Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 316/ШШ2025/00043

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 316/ШШ2025/00043

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар багт байрлах, ******* банк ХХК /РД:/********/-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сум, * дүгээр баг, * дугаар хэсэг, *** тоотод оршин суух хаягтай гэх ******* ******* овогт ******* ******* /РД: **********/ утас: *******

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сум, * дүгээр баг, ******* ******* гудамж, *-** тоотод оршин суух хаягтай гэх *******н ******* овогт /РД:**********/ утас:********* нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 23,086,220.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Иргэн Б.*******, Ж. нар нь ******* банкны Сэлэнгэ салбарын ******* тооцооны төвөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ/202247796319 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 13,65 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай /ЗГ-ын хөнгөлттэй харилцагч 3%, ЗГ-с 10,65%/ эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.4.5.1 заалтыг зөрчсний улмаас 2023 оны 11 сарын 22-ны өдрөөс зээлийн жилийн хүү 16.8% тооцож эхэлсэн болно.

Уг зээлийн барьцаанд Зээлдэгч Ж., , нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн ******* сумын *-р баг, *-** тоот хаягт байрлах, ** м.кв талбайтай, амьдрах зориулалттай хувийн сууц, ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг ******* сумын *-р баг, гудамж * тоот хаягт байрлах **** м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ж.******* өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг ******* сумын *-р баг, * гудамж ** тоот хаягт байрлах **** м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг ******* сумын *-р баг ******* зөгий-* гудамж *** тоот хаягт байрлах **** м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Б.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг ******* сумын *-р баг гол ТХН *** тоот хаягт байрлах ***** м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрх бүхий газар, **** СБА улсын дугаар бүхий Toyota corolla Axio маркийн автомашин, ** бүл зөгий, ** толгой мал гэх мэт хөрөнгүүдийг барьцаалуулан зээлийг авсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 11,045,076.14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 881,521.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,288.4 төгрөг, нийт 11,927,886.59 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч нар зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа толоогүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /446 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд банк зээлийн гэрээний дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд:

1. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн № тоот Зээлийн гэрээний төлбөрт 2024 оны 11 сарын 08 ны өдрийн байдлаарх төлбөрийг гаргуулах:

1. Үндсэн зээлийн үлдэгдэл -18,954,923.86 төгрөг,

2. Зээлийн хүүгийн төлбөр -3,484,121.26 төгрөг

3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт- 611,175.45 төгрөг

4. Нотариатын үйлчилгээний төлбөр- 36,000 төгрөг Нийт 23,086,220.57 төгрөг тус тус гаргуулах,

Шүүхийн улсын тэмдэгтийн хураамж 343,581.11 төгрөг

2. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох Зээлдэгч Ж., , нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн ******* сумын *-р баг, *-** тоот хаягт байрлах, ** м.кв талбайтай, амьдрах зориулалттай хувийн сууц, ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг ******* сумын *-р баг, гудамж * тоот хаягт байрлах **** м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ж.******* өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг ******* сумын *-р баг, * гудамж ** тоот хаягт байрлах **** м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрх бүхий газар, өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг ******* сумын *-р баг, ******* зөгий-* гудамж *** тоот хаягт байрлах **** м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Б.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг ******* сумын *-р баг гол ТХН *** тоот хаягт байрлах ***** м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрх бүхий газар, **** СБА улсын дугаар бүхий Toyota corolla Axio маркийн автомашин, ** бүл зөгий, ** толгой мал гэх мэт хөрөнгүүдээр тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

Зохигчид 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******, Ж. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,086,220.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Зохигчид шүүх хуралдааны явцад эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр нотлогдож байна.

Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******, Ж. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,086,220.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийн зохигчид 23,086,220.57 төгрөгийн хэмжээнд тохиролцсон, зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343,581.11 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 343,581.11 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Шүүгчийн захирамжид зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ