| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2025/00018/И |
| Дугаар | 316/ШШ2025/00057 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 316/ШШ2025/00057
| 2025 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 316/ШШ2025/00057 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ерөнхий сайд амарын гудамж, хас ******* төв байранд байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, * дүгээр баг, ******* ** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД: ********** утас: *********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 19,707,289.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХК нь Б.*******д холбогдуулан 19,707,289.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
******* ХК нь Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2010112977 дугаартай онлайн зээлийн гэрээгээр 18,259,077.00 төгрөгийн зээл олгосон байна. үндсэн зээл 18,259,087 төгрөг, зээлийн хүү 1,436,024.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,178.06 төгрөг нийт 19,707,289.61 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,707,289.61 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байна.
Талууд хооронд бусад гэрээний дагуу мөнгө хөрөнгө гаргуулах шаардлага буюу зээлийн гэрээний дагуу зээлийн харилцаа үүссэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна. Бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдуулан 19,707,289.61 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,487 төгрөгийн тал хувь болох 128,243.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 128,243.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ