах, хариуцагч нь 2025 оны 06 дугаар сарын дотор нийгмийн даатгалын шимтгэлийн өр 6,853,271 төгрөгийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 6,853,271 төгрөг, алданги 3,426,635 төгрөг, нийт 10,279,906 төгрөгийг хариуцагчаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Увс аймгийн .......... даатгалын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс ................. ХХК-с зохигчдын эвлэрсэн дүн буюу 6,835,271 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 124,602 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн .............. тоот дансанд оруулсугай.
3. Хариуцагч Увс ................. ХХК нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА