| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2025/00019/И |
| Дугаар | 318/ШШ2025/00043 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 318/ШШ2025/00043
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............ дүүрэг, ......дүгээр хороо, ............. давхарт байрлах, хувийн хэргийн ............, регистрийн ....... дугаартай, ............. лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймаг, .................... сум, ........ дугаар баг, ............ дугаар гудамж, .........тоотод оршин суух, .......... онд төрсөн, регистрийн дугаар ........., Б ургийн овогт Э-ын Э-т холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,881,978 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ............. лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “............. лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-тай иргэн Э.Э- нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр БЗГ21-1058 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г бичгийн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 280 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Тус гэрээгээр 1,899,900 төгрөгийн зээлийг сарын 3,3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож хийсэн. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Үндсэн зээл 1,899,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар ... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно... гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцно. Энэхүү мөнгөн дүнгээс 1,680,433 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 1,872,678 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,881,978 төгрөгийг иргэн Э.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Э- шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 2021 оны 12 сарын 13-ны өдөр хэрэглээний зээл авсан үнэн. ............. лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын дүн 1,881,978 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 27-нд 370,000 төгрөг, 02 дугаар сарын 27-нд 370,000 төгрөг, 03 дугаар сарын 27-нд 370,000 төгрөг, 04 дүгээр сарын 27-нд 370,00 төгрөг, 05 дугаар сарын 27-нд 401,978 төгрөгөөр тохирсон хугацаанд бүрэн төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч “............. лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Манай “............. лизинг барьцаалан зээлдүүлэх газар” ХХК нь иргэн Э.Э--т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Э.Э-тай эвлэрлийн гэрээ байгуулж манай нэхэмжилсэн дүн болох 1,881,978 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 27-нд 370,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 27-нд 370,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 27-нд 370,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 27-нд 370,00 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 27-нд 401,978 төгрөг тохирсон хугацаанд, мөн Улсын тэмдэгтийн хураамж болох 45,100 төгрөгийн тал болох 22,550 төгрөгийг хамт бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч Э.Э- нь нэхэмжлэгч “............. лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,881,978 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 01 дүгээр сарын 27-нд 370,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 27-нд 370,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 27-нд 370,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 27-нд 370,00 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 27-нд 401,978 төгрөгөөр тохирсон хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тохиролцоог бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, ............. лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э-т холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 1,881,978 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
4. Хариуцагч Э.Э- нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ............. лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийн тал хувь болох 22,550 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн .......тоот данснаас буцаан гаргуулж ............. лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгож, хариуцагч Э.Э-аас 22,550 төгрөг гаргуулж, ............. лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ............. лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,881,978 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Э- нь 2025 оны 01 дүгээр сарын 27-нд 370,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 27-нд 370,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 27-нд 370,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 27-нд 370,00 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 27-нд 401,978 төгрөг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ............. лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийн тал хувь болох 22,550 (хорин хоёр мянга таван зуун тавь) төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн ........ тоот данснаас буцаан гаргуулж ............. лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгож, хариуцагч Э.Э-аас 22,550 (хорин хоёр мянга таван зуун тавь ) төгрөг гаргуулж, ............. лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА