| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00757/И |
| Дугаар | 316/ШШ2025/00028 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 316/ШШ2025/00028
| 2025 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 316/ШШ2025/00028 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум * дугаар баг, ** дугаар хороолол ** байр, ** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД: ************* утас: ************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, * дугаар баг, булагтай *, *-* тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД: ************ утас: ********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... нь 2023 оны 12 сард, 1 сард нийт 2 сая төгрөгийн бараа авсан боловч одоо болтол мөнгө өгөхгүй байна. Иймд гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч И.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... И.******* миний бие Л.*******ийн гаргасан 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгийн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Төлөхөд татгалзах зүйлгүй. Би 2025 оны 03 дугаар сарын 01-ний дотор хуваан төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх болохыг тайлбарлаж өгснийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Л.******* нь И.*******д холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Л.******* нь И.*******д холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийн тал хувь болох 23,475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 23,475 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ