Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 109/ШШ2024/0027

 

 

 

 

 

          Хэргийн оролцогч нарын эвлэрлийг

            баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, иргэн Н.Б-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн оролцогч нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Энэхүү гэрээний Б тал болох Монгол улсын иргэн Н  овогтой Б-ийг Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28, 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтыг зөрчиж барьсан хашаагаа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас заасан цэгт хойш нь 50 метр зайд өөрийн зардлаар зөөж барих, хашаагаа зөөж барихаас өмнө Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 29 дүгээр зүйлийн 29.3.1 дэх заалтыг зөрчихгүйгээр холбооны кабелийн шугамыг өөрийн зардлаар урагш 5 метр зайд байрлуулах дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тохиолдолд А тал шүүгчийн захирамжийг үндэслэн холбогдох хуульд нийцүүлэн аймгийн Засаг даргын захирамж гаргуулж зөөгдсөн байршилд иргэний газар эзэмших эрхийг сэргээхээр харилцан тохиролцож ... гэрээний гол нөхцөл биелэгдэх хугацаа 45 хоног байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Тус шүүх иргэн Н.Б-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/412 дугаартай захирамжийн Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахшаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

2. Уг хэргийн үйл баримтын тухайд, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 06 дугаар тогтоолоор аймгийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсны 10 дугаар хавсралтаар Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд шинээр эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг баталсан хэсэгт “5-р баг Нисэхийн тойрог, НБ 1-** тоот хашааны зүүн талд гэр бүлийн хэрэгцээнд 3 өрхөд 0.12 га газрыг олгохоор төлөвлөжээ. (Хавтаст хэргийн 30-32 дахь тал)

3. Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсны 5 дугаар хавсралтаар Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан шинээр эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг баталсан хэсэгт “5-р баг Нисэхийн тойрог, НБ 1-** тоот хашааны зүүн талд 3 өрхөд 0.12 га газар олгохоор тусгасан байна. (Хавтаст хэргийн 33-35 дахь тал)

4. Архангай аймгийн  Эрдэнэбулган сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/249 дүгээр захирамжаар хавсралтад дурдсан нэр бүхий 91 иргэнд 19.7349 га газрыг гэр бүлийн хэрэгцээний /гэр, орон сууц, хашааны газар/ зориулалтаар эзэмшүүлсний 356 дугаарт Н.Б-т Наранбулаг 01-** тоотод газар эзэмших эрх олгожээ. (Хавтаст хэргийн 36-37 дахь тал)

5. Улмаар иргэн Н.Б-т 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр дээрх газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлж ********* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газрын кадастрын зураг үйлдэж, мөн өдөр ********************* дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ. (Хавтаст хэргийн 5-8 дахь тал)

6. Иргэн Н.Б-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлж, 2024  оны 5 дугаар сарын 8-ны өдөр сонсох ажиллагаа зохион байгуулж, нэхэмжлэгчээс 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тайлбар гаргасан байна. (Хавтаст хэргийн 39-43 дахь тал)

7. Ийнхүү маргаан бүхий 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/412 дугаар захирамжийн 1 дэх заалтаар иргэн Н.Б-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, шүүхэд маргаан үүсжээ.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/1104 дүгээр албан бичгээр Г.А, М.Т нарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх талаар мэдэгдсэн байна. (Хавтаст хэргийн 44 дэх тал)

9. Улмаар уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №02 дугаартай Эвлэрлийн гэрээ байгуулжээ. Тодруулбал, тус эвлэрлийн гэрээнд “Монгол улсын иргэн Н  овогтой Б-ийг Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28, 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтыг зөрчиж барьсан хашаагаа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас заасан цэгт хойш нь 50 метр зайд өөрийн зардлаар зөөж барих, хашаагаа зөөж барихаас өмнө Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 29 дүгээр зүйлийн 29.3.1 дэх заалтыг зөрчихгүйгээр холбооны кабелийн шугамыг өөрийн зардлаар урагш 5 метр зайд байрлуулах дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тохиолдолд А тал шүүгчийн захирамжийг үндэслэн холбогдох хуульд нийцүүлэн аймгийн Засаг даргын захирамжаар гаргуулж зөөгдсөн байршилд иргэний газар эзэмших эрхийг сэргээхээр харилцан тохиролцож байгаа нь энэхүү гэрээний гол нөхцөл болно” гэж тусгажээ.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.-д “ ..., хариуцагчтай эвлэрэх”, 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг 21.1.1.-д “... нэхэмжлэгчтэй эвлэрэх, ...”, 28 дугаар зүйлийн 28.2.5.-д “эвлэрэх”, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно., 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж тус тус заасны дагуу хэргийн оролцогч нар эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

11. Иймд иргэн Н.Б-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэргийн оролцогч нар 2024 оны 9 дүгээр сарын 278-ны өдрийн №02 дугаартай Эвлэрлийн гэрээгээр “Монгол улсын иргэн Н овогтой Б-ийг Авто  замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28, 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтыг зөрчиж барьсан хашаагаа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас заасан цэгт хойш нь 50 метр зайд өөрийн зардлаар зөөж барих, хашаагаа зөөж барихаас өмнө Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 29 дүгээр зүйлийн 29.3.1 дэх заалтыг зөрчихгүйгээр холбооны кабелийн шугамыг өөрийн зардлаар урагш 5 метр зайд байрлуулах дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тохиолдолд А тал шүүгчийн захирамжийг үндэслэн холбогдох хуульд нийцүүлэн аймгийн Засаг даргын захирамжаар гаргуулж зөөгдсөн байршилд иргэний газар эзэмших эрхийг сэргээхээр харилцан тохиролцсон” гэх нөхцөлөөр эвлэрсэн хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

12. Мөн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №01 дугаартай Эвлэрлийн гэрээгээр “Монгол Улсын иргэн Н  овогтой Б-ийг Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28, 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтыг зөрчиж барьсан хашаагаа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас заасан цэгт хойш нь 50 метр зайд өөрийн зардлаар зөөж барих, хашаагаа зөөж барихаас өмнө Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 29 дүгээр зүйлийн 29.3.1 дэх заалтыг зөрчихгүйгээр холбооны кабелийн шугамыг өөрийн зардлаар урагш 5 метр зайд байрлуулах дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тохиолдолд А тал шүүгчийн захирамжийг үндэслэн холбогдох хуульд нийцүүлэн аймгийн Засаг даргын захирамж гаргуулж зөөгдсөн байршилд иргэний газар эзэмших эрхийг сэргээхээр харилцан тохиролцсон, ... гэрээний гол нөхцөлийг биелүүлэх хугацаа 45 хоног байна.” гэх нөхцөлөөр тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                             А.ТҮВШИНТУЛГА