| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00665/И |
| Дугаар | 318/ШШ2025/00044 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 318/ШШ2025/00044
2025 01 17 318/ШШ2025/00044
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн ............................ сум, ........ багт байрлах, регистрийн дугаар ........, Увс аймгийн ............................ сумын Засаг даргын,
Хариуцагч: Увс аймаг, ............................ сум, ....... багт оршин суух, регистрийн дугаар ..............., П.Э-т холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 10,542,287 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн ............................ сумын Засаг дарга Г.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.Э- нь Хоршоог хөгжүүлэх сангаас 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №-05 дугаартай гэрээ байгуулан Уран модон хийц сувинерын үйлдвэрлэл эрхлэх зорилгоор 13,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийг 1 жил 5 сарын хугацаанд зориулалт бусаар ашиглаж төслийн зорилгоо биелүүлэхгүй байгаа нь хоршоог хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлөөс ирүүлсэн тайлангаар баталгаажиж байна. Хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаас хойш улирал бүр хяналт хийж төслийг зориулалтын дагуу хэрэгжүүлэхийг 5 удаа шаардсан боловч шаардлагыг үл биелүүлж зээлийг зориулалт бусаар ашиглаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Э- шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Хоршоог хөгжүүлэх сангаас 13,000,000 төгрөгийн зээл авсан. Нэхэмжилж буй 10,542,287 төгрөгийг 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч Увс аймгийн ............................ сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Увс аймгийн ............................ сумын Хоршоог хөгжүүлэх сангаас зээл авсан зээлдэгч П.Э- нь 10,542,287 төгрөгийг төлж барагдуулахаас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 8,150,000 төгрөгийг тус сумын Хоршоог хөгжүүлэх сангийн ............ тоот дансанд тушаасан байна. Иймээс энэхүү хэрэгтэй танилцаад тохиролцохоор болсон тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Зээлдэгч П.Э-ын гаргасан хүсэлтийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор үлдэгдэл 2,392,287 (хоёр сая гурван зуун ерэн хоёр мянга хоёр зуун наян долоо)-н төгрөгийг барагдуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Зээлдэгч тухайн тохиролцсон хугацаанд дээрх үлдэгдэл төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгэх хуудсыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч П.Э- нь нэхэмжлэгч Увс аймгийн ............................ сумын Засаг даргын нэхэмжлэлтэй зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 10,542,287 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 8,150,000 төгрөгийг тус сумын Хоршоог хөгжүүлэх сангийн ......... тоот дансанд төлж, үлдэгдэл 2,392,287 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэгч болон хариуцагч нар тохиролцсон байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тохиролцоог бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.
3. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Увс аймгийн ............................ сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч П.Э-т холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 10,542,287 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
4. Хариуцагч П.Э- нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн ............................ сумын Засаг даргын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч П.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 183,627 (нэг зуун наян гурван мянга зургаан зуун хорин долоо) гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн ........... тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн ............................ сумын Засаг даргын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 10,542,287 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Э- нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 8,150,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2,392,287 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн ............................ сумын Засаг даргын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч П.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 183,627 (нэг зуун наян гурван мянга зургаан зуун хорин долоо) төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА