Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2025/00042

 

 

 

2025      01          17                                        318/ШШ2025/00042

 

                                          Зохигчдын эвлэрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.У даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Увс аймгийн ................... сумын ... дугаар багт байрлах, ............... улсын бүртгэлийн дугаартай, ........... регистрийн дугаартай, Увс ............  ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймгийн ................... сумын 3 дугаар багт байрлах, Увс аймгийн А н-д холбогдох,

Дулааны эрчим хүч ашигласны төлбөрт 163,167,951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

Хариуцагч А н-ын Увс аймгийн хорооны дарга Д.Ц-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э- шүүх хуралдааны ирцийн талаар шүүхэд гаргасан саналдаа: Ирцийн асуудлаар гаргах саналгүй. Хариуцагч талыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна. Увс ....................... ХХК-ийн захирал Д.С- хариуцагч Увс аймгийн А н-ын хорооны дарга Д.Ц- нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байгаа” гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.

Энэ тохиолдолд хариуцагч А н-ын Увс аймгийн хорооны дарга Д.Ц-, түүний өмгөөлөгч Б.Л нар нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй эсэх талаар санал, хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.

Иймд нэхэмжлэгчийн саналаар, хариуцагч талын эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Зохигчдын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд зохигчид дараах нөхцлөөр эвлэрчээ. Үүнд

            - Хариуцагч Увс аймгийн А н нь 2019 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 77,460,578 төгрөг, 2020 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 84,523,634 төгрөг, 2021 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 84,523,634 төгрөг, 2022 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 92,595,698 төгрөг, 2023 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 102,569,354 төгрөг, 2024 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 114,987,914 төгрөг, алданги 973,790 төгрөг, нийт 115,961,704 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрлөө.

            - Хариуцагч Увс аймгийн А н нь гэрээ байгуулмагц төлөгдөөгүй дулааны төлбөр 50,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Увс ................. ХХК-ийн Хаан банкны ...................... тоот данс руу үл маргах журмаар шилжүүлэх, үлдэгдэл дулааны төлбөр 65,961,704 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн А н-ын байрны халаалтын өр төлбөр төлж барагдуулах хуваарийн дагуу дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд: 2025 оны 01 дүгээр сард 1,552,320 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 6,552,320 төгрөг, 2025 оны 3 дугаар сард 6,552,320 төгрөг, 2025 оны 4 дүгээр сард 6,552,3320 төгрөг, 2025 оны 5 дугаар сард 5,776,160 төгрөг, 2025 оны 6 дугаар сард 5,000,000 төгөрг, 2025 оны 7 дугаар сард 5,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сард 5,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сард 5,776,160 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 6,552,320 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 6,552,320 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 6,552,320 төгрөг, 2026 оны 01 дүгээр сард 6,552,320 төгрөг, 2026 оны 02 дугаар сард 6,552,320 төгрөг, 2026 оны 3 дугаар сард 2,514,024 төгрөгийг Увс ............... ХХК-ийн Хаан банкны .............. тоот данс руу үл маргах журмаар шилжүүлнэ.

            - Нэхэмжлэгч Увс ................ ХХК-ийн захирал Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э- би хариуцагч Увс аймгийн А н-аас төлөгдөөгүй дулааны төлбөрийн алданги 53,415,527 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

            - Хэрэв дээрх гэрээний дагуу хариуцагч Увс аймгийн А н нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн болно.

            - Дээрх эвлэрлийн гэрээг талууд хэн нэгний дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулсан болно гэжээ.

            4. Нэхэмжлэгч Увс ................ ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч А н-ын Увс аймгийн хорооны 2015 оны 01 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй дулааны төлбөр 108,778,634 төгрөг, алданги 54,389,317 төгрөг нийт 163,167,951 төгрөгийг нэхэмжилсэн.

            Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй атал 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчтай байгуулсан эвлэрлийн гэрээндээ 2024 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 114,987,914 төгрөг, алданги 973,790 төгрөг, нийт 115,961,704 төгрөг гаргуулахаар тохиролцжээ.

            Шүүхээс иргэний хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байдлаар хариуцагчтай тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсныг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эвлэрлийн гэрээний дээрх нөхцлийн талаар тодруулахад,

 “...хариуцагч нь 2024 оны 4 дүгээр сараас хойшхи хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрөө мөн төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч тал алданги 53,415,527 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзаж байгаа тул хариуцагч нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг нэгтгээд төлөхөөр тохиролцсон юм. Нэгэнт дээрх нөхцлөөр эвлэрлийн гэрээг баталгаажуулах боломжгүй бол анх нэхэмжилсэн 2019 оноос 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 108,778,634 төгрөг, алданги 973,790 төгрөг, нийт 109,752,424 төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан хугацааны дагуу төлүүлэх хүсэлтэй байна” гэх тайлбар гаргасан.

Түүнчлэн зохигчдын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд нийт төлбөл зохих төлбөр 115,961,704 гэх боловч төлбөрийн хуваарийг 2025 оны 01 дүгээр сараас 2026 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 133,037,224 төгрөгийн хэмжээд хуваан төлөхөөр тохиролцжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зохигчдын эвлэрлсэн хэмжээ буюу 109,752,424 төгрөгийг гэрээнд заасан хугацааны дагуу төлүүлэх хүсэлтэй байна гэх санал гаргасан.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э- нь нэхэмжлэгч Увс ...............ХХК-г төлөөлж эвлэрэх эрхтэй байх бөгөөд түүний эвлэрлийн гэрээнд оруулсан өөрчлөлт нь хариуцагч талын эвлэрлийн гэрээгээр хүлээсэн нөхцлийг дордуулаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов. 

6. Зохигчид шүүх хуралдааны үед эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А н-ын Увс аймгийн хорооноос зохигчдын эвлэрсэн дүн 108,200,104 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 706,710 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Увс ..................... ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Увс .................. ХХК-ийн, хариуцагч А н-ын Увс аймгийн хороод холбогдох, дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 108,778,634 төгрөг, алданги 54,389,317 төгрөг нийт 163,167,951 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Увс .................... ХХК нь алданги 53,415,527 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзаж, хариуцагч А н-ын Увс аймгийн хороо нь 2015 оны 01 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 108,778,634 төгрөг, алданги 973,390 төгрөг, нийт 109,752,024 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 1,552,320 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 6,552,320 төгрөг, 2025 оны 3 дугаар сард 6,552,320 төгрөг, 2025 оны 4 дүгээр сард 6,552,320 төгрөг, 2025 оны 5 дугаар сард 5,776,160 төгрөг, 2025 оны 6 дугаар сард 5,000,000 төгөрг, 2025 оны 7 дугаар сард 5,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сард 5,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сард 5,776,160 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 6,552,320 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 5,438,104 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,790 (есөн зуун далан гурван мянга долоон зуун ер) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А н-ын Увс аймгийн хорооноос зохигчдын эвлэрсэн дүн 109,752,024 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 706,710 (долоон зуун зургаан мянга долоон зуун арав) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Увс ..................... ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А н-ын Увс аймгийн хороо нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Я.УРНАА