| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/00037/И |
| Дугаар | 316/ШШ2025/00080 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 316/ШШ2025/00080
2025 01 28 316/ШШ2025/00080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: С*** аймгийн Ш******* сумын Х******* гудамж 0** тоотод оршин суух хаягтай Б******* овогт Э******* А******* РД: М****
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Индра нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Э.А******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хүсэлт гаргагчаас .... Миний бие Э.А******* нь 1965 онд Сэлэнгэ аймгийн Ш******* суманд төрсөн, 10 дугаар ангиа төгсөөд 1983 оны 08 дугаар сарын 01-ээс Ш******* сумын Д Мод дамжуулах баазад нормчиноор ажилд орж ажиллаж байгаад 1986 оны 6 дугаар сарын 05-нд цэргийн албанд татагдаж, цэргээс халагдаж ирээд 1988 оны 9 дүгээр сарын 01-нээс дахин Д Мод дамжуулах баазад ажилд орж 1993 оны 08 дугаар сарын 15-н хүртэл ажилласан. Гэтэл одоо тэтгэвэрт орох гэтэл Д үйлдвэрийн контор шатсан учир баримт байх болсон тул миний цуглуулсан нотлох баримтыг үндэслэн 1983 оны 08-р сарын 01-нээс 1986 оны 06-р сарын 01-н хүртэл , 1988 оны 09-р сарын 01-ээс 1993 оны 8 дугаар сарын 15-н хүртэл Д Мод дамжуулах баазад нормчиноор ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, 3*** тоот хөдөлмөрийн дэвтэр, С** аймаг ЗДТГ-ын Архивын тасгийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 02 дугаар лавлагаа, гэрч Г.Б*******, Ч.Б******* нарын тодорхойлолт, Дулаанхаан Эргэн дурсахуй 60 жил ном, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад: Хүсэлт гаргагч Э.А******* нь Сэлэнгэ аймгийн Ш******* сумын Д Мод дамжуулах баазад 1983 оны 08 дугаар сарын 01-нээс 1986 оны 6 дугаар сарын 01-н хүртэл нормчиноор , 1988 оны 9 дүгээр сарын 01-нээс 1992 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл кранистаар, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 15-н хүртэл Дулаанхаан ХК-д кранистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Үүнд: Хүсэлт гаргагч Э.А******* ажиллаж байсан байдал нь хүсэлт гаргагчийн 354552 тоот хөдөлмөрийн дэвтэр, Сэлэнгэ аймаг ЗДТГ-ын Архивын тасгийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 02 дугаар лавлагаа, хамт ажиллаж байсан гэрч Г.Б*******, Ч.Б******* нарын тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг, Дулаанхаан Эргэн дурсахуй 60 жил номонд бичигдсэн дурдтгал зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Э.А******* Сэлэнгэ аймгийн Ш******* сумын Д Мод дамжуулах баазад 1983 оны 08 дугаар сарын 01-ээс 1986 оны 6 дугаар сарын 01-н хүртэл нооромчиноор, 1988 оны 9 дүгээр сарын 01-ээс 1992 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл кранистаар, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Дулаанхаан ХК-д кранистаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Э******* А******* Сэлэнгэ аймгийн Ш******* сумын Д Мод дамжуулах баазад 1983 оны 08 дугаар сарын 01-ээс 1986 оны 6 дугаар сарын 01-н хүртэл нормчиноор, 1988 оны 9 дүгээр сарын 01-ээс 1992 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл кранистаар, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 15-н хүртэл Дулаанхаан ХК-д кранистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ