| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2025/00022/И |
| Дугаар | 316/ШШ2025/00036 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 316/ШШ2025/00036
| 2025 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 316/ШШ2025/00036 |
*******иуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум ******* банкны сэлэнгэ салбарт байрлах ******* банк ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй
*******иуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, * дүгээр баг, ******* * хэсэг, **-р ******* тоотод бүртгэлтэй боловч ******* хот, ******* дүүрэг ** дугаар хороо, хангай 22-1 тоотод түр оршин суух хаягтай, ******* ******* овогт /РД: **********/-д холбогдох утас: *********
Нэхэмжлэлийн шаардлага: 8,909,136.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...
... Иргэн П.тэй байгуулсан 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/52074295, ЗГ/52078737 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу 8,909,136.74 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
*******иуцагч П. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...П. мний бие ******* банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 8,909,136.74 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй маргаан байхгүй. Миний бие нэхэмжилсэн 8,909,136.74 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* банк ХК нь П.т холбогдуулан 8,909,136.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,909,136.74 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.
*******иуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* банк ХК нь П.т холбогдуулан 8,909,136.74 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 157,496.18 төгрөгийн тал хувь болох 78,748.09 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 78,748.09 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ