Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 316/ШШ2025/00055

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 316/ШШ2025/00055

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар багт байрлах, ******* банк ХХК /РД:/*******/-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сум,*дугаар баг, * дугаар хэсэг, ***А тоотод оршин суух хаягтай гэх ******* овогт ******* ******* /РД: ***********/ утас: *********

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сум, * дугаар баг, * дугаар хэсэг, ***А тоотод оршин суух хаягтай гэх ******* овогт ******* ******* /РД:********/ утас:******** нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 8,553,284.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь Н.*******, Э.******* нарт холбогдуулан тоот 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн гэрээгээр 18,519,166.19 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн тоот зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөг тус тус зээл авсан.

1.    Зээлийн төлбөрт нийт 8,,553,284.98 төгрөг гаргуулах

2.    Барьцааны гэрээнд Н.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг, ******* сум *-р баг, гудамж *-***а тоот хаягт орших ** м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн дугаар бүхий *** м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөх эрхтэй газрыг хамт гэх мэт хөрөнгүүд барьцаалдаж байгаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нөхцөлөөр харилцан тохиролцож шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэв.

Үүнд: Нийт зээлийн төлбөр болох 8,553,284.98 төгрөгийн төлбөрийн бүрэн гаргуулахаар харилцан тохиролцов.

Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа би зээлийн төлбөрийг 11 сарын хугацаанд дараах хуваарь хэмжээний дагуу төлж барагдуулна.

2025 оны 02 дугаар сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 03 дугаар сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 05 дугаар сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 06 дугаар сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 07 дугаар сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 08 дугаар сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 10 дугаар сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 12 дугаар сарын 15-ний өдөр 555,284.98 төгрөг тус тус төлөх

Зээлийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгөөр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд хандахад татгалзах зүйлгүй.

Үүнд улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг, ******* сум *-р баг, гудамж *-***а тоот хаягт орших ** м.кв талбайтай хувийн сууц зориулалтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн дугаар бүхий *** м.кв талбайтай газрын хамт талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ 1 удаа зөрчсөн тохиолдолд энэ гэрээний дагуу гарсан эвлэрлийн баталсан шүүгчийн захирамжийг гүйцэтгэхэд татгалзах зүйлгүй

Эвлэрлийн гэрээ байгуулсан

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Н.******* гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Н.*******, Э.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,533,284.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Зохигчид шүүх хуралдааны явцад эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр нотлогдож байна.

Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, *********, ************** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,533,284.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийн зохигчид 8,533,284.98 төгрөгийг

2025 оны 02 дугаар сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 03 дугаар сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 05 дугаар сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 06 дугаар сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 07 дугаар сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 08 дугаар сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 10 дугаар сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр 800,000 төгрөг

2025 оны 12 дугаар сарын 15-ний өдөр 555,284.98 төгрөг тус тус төлж барагдуулах, хөрөнгөөр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг, ******* сум *-р баг, гудамж *-***а тоот хаягт орших ** м.кв талбайтай хувийн сууц зориулалтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн дугаар бүхий *** м.кв талбайтай газраар хангуулахаар тохиролцсон, зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343,581.11 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 343,581.11 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Шүүгчийн захирамжид зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ