Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/00065

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/00065

 

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт ******* ******* холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт 5,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Э.******* 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1 жилийн хугацаатай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж улсын бүртгэлийн Ү-........... дугаар бүхий №000329310 тоот гэрчилгээний дугаартай, Багануур дүүргийн ...... дүгээр хороо, ******* хотхон ...... тоот хаягт байршилтай 64,8 м.кв талбайгаас хэсэгчлэн 36 м.кв-ыг гараашийн зориулалтаар жилийн 5,700,000 төгрөгийн төлбөртэй гэрээ байгуулсан байна.

Хариуцагч Э. нь 5,700,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч 5,700,000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 106,150 төгрөг төлөх ёстой байтал 34,965 төгрөг илүү төлсөн байх тул 34,965 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт 5,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 34,965 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 53,075 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.аас 53,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА