Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 316/ШШ2025/00041

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 316/ШШ2025/00041

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би, ******* нэхэмжлэлтэй ******* холбогдох нэхэмжлэлийн шаардлага: 5,068,310 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Бүрэнчимэг нь ******* холбогдуулан 5,068,310 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Д.Бүрэнчимэгг нь ******* 2022 оноос эхлэн бараа болон бэлэн мөнгө зээл өгч байсан ба зээлийн үлдэгдэл 5,068,310 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч Т.Мөнхцацрал нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,068,310 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байна.

Талууд хооронд бусад гэрээний дагуу мөнгө хөрөнгө гаргуулах шаардлага буюу амаар хийсэн гэрээ хэлцэлийн дагуу зээлийн харилцаа үүссэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна. Бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* нэхэмжлэлтэй ******* холбогдох 5,068,310 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийн тал хувь болох 23,475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 23,475 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ