Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 148/ШШ2025/00002

 

 

*******0*******4 оны 1******* сарын *******3 өдөр

Дугаар 148/ШШ*******0*******5/0000*******

******* аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум ******* дугаар баг ******* дугаар хэсэг ******* дүгээр байрны 0******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /ХЖ6608*******804/ утас-997300*******5

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал шимтгэл нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай.

Шүүх хуралдаанд;

Нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч Г., гэрч Ц., Ш., Б., Г., Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: /Хавтаст хэргийн 1-******* дугаар тал/ ... Миний бие Магсаржав овогтой ******* нь ******* ОНӨААТҮГ-т анх Төслийн менежер -ийн албан тушаалд *******0************** оны 10 дугаар сарын *******4-ний өдөр ажилд орсон. *******0************** оны 1******* дугаар сарын 13-ны өдөр Хүний нөөцийн менежереер ажиллаж байсан Л.Отгонцэцэг нь өөр ажилд шилжиж, ажлаас чөлөөлөгдсөн тул түүний оронд миний бие уг өдрөөс эхлэн Хүний нөөцийн менежерийн ажилд томилогдож Төслийн менежер"-ийн ажлыг давхар гүйцэтгэх болсон. Миний бие ажил гүйцэтгэж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж идэвх зүтгэлтэй ажиллаж байсан, ямар нэг сахилгын шийтгэл авч байгаагүй болно.

*******0*******4 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтансүх намайг өрөөндөө дуудаж, бас захирлын зөвлөлийн гишүүн 5 хүнийг гэнэт дуудаж хуралдуулж, хүний нөөцийн менежер та ажлаа өг хэмээн 3 удаа шаардаж,." Ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичээд ир, бид одоо хүлээж байя" гэж дарамталж шахаж эхэлсэн. Миний бие гэнэт ийм зүйл болсонд би их тулгамдаж байна, Надад бодох хугацаа өгөөч гэсэн боловч, Б.Алтансүх: Өгөхгүй, яг одоо ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичээд ир бид хүлээж байя гэсэн тул олон хүнийг хүлээлгээд цагийг уяад яахав гэж бодоод би аргагүйн эрхэнд шахагдаж, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичиж, хүмүүсийн дэргэд Б.Алтансүхэд өгсөн. Энэ тухай бүх бичлэгийг би гар утсандаа бичиж авсан. Энэ тухай бичлэгийг шүүхэд өгөх болно. Уг өргөдлийг миний бие сайн дураар өгөөгүй, дарамт шахалтад орж өгсөн тул гомдолтой байна. Надад ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг *******0*******4 оны 01 дүгээр сарын *******9-ний өдөр хүлээлгэж өгсөн ба, уг тушаалын он сар нь *******0*******4 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэж гаргасан, Б/10 гэж дугаарласан байв. Ингээд миний бие *******0*******4 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Гэнэтийн энэ шийдвэр нь хууль бус байсан бөгөөд, миний бие туйлын гомдолтой байна. Иймд ******* ОНӨААТҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтансүхийн *******0*******4 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 тоот хууль бус тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, хохирлыг барагдуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: : /Хавтаст хэргийн *******1-*******4 дүгээр тал/

М.******* нь нэхэмжлэлдээ *******0*******4 оны 01 дүгээр сарыг 16-ны өдөр захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтансүх наймаг өрөөндөө дуудаж, бас захирлын зөвлөлийн гишүүн 5 хүнийг гэнэт дуудаж, хуралдуулж "хүний нөөцийн менежер та ажлаа өг" хэмээн 3 удаа шаардаж "ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичээд ир, бид одоо хүлээж байя" гэж дарамталж шахаж эхэлсэн гэж бичээд өөрийгөө гэнэт ажлаас халагдсан мэтээр бичиж өгсөн нь үндэслэлгүй байна. М.******* нь эрхэлсэн ажлаа хийж чадахгүй, байгууллага болон хамт олныг хохироосон. Ажилтнуудын удаан жилийн нэмэгдлийн мөнгийг нь цаг хугацаанд олгох тушаал шийдвэр гаргаагүйгээс болж ажилтнууд хохирсон юм. Мөн байгууллагын үйл ажиллагааны бичиг баримт, тушаал шийдвэрийг дур мэдэн засаж, баллаж цохолж ашиглагдах боломжгүй болгосон юм. Энэ бүх зөрчлийг Захирлын зөвлөлийн 3 удаагийн хурлаар хэлэлцэж, М.*******д сануулж, алдаа дутагдлаа арилгах үүрэг даалгавар өгч байсан болно. М.******* нь би олон төсөл бичдэг, би энэ байгууллагад хөрөнгө оруулалт, санхүүжилт татаж ирж чадна намайг ажилд аваач гэсэн тул түүнд итгэж байгууллагадаа төслийн менежер орон тоог бий болгож *******0************** оны 10 дугаар сарын *******4-ны өдрөөс эхлэн М.*******г төслийн менежерийн албан тушаалд авч ажиллуулсан болно. Гэтэл М.******* нь төслийн менежерийн цалин хөлсийг авч ажиллаж байхдаа ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, нэг ч төсөл арга хэмжээ хэрэгжүүлээгүй хүн юм. Манай байгууллагын Хүний нөөцийн менежер ажлаас чөлөөлөгдсөн тул М.*******г *******0************** оны 1******* сарын 1*******-ны өдрөөс хүний нөөцийн менежерийн албан тушаалд шилжүүлэн томилж, төслийн менежер албан тушаалын үндсэн цалингийн 40%- аар нэмж цалинжуулсан юм. Гэтэл М.******* нь Хүний нөөцийн менежерийн ажил Үүргээ гүйцэтгэж чадахгүй олон алдаа зөрчлүүд гаргаж байсан болно. Жишээлбэл: Манай байгууллага Эрчим хүчний салбарын хамтын тарифт хэлэлцээрийн дагуу ажилтнуудын удаан жилийн нэмэгдлийг ажилласан жилтэй нь уялдуулан 5-35%-аар тооцон олгодог юм. Гэтэл хүний нөөцийн менежер М.******* нь ажилтнуудын удаан жилийн нэмэгдлийг цаг хугацаанд нь тооцож, тодотгол хийгээгүй, тушаал шийдвэрийг нь хугацаанд нь гаргаж өгөөгүй байдлаас болж 10 гаруй ажилтан *******0*******3 оны удаан жилийн нэмэгдлийг авч чадалгүй хохирсон болно. Мөн байгууллагын үйл ажиллагааны чухал баримт бичиг болсон тушаал шийдвэрийг дур мэдэн засаж баллаж цохолсон, мөнгө санхүүтэй холбоотой тушаалыг засах, цаг хугацаанд нь гаргахгүй хоцроосон, албан тушаалаа өөртөө урвуу байдлаар ашиглаж өөрийнхөө амралтын хоногийг зохиомлоор нэмэгдүүлж үндэслэлгүй цалин хөлс авсан, ажилтнуудын цалин хөлсийг хоцроосон зэргээр олон зөрчлүүд гаргаж байгууллага хамт олны итгэлийг хөсөрдүүлсэн юм. М.*******гийн байгууллага болон ажилтнуудыг хохироогоод байсан энэхүү зөрчилд сахилгын болон цалин хөлсний арга хэмжээ авах ёстой байсан хэдий ч өндөр насны тэтгэвэрт гарсан байдлыг нь харгалзан үзэж өөрт нь ойлгуулж, сануулга, анхааруулга өгч байсан юм. Ийнхүү сануулга өгсөөр байтал М.******* нь зөрчил дутагдлаа огт засахгүй байсаар байгууллагын ажил зогсонги байдалд орсон. Энэ байдал үргэлжилбэл улам их зөрчил гарч, улам олон хүн хохирч болзошгүй байсан тул байгууллага, хамт олноо бодсоны үүднээс М.*******д хандаж "Хүний нөөцийн менежер та ажлаа хийж чадахгүй байгаа тул ажлаа өг" гэж захирлын зөвлөлийн хурал дээр хэлсэн болно. Тэгэхэд М.******* нь өөрөө "Би сайн дураараа өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлөгдье гэж" өргөдлөө бичиж орж ирсэн юм. Энэ тухай үйл явдлыг захирлын зөвлөлийн хуралд оролцож байсан 9 гишүүн сайн мэднэ. М.*******г хүчээр дарамталж, шахаж, өргөдөл бичүүлсэн зүйл огт байхгүй болно. М.******* нь манай "******* " ОНӨААТҮГ-т ажиллаж байсандаа баярлаж явах ёстой хүн. Учир нь М.******* ажиллах нэг жилийн хугацаандаа хүний нөөцийн менежерийн цалинг бүтэн авч байсан. Төслийн менежерийн цалингийн 40%-ийг авч байсан. Илүү цагийн нэмэгдэл авч байсан, мөн албан томилолтын зардал болон сургалтын зардал, гар утасныхаа төлбөр тооцоог байгууллагаар бүрэн төлүүлж байсан зэргийг бодоход хангалттай их хэмжээний цалин хөлс, нэмэгдэл хөлсийг авч байсан. Гэтэл ийм маргаан гаргаад явж байгаа нь хувь хүний өөрийнх нь хүн чанаргүйн илрэл юм. М.******* нь *******0*******4 оны 1 сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөхдөө: Би ******* сарын 01-нд ээлжийн амралт авах эрх үүсэхээр, амралтаа аваад эмнэлгээр явна, хагалгаанд орно, надад мөнгө хэрэгтэй байгаа. Намайг ******* сарын 01 хүртэл ажиллуулаад өгөөч, гэж захирлын зөвлөлийн хурал дээр өөрөө хэлж, гуйсан тул захирлын зөвлөлийн бие бүрэлдэхүүн М.*******гийн өндөр насны тэтгэвэрт гарсан байдал, бас өөрийнх нь хэлсэн эрүүл мэндийн шалтгаан зэргийг нь харгалзан үзэж, хэлэлцээд *******0*******4 оны 1 сарын 16-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 40%-ийг хассан шийдвэр гаргасан хэдий ч ажил хүлээлцэх хугацааг *******0*******4 оны ******* сарын 1 хүртэл байхаар тогтоож, Хүний нөөцийн менежерийн цалин хөлсийг бүрэн олгож өгсөн. *******0*******4 оны 1 сарын 17-ны өдрөөс 1 сарын 31-ны хооронд М.******* нь тус байгууллагад ямар ч ажил хийгээгүй бөгөөд эмнэлгээр явж байгаа гэсэн шалтгаанаар зарим өдөрт нь ажилдаа ирж, зарим өдөрт нь ирэхгүй явсаар *******0*******4 оны 1 дүгээр сарын цалин хөлсийг бүтэн авч, ээлжийн амралтын мөнгийг бүтэн авсан болно. Энэ дурдсан байдлуудаас харахад М.*******д хохирсон зүйл ердөө байхгүй юм. М.******* нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж байсны улмаас *******0*******3 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тушаал шийдвэрт маш их зөрчил дутагдал гарсан. Улмаар бичиг баримтыг аудитад шалгуулахаар хүргүүлэх хугацаа нь болсон тул арга буюу өгөгдсөн хугацаанд нь амжиж М.*******гийн хийж гүйцэтгээгүй ажлыг байгууллагын санхүүгийн болон үйл ажиллагааны тушаал, шийдвэрүүдийг бүрэн шинэчилж, эмхлэн цэгцлэх зэрэг ажлыг өөр ажилтнаар хийлгүүлж, илүү цагийн цалин хөлсийг нь олгож байгууллага хохирсон юм. Мөн М.******* нь байгууллагын *******0*******3 оны тушаал шийдвэрийг баллаж, цохолж, засварлаж ашиглах боломжгүй болгосон тул тушаал шийдвэрүүдийг дахин шинэчлэх албан бланкны үнэ 330,000 төгрөгийг төлөх ёстой байсан хэдий ч төлөлгүй байгууллагыг төлөх юм шиг нэхэмжлэл бичүүлээд явсан байсан нь байгууллагыг хуурсан, хохироосон үйлдэл юм. М.******* нь нэхэмжлэлдээ: Надад ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг *******0*******4 оны 01 дүгээр сарын *******9-ний өдөр хүлээлгэж өгсөн ба уг тушаалын он сар нь *******0*******4 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Б/10 гэж дугаарласан байв. Ингээд миний бие нь *******0*******4 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Гэнэтийн энэ шийдвэр нь хууль бус байсан бөгөөд миний бие туйлын гомдолтой байна гэж бичсэн байна. Энэ бүгд худал зүйл юм. Манай байгууллагын зүгээс тайлбарлахад *******0*******4 оны 01 сарын 16-ны өдөр М.*******гийн өөрийн өргөдлийн дагуу Захирлын зөвлөлийн хурал дээр ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан. Мөн тухайн өдрөө М.*******гийн үүрэгт ажлыг захирлын зөвлөлийн гишүүд хүлээж авсан болно. Ийнхүү М.*******гийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хэд хоногийн дараа гардуулж өгсөн нь хууль зөрчөөгүй юм. Тушаал гарсны дараа гардуулж өгсөн учир: М.******* нь өөрийнхөө *******0*******4 оны ээлжийн амралтын хоногийн мөнгийг авахыг хүссэн. Түүний ээлжийн амралтын хоногийг үнэн зөвөөр гаргаж өгөх үүднээс *******д та Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаагаа цахим системээс авч өгөх хэрэгтэй байна гэхэд М.******* нь би цахим систем и-монголиа-д орж чадахгүй байна, и-монголиа болохгүй байна, би хэвлэж чадахгүй байна, манай охин лавлагааг чинь аваад өгье гэж хэлсэн гэх зэргээр олон шалтгааныг хэлсээр лавлагаагаа гаргаж өгөлгүй *******, 3 хоног байснаар Улаанбаатар хотод эмнэлэгт цаг авчихсан үзлэг, шинжилгээнд орно гээд явсан. Улаанбаатар хотоос 3 хоногийн дараа ирэхдээ Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаа авч ирсэн тул тус лавлагааг нь үндэслэн амралтын хоногийг нь тооцон гаргаж, ажлаас челеөлөгдсөн тушаалыг нь өөрт нь гардуулж өгсөн юм. М.******* нь *******0*******3 онд албан тушаалаа өөртөө урвуу байдлаар ашиглаж, өөрийнхөө амралтын хоногийг зохиомлоор нэмэгдүүлж, үндэслэлгүйгээр ээлжийн амралтын цалин хөлсийг илүү авсан нь *******0*******4 оны 1 сард илэрч, байгууллагынхаа итгэлийг алдсан тул бид нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэж амралтын хоногийн мөнгийг бодох шаардлага үүссэн юм. Энэ нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн зүйл байхгүй юм. М.******* нь ажлаас чөлөөлөгдөх тушаал гарсан өдрөөс хойших буюу *******0*******4 оны 1 сарын 17-ны өдрөөс 31-ний өдрийг дуусталх хугацааны цалингаа хүний нөөцийн менежер албан тушаалын үндсэн цалингаар тооцуулан авсан тул хохирсон зүйл байхгүй болно. Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэлдээ гар утсандаа бичлэг хийсэн байгаа гэсэн байна. Манай байгууллага нь дулаан хангамж, газар доорх инженерийн байгууламжийн хариуцдаг, иргэд байгууллагыг дулаанаар хангадаг онцгой обьект юм. Иймд онцгой обьектын захирлын зөвлөлийн хуралд гар утсаараа нууцаар бичлэг хийсэн байгаа нь ноцтой асуудал тул тэр бичлэг нь хууль бус юм. Манай байгууллагын захирлын зөвлөлийн гишүүдийг гэрчээр асуулгах хүсэлт болон холбогдох баримт бичгүүдийг шүүхэд өгөх болно. Ийнхүү дээр дурдсан нөхцөл байдлуудаас шалтгаалан М.******* нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм. Иймд М.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь *******0*******4 оны 1******* дугаар сарын 1*******-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа / хх **************9-*******30 тал /: М. ******* миний бие нь "******* " ΟΗӨΑΑΤΥΓ-Τ *******0************** оны 10 сарын *******4-ны өдрөөс төслийн менежерийн албан тушаалд *******0************** оны 1******* сарын 1*******-ны өдрөөс хүний нөөцийн менежерийн албан тушаалыг Төслийн менежерийн албан тушаалтай хавсран гүйцэтгэсний 40%-иар нэмж цалинжин ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ажиллаж байсан. Гэтэл *******0*******4 оны 01 сарын 16-ны өдөр тус үйлдвэрийн захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Алтансүх намайг өрөөндөө дуудаж ... таны хэрэг манай байгууллагад шулуухан хэлэхэд хэрэггүй байна, та өнөөдрөөс ямар ч албан тушаалд очоод хэрэггүй гэсэн. Тэгэхээр нь би гэнэтийн энэ шийдвэрт цочирдон надад бодох хугацаа хэрэгтэй байна гэхэд таньд бодох хугацаа өгмөөргүй байна, нэг өдрийн өмнө ч гэсэн нэг тушаал янзалмаар байна гэж намайг ажлаа өг гэж шахсан мөн тэрээр би энд таныг ажиллуулмааргүй байна, та хувь хүнийхээ зүгээс өөрийнхөө эрүүл мэндийн талаас өргөдлөө өгч болно ш дээ ... ******* сарын 1-ээс дуусгавар болгоё гээд өргөдлөө өгчих гэж байна шүү ... би одоо эндээ хүлээж байя та бичээд ороод ир, хүлээж байя гээд намайг ажлаа хийх хүсэлтэй байхад гэнэт ийм санал ажил олгогчоос гарсан. Ингээд намайг *******0*******4 оны 0******* сарын 01-ны өдөр хүртэл ажиллуулж *******0*******4 оны ******* сард ээлжийн амралтын мөнгө олгосон байсан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг *******0*******4 оны 01 сарын *******9-ний өдөр гардуулж өгөхөд *******0*******4 оны 01 сарын 16-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн байсан. Миний эрүүл мэнд болон хувийн амьдралын зүгээс ажлаасаа чөлөөлөгдөх ямар нэгэн шалтгаан огт байгаагүй. Ажил олгогчийн шахалт шаардлагаар ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг бичихэд хүрсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн *******.*******, 1*******7 дугаар зүйлийн 1*******7.1-д тус тус зааснаар М.******* намайг ******* ОНӨААТҮГ-ын Хүний нөөцийн менежерийн албан тушаалыг Төслийн менежерийн албан тушаалтай хавсран гүйцэтгэж байсан ажилд эгүүлэн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас миний ажиллаж байсан хугацаандаа авч байсан цалин хөлсийг нийгмийн даатгалын тодорхойлолтыг үндэслэн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын *******0*******1 оны А/************** дугаар тушаалын хавсралт "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д зааснаар дараах байдлаар тооцохдоо *******0*******3 оны 10 сар, 11 сар, 1******* сарын цалингийн нийлбэр 9,004,004 төгрөг / *******.968.011+1.699.563+4.336.430/, үүнээс нэг сарын дундаж цалин, хөлсийг тодорхойлбол 3.001.334 төгрөг / 9,004.004 төгрөг 3 сар/, үүнээс нэг өдрийн дундаж цалин хөлс нь 14*******.9*******0 төгрөг / 3,001.334: *******1 хоног/ болох ба энэхүү 14*******.9*******0 төгрөг x **************6 хоног / ажилгүй байсан хугацаа/ нийт 3*******,*******99,9*******0 тегрегийн цалин олговороор хохирсон тул гаргуулж өгнө үү. Мөн ажил олгогч талаас миний ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг *******0************** оны 11 сараас хойш одоог хүртэл огт төлөөгүй байгааг нөхөн төлүүлэхийг даалгуулах шаардлагуудаа тодруулж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******0************** оны 10 дугаар сарын *******4-ний өдөр ******* энерго ОНӨААТҮГ-д төслийн менежерээр ажилд орсон байдаг. Нэг сарын дараа хүний нөөцийн менежер н.Отгонцэцэг ажлаасаа чөлөөлөгдсөн. дарга намайг өрөөндөө дуудаж, та хүний нөөц хийчих гэхэд нь хийхгүй ээ. Хажууд нь н.Цэнд-Аюуш гэх бичиг хэрэг, хүний нөөцөө давхар хийж байсан хүн байхад би хийхгүй гэж хэлээд хойш нь тавьсан байдаг. Хэд хоногийн дараа дарга намайг дуудаж, Би н.Цэнд-Аюушд итгэхгүй байна. Намайг Авлигатай тэмцэх газар өгч байсан хүн. Та бичиг хэргээ аваад явж бай. Н.Цэнд-Аюушийн асуудал шийдэгдэнэ гэж хэлсэн байдаг. Ингээд би *******0************** оны 1******* дугаар сарын 13-ны өдрөөс төслийн менежер, хүний нөөцийн менежерийн ажлыг давхар хийж байсан. Хэсэг хугацааны дараа өгөх юм байна гэж бодоод явж байсан. *******0*******4 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дарга өрөөндөө дуудаж, та өргөдлөө өг, ажлаас чөлөөлье гэж хэлсэн. Хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэхэд захирлын зөвлөлийн гишүүдийг дуудаж, оруулж ирээд хуралдаж, намайг хэлэх, хэлэхгүй үгээр доромжлоод эхэлсэн. Энэ байгаагаа хар манай охиноос долоон дор. Одоо ингээд өргөдлөө өг гэдэг байдлаар хэлсэн. Би төрийн захиргааны байгууллагад 30 гаруй жил ажиллахдаа тийм увайгүй даргыг үзээгүй. Баахан бичиг баримт харуулж байснаа захирлын зөвлөлийн хурлын гишүүдэд Энийг хардаа. Бичиг баримтыг нь завааруулсан гэж хэлсэн. Би завааруулаагүй. Оны эхнээс өөрчилнө гэхээр нь өөрчлөөд л явж байсан. Завсарт нь баахан юм гаргаж ирээд 8 настай хүүхэд загнаж байгаа юм шиг загнаад эхэлсэн. Би сүүлдээ хэлэх үггүй айгаад, юу болоод байгааг ойлгоогүй. Яагаад байгаа юм болоо гэж бодсон. Сонсоод байсан чинь өөр ажилд тавих ч юм шиг болоод явсан. За тэгье гэхэд Таныг тэгж өөр ажилд томилно гэж юу байсан юм. Өргөдлөө өг гэж хэлсэн. Учиргүй шахаад, би гайхаад хэлэх үг олдохгүй байна даргаа гэж хэлсэн. 3-4 цаг шахуулаад хэлэх үггүй болсон. Хоолонд ч ороогүй, өлсөж, ядаж шөнөжингөө нойргүй юм бичсэнийг хэлэх үү ам хатаад, толгой эргэж, дотор муухайрч, бөөлжих гэж байгаа юм шиг болсон. Сүүлдээ 4 цаг боллоо. Инженерүүдийн утас дуугараад л шугам хагарчихлаа л гээд байх юм. Ёстой яана гэж бодсон. Нэг хүнээс болоод тэнд нэг айл хөлдөж байгаа юм болов уу гэж бодсон. Яагаад ингээд байгаа юм бэ. Би энэ ажлыг хийгээд дууслаа шүү дээ гэж хэлсэн. Одоохон өнөө, маргаашгүй энэ ажил дууслаа гэж хэлсэн. Гэхдээ тушаал гаргана гэдэг чинь н.Цэнд-Аюуш гэж бичиг хэргийн ажилтных юм. Миний үндсэн ажил биш. Архив, албан хэрэг хөтлөлтийн хуульд байгаа гэж ярихад зөрөөд л яриад байсан. Би энэ тушаалуудыг өөрийн санаачилгаар өөрчлөөд байсан юм байхгүй шүү дээ бүгд л санхүүгийн тооцоо, баримтууд нь өөрчлөлт орж байна гэж хэлсэн. 1,000,000 үнэтэй юм 3,000,000 төгрөг боллоо л гэнэ. Засаж байтал 5.7 гэдэг заалтыг оруулахгүй юм байна гэж, эхнээс нь хоёр зуугаар нь тушаал гаргасан. Би өөрөө ч сандраад, шөнө өдөргүй ажиллаж байсан хүн гэнэт дуудагдаж, балга усгүй суусан. Одоо тэр бичлэгт харагдана. Миний эрүү ээрч муураад, би ойлгохгүй байна гэж хэлэхэд загнаж, Ийм их юм ярьчхаад байхад ойлгохгүй байгаа юм уу гэж хэлсэн. Би гуч гаран жил ажиллахдаа ийм увайгүй дарга үзээгүй. Яагаад увайгүй гэж байгаа вэ гэхээр 1*******0 хүний хөдөлмөрийн гэрээнд өөрөө гарын үсэг зурчхаад Энд миний гарын үсэг нэг ч байхгүй гэж хэлснээ өө ард талд нь байна гэж хэлчхээд Байж л байна шүү дээ. юу гээд байгаа юм гэж хэлсэн. Би төрийн захиргаанд ажиллаж байхдаа тийм дарга үзээгүй. Нягтлан бас нэг юм яриад л байсан. Би юу гэж хэлээд байгааг нь ойлгоогүй. Дуу нь наана, цаана сонсогдож, хурдан дуусаасай гэж бодсон. Ингэж байхаар *******00 тушаалын чинь 50 нь гарчих байлаа, хайран цаг хугацаа гэж бодоод байж байтал Өргөдлөө л өг гэж хэлсэн. Энэ ажлыг дуусгачихъя л даа. Дараа нь болъё гэхэд Дуусгахгүй. Дуусгахгүй гэж хэлж байна гэж хэлсэн. Би өөрөө гайхаад байгаа юм. Тийм их юм засчихсан байсан учраас гэрчийн этгээдийг одоохон устгая гэсэн юм уу, яасан юм. Сүүлдээ Миний шээс хүрч, өлсөж, цангаж байгаа юм. Хүнийг эрүү шүүлтэд оруулж байгаа юм шиг байсан. Сүүлдээ өргөдлөө өгөхгүй байсан чинь Та эрүүл мэндийн байдлаас гэдэг юм уу. Энэ ажилд ажиллаж чадахгүй гэж өргөдлийнхөө сэдлийг хэлээд байгаа байхгүй юу. Дотор муухайрч, зүрх дэлсээд байсан. Захирлын зөвлөлийн 5 хүн чирэгдэж гүйцэж байгаа юм. Энэ хүмүүс чинь даргынхаа үгээр л явна. Ажил, амьдрал нь даргын хараанд л байгаа. Даргынхаа үгийг л гүйцээхгүй бол ална, тална гэж загнаад л унана. Дан өндөр тонноор 3 цаг нүдүүлэхээр чинь өөрөө учраа олохоо байж, юу гэж хэлэхээ мэдэхээ байсан. Би даргад ямар гэм хийсэн билээ гэж бодоод үзэхэд юу ч гэм хийгээгүй байх юм. Нэг удаа ч муудалцаагүй. Дарга минь яаж байгаа юм болдоо гэж бодсон. Дарга надад Би энэ даргыг хийж чадахгүй юм байна гэж 3 удаа хэлж байсан. Үгүй, та яагаад байгаа юм. Эрчим хүчний яамны өмнөөс би гүйгээд өгье гэж тэр болгонд сэтгэлийн зөвлөгөө өгч байсан болохоор айх, гайхах зэрэгцэж байна гэхэд та ингэж хэл гэж хэлсэн. Би ингэж, тэгж чадахгүй байна гэж бич гэж хэлсэн. Би зүрх цохилоод байхаар нь яг муужрах нь гэхэд Амьд явахад арга нь олдох байлгүй. Хүсээд байгаа юмыг нь бичээд өгье гэж дуугарахад Та бичээд ороод ир. Бид нар хүлээж байя гэж хэлсэн. Би олон хүн хүлээлгээд байлтай биш. Ядаж аяга ус уучхаад нэг өгүүлбэр бичээд ороход засаад ингэж бич гэж хэлсэн. Ингэж хэлсэн нь бичлэг дээр харагдана. Энэ бол миний өөрийн хүсэлтээр бичсэн өргөдөл биш байсан байхгүй юу. Тэр хүний хүссэний дагуу миний гар салгалаад бичсэн. Бичихээс өөр аргагүй. Би сүүлдээ амьд явъя гэж бодсон. Энэ олон хүлээлгэж байхаар гэж оройны 4 цагт өгсөн. Би амьдралдаа ийм хачин хурал үзээгүй. Яагаад намайг ингэж байгаа юм. Би өнөөдөр төрд 30 жил ажиллахдаа үнэнч, шударга явж ирсэн. Иргэдийн хурлын нарийн бичиг байхдаа нэг ч бичиг баримт буруу засаж байгаагүй. Оны эцсээс бүгдийг нь янзал гэж хэлчхээд дараа нь энэ чинь болохгүй байна. Энэ ингээд засчихсан байгаа юмаа гэж намайг шууд гүжирдэж байна. Тэр зүйлийг Инженерүүд ойлгохгүй байх нь аргагүй шүү дээ. Энэ таван хүн тэгж л ойлгосон байх. Би даргын буруу гэж хэрэлдээд байлтай биш. Инженерүүдийн өмнөөс даргын нэр хүндийг бодож байсан. Дуугай л байгаад байгаа байхгүй юу. Дуугарах гэхээр ам зуураад байгаа юм чинь. Ёстой амьдралдаа ийм юм үзээгүй. Би гомдолтой. Цаашдаа ч би ажлын байрны дарамт үзсэн гэж гомдол гаргана гэж бодож байна. Тэр зүйлээс би хүн өндөр дуугаар ярихаар зүрх чичирдэг болсон. Эрүүл мэндийнхээ талаас ч гомдол гаргана. Туйлын гомдолтой байгаа. Энэ хэдэн сарын цалин бол юу ч биш за юу. Тэгж яривал засуулаад ирсэн тушаалууд нь ямар ч учиртай юм. 3-4 хүн шөнийн цагаар ажиллаа гээд 3,000,000-4,000,000 төгрөгийн хоол иднэ ч гэж лав байхгүй гэж сүүлд нь бодож байгаа юм. Энэ гэрчийг одоохон устгая гэж бодсон юм уу хаашаа юм. Ёстой гайхалтай, юу ч ойлгоогүй ийм л юм болсон. Шүүх үнэн зөвөөр нь шийднэ биз. Хэргийн материалд нэг ч хуулийн үндэслэлтэй юм байгаагүй. Дандаа намайг гүтгэсэн, доромжилсон юм бичсэн байна лээ. Зузаан материал байна. Өнөөдөр дахиад 13 ширхэг материал өгч байна. Би үүнийг хуулийн үндэслэлгүй гэж хэлнэ. Яагаад гэхээр цалин дутуу бодсон юм би мэдэхгүй. Би *******90 онд Оросын холбооны улсад инженерээр төгсөж ирээд л *******0*******3 он хүртэл 33 жил ажиллахдаа тоогоо бодоод л өгсөн. Өөртөө цалин бодсон гэж байна. Цалингийн нягтлан бодоод, аваад байж л байгаа. Өөрийгөө цалин бодсон гэж хүнийг ямар аймар гүтгэдэг юм бэ. Би өөртөө цалин бодоод өөрийнхөө дансанд шилжүүлнэ гэж байхгүй. Түүнийг хянаж байгаа нягтлан гэж байдаг. Дээр нь гарын үсэг зурдаг дарга гэж байдаг. Хэдэн цаасаар яаж бодож байгааг нь мэдэх вэ. Би мэдэхгүй. Бүх 1*******0 ажилчдынхаа ажилласан жилийг нь компьютероос хараад хэвлээд өгч байгаа. Тэрнээс цааш яаж бодож байгааг нь ерөнхий нягтлан бодно. Цалингийн нягтлангийн л үүрэг шүү дээ. Тэр бүхнийг хамж шимж, боломжтой бүхнийг над руу чихье гэж байгаа юм шиг ийм муухай гүтгэлэг байж болохгүй. Би үнэн зөвийн төлөө явна. Хаа ч байсан явна. Чөлөөтэй явна. Баримтуудыг нь дэлгэж байгаад явна. Үнэхээр гомдолтой байгаа гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******0*******3 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс ******* энерго ОНӨААТҮГ-т ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажилласан. Энэ ажлыг хүлээж аваад санхүүгийн асуудлыг цэгцлэх, стандартын дагуу болгох, үүрэг даалгаврыг аймаг орон нутгаас авч, томилогдон ажилласан. Томилогдоод 9 сараас эхлэн санхүүгийн шинэ программ хэрэгжүүлж, ер нь бол манай санхүүгийнхэн нэлээд ачаалалтай байсан. Тухайн үед зөрчлөөр халаагүй. Өөрийнх нь хүсэлтээр халсан асуудлыг ярихын тулд эд нарыг ярих шаардлагатай байх гэж бодож байна. *******0************** оны жилийн эцсийн аудитаар хязгаарлалттай болон зөрчилтэй дүгнэлт авсан бүх байгууллагуудад Засаг даргын тушаалаар комисс томилогдож, шалган туслах үйл ажиллагаа аймгийн хэмжээнд явагдсан. Бүх орон нутаг, сумуудаар явсан. Хуваарийн дагуу манайд одоо төрийн сангийн дарга болсон байгаа А.Мөнхжаргал гэх хүн тухайн үед төрийн сангийн ерөнхий нягтлан бодогч, хэдэн нягтлангуудтай ирээд манайд ажил үүрэг шалгасан. Шалгаж үзэхэд Танай бичиг баримт арай биш байна. Би санхүүгийн ажлыг насаараа шалгаж явснаас би хэзээ ч байгууллагын бичиг баримт шалгаж явж, үзээгүй юм байна. Нэгэнт танайх шалган туслуулж байгаа юм чинь архивын даргыг ахлах архивчтай дуудаж, нэг мөсөн та нар бичиг баримтдаа нэг мөр зөвлөгөө өгүүлчихье гэж хэлээд тэр шалгалтын удирдаж явсан А.Мөнхжаргал, ерөнхий нягтлан бодогч, аймгийн архивын дарга гэх эмэгтэй, ахлах архивч нь ирсэн. Тэр үед хүний нөөц зугтааж, өрөөндөө орж суугаад орж цоожилчхоод гарч ирэхгүй байсан. Манай өрөөнд шалгалт явагдсан. Би хэлсэн Та хэд өөр өрөөнд орж шалгана уу. Би гаднаас ирчхээд хүмүүсийн мууг үзээд байгаа юм шиг, хүмүүсийг дуудаад шалгуулаад байгаа юм шиг надад эвгүй сэтгэгдэл төрж байна. Та нар өөр газар шалгалтынхаа үйл ажиллагааг явуулаач гэж хэлсэн. Надад тухайн үед хэцүү байсан. Тэр үед тэр хүмүүс чиглэл, чиглэлээрээ үүрэг даалгавраа өгөөд явуулсан. Одоо боловсролын ерөнхий нягтлан бодогч хийж байгаа н.Цэцэгмаа нягтлан бодогч тушаалын үндэслэл заалт үзсэн чинь үнэхээр тушаалын үндэслэл заалт чинь огт таарахгүй байна. Жишээлбэл хоолны зарцуулалт үндэслэлгүй байна гэж М.******* хүний нөөцөд зөвлөгөө зааврыг өгч байсан. Би *******0*******3 оны 04 дүгээр сард ажлаа авч, тайлан бланстай байсан. Дараа нь бид байгууллагаараа сар гарна программ судалж, программын ажил руу орсон. Нэгэнт хүний нөөц өөрийн ажлын байрны тодорхойлолттой. Дээд боловсролтой, ажлын байрны шаардлага хангасан байсан байх. Тушаал үнэн зөв, үндэслэлийг байгууллагын хамтын гэрээ, дотоод журам, тушаал гарах үндэслэлтэй холбогдуулж, хууль журмуудыг гаргах байсан. Энэ зүйл дээр анхаарахгүй бол болохгүй юм байна гэж бодоод 01 дүгээр сарын 01-ээс эхэлж, бүх тушаалуудаа үзсэн. Зарим нь огт тушаал гараагүй байсан. Зарим нь тушаал гарсан ч огт үнийн дүнгүй. Энэ хүн болохоор тушаалыг дураараа засдаг. Сард идсэн хоол яалаа гэж 4,000,000 төгрөг хүрж байгаа юм. Манайх бол ******* аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 16,000 гаруй хэрэглэгчидтэй, 4000 гаруй айл өрх, аж ахуй нэгжид үйлчилдэг. Дандаа шөнийн цагаар ажилладаг. Яаралтай дуудлагаар тогтмол ажилладаг. Инженерүүд ажил ихтэй байдаг гэж сая өөрөө ярьж байна. Тэнд шөнийн нэмэгдлээр, нүүрс буулгагч нарын, шөнийн дуудлагаар ажилласан хүмүүсийн хоолны зардал гардаг. Би саяхан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгогдсон. Саяхан н.Цэнд-Аюуш гэж хүн байсан. Байгууллагыг ноцтой буруутгал хийсэн байсан. Би өөрөө санхүүгийн ажлыг 34 жил хийсэн. Мэргэшсэн нягтлан бодогч мэргэжилтэй хүн. Энэ хүний ярьсантай холбогдуулан би ярьж болох уу. Жишээлбэл хавтаст хэрэгт авагдсан талуудад байна. Өөрөө энэ хүн тушаалуудыг баримт болгож, дураараа үнийн дүн бичиж, засдаг гэсэн юмнууд хэлсэн. Би өөрөө энэ асуудлыг хөндөж байгаа учраас тайлбар тавих нь зүйтэй байх гэж бодож байна. Хавтаст хэргийн 103 дугаар хуудсанд олон улсын эмэгтэйчүүдийн баярыг зохион байгуулах комиссыг томилох гэж байна. Үнийн дүнгүй тушаал гэж хэзээ ч байдаггүй. 4,731,870 төгрөг байна. Энэ үед би ажилд ороогүй байсан. Нэгэнт би энэ байгууллагын санхүүг засан сайжруулна гэсэн болохоор бүх дансны харьцаа, программыг Сангийн сайдын журам, Нягтлан бодох бүртгэлийн хуульд захирагдан шинэчлүүлсэн. Дээр нь гарсан тушаал бүрийг 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших бүх гүйлгээг нэг бүрчлэн шивж, гаргасан. Ингээд үзэхээр хөрөнгө захиран зарцуулж л байгаа бол үнийн дүнгүй тушаал гэж хэзээ ч байдаггүй. Тухайн үед миний өгсөн нооргийг баримт болгож өгсөн байна. н.Аззаяад 100,000 төгрөг гэж байна гэв.

 

Гэрч Ц. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Байгууллагын тушаал, шийдвэрүүд ямар ч эмх цэгцгүй. Байгууллагын үйл ажиллагааг доголдуулаад байсан. Тэр тал дээр хурал зохион байгуулах захирлын зөвлөлийн хурал болсон. Захирлын зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй. Санал оруулах эрхтэй. Шийдвэрийг дарга гаргадаг. Ер нь анхны хурал дээр сануулах арга хэмжээ аваад гарч байсан. Дараагийн хурал дээр М.******* хүний нөөцийн талаар яригдсан. Энэ дээр би байр сууриа илэрхийлж, ажлаас халах саналтай байсан. Угаасаа ажил явахгүй байсан. Өмнөх оны 09 дүгээр сараас эхлэн удаа дараа давтагдаж байсан. Захирлууд өмнө нь сануулах арга хэмжээ авагдсан. Тусгайлан уулзаж байсан. Бид хоёр бас хэлж л байсан. Ерөөсөө ажил явахгүй байсан. Тэр байтугай өнгөрсөн онд ажилчдын удаан жилийн нэмэгдлийг тэр чигээр нь өгөөгүй. *******-3 хүн 09 дүгээр ажилд орчхоод байхад тушаалыг нь гаргаагүй. Ингээд хүн, амьтан хохироогоод байсан. Тиймээс энэ талаар хуралдсан юм. Хурлаар ерөнхийдөө ажлаа сайжруул гэж *******0*******4 оны 01 дүгээр сарын 03-ны хурлаар хэлсэн. *******0*******4 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар ямар ч ажил сайжирсан юм байхгүй. Бахь, байдгаараа л байсан. Энэ хүн саналаа өөрөө тавьж, туршлага дутуу ч юм уу. Байгууллагын ажил цалгардуулаад байсан тул өөрөө л хүсэлтээ өгсөн. Энэ хүн бол өөрөө хүсэлтээ өгсөн. Ямар ч шахсан юм байхгүй. Дарамталсан юм байхгүй. Мэдээж байгууллагын ажил урагшлахгүй байсан болохоор ажлыг нь сайжруулах талаар хурал зохион байгуулагдсан. Энэ хүнийг шахсан юм байхгүй. Би өөрөө ажлаа хийж чадахгүй юм байна. Ажлаасаа гаръя гэж саналаа өгч, өөрөө хүсэлтээ өгсөн байгаа гэв.

Гэрч С. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: *******0*******4 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн захирлын зөвлөлийн хурал дээр хүний нөөц М.*******г гишүүдээс дарамталсан гэж миний хувьд үзэхгүй. Ажлын шаардлага тавигдсан. Үүрэг даалгавар өгсөн. Үүрэг даалгавар биелүүлээгүй. Үндэслэл нь гэвэл ажилтнуудын эрх ашгийг удаан жилийн нэмэгдлийг яагаад гаргаж ирээгүй вэ. Цалин, хөлсийг яагаад цаг, тухай бүрд нь гаргаагүй вэ гэх зүйлүүд яригдсан. Хүний нөөц М.******* эгч би өөрөө хүсэлтээ өгчихье. Санхүү мөнгө, биеийн эрүүл мэндийн байдлаас хагалгаад орох шаардлагатай байна. *******0*******4 оны 0******* дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллуулж өгнө үү гэж хэлсэн. Манай захирлын зөвлөлийн гишүүд хүлээн зөвшөөрч, *******0*******4 оны 0******* дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилла гэж хэлсэн. Миний бодлоор энэ байгууллагад олон жил ажилласан. Тушаал, шийдвэрийг хүний нөөц өөрөө гаргана. Захирлын зөвлөл тушаал, шийдвэр гаргахгүй. Ажлын хариуцлага алдлаа. Өөрөө, өөртөө тушаалаа гаргаагүй гэж л үзэж байна. Энэ хүн ажлын хариуцлага, маш их доголдол гаргасан хүн. Би гарья хүсэлтээ өгье гэж хэлсэн гэв.

Гэрч Б. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: *******0*******4 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр уг захирлын зөвлөлийн хурлаар хүний нөөцийн менежер М.*******гийн асуудлаар хурал зарлагдаж, хуралдсан байгаа. Энэ хурал нь хүний нөөц М.*******г ажлаа цалгардуулсан талаар арга хэмжээ авах, хариуцлага тооцохоор зарлагдсан. Хурлын дундуур хүний нөөц М.******* өөрөө хүсэлтээ гаргасан. *******0*******4 оны 0******* дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдье. Үүнээс хойш ажлаа өгье гэж хүсэлтээ гаргасан. Түүнийг үндэслэж, өргөдлөө *******0*******4 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр өргөдлөө бичиж орж ирсэн. Тиймээс дарга *******0*******4 оны 0******* дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэж хэлчхээд өргөдлөө засаж орж ир гэж хэлсэн. Ийм процесс болсон. Ямарваа нэгэн байдлаар дарамталсан зүйлгүй гэв.

Гэрч Г. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед хүний нөөц өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Гэхдээ тухайн өдөр *******0*******4 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байсан. Түүнээс хойш ажиллах боломжгүй. *******0*******4 оны 0******* дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллахдаа бойлерын машинчаар ажиллуулах санал гаргасан. Ер нь бол ажлаа хангалттай гүйцэтгэж чадахгүй байсан энэ хүн. Тухайн үед хурал дээр өөрөө өргөдлөө өгсөн гэв.

Гэрч Г. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ *******0*******4 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр М.******* хүний нөөц ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. *******0*******4 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр тухайн ажлын доголдолтой холбоотойгоор 14 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн. *******0*******4 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тухайн дутагдал байсан асуудлаа хэлэлцсэн. Дараагийн шатны арга хэмжээг авахаар хурлыг зохион байгуулсан. Хүний нөөц М.******* өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Түүний дагуу шийдвэрлэсэн байгаа. *******0*******4 оны 0******* дугаар сарын 01-ний өдрийг хүртэл миний ээлжийн амралтын эрх үүснэ гэсэн зүйл хурлын тэмдэглэл дээр тусгасан байна. Үүний дагуу *******0*******4 оны 0******* дугаар сарын 01-ний өдөр хүртэл шийдээд өгье гэж захирлын зөвлөл шийдсэн. Өөрөө хүсэлтээ өгсөн гэв.

Нэхэмжлэгч, зохигч түүний төлөөлөгч, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж; ҮНДЭСЛЭХ нь;

М.*******гийн шүүхэд гаргасан /хх-ийн 1-3, **************9-*******30 дугаар тал/ нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагын тодруулгадаа ******* ОНӨААТҮГазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтансүхийн *******0*******4.01.16-ны өдрийн Б/10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 3*******,*******99,9*******0 төгрөг гаргуулах, *******0************** оны 11 сараас халагдах өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд. нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага тус тус гаргажээ.

Тэрээр шаардлагын үндэслэлээ; ... *******0*******4.01.16-ны өдөр тус үйлдвэрийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтансүх намайг дуудаж таны хэрэг манай байгууллагад шулуухан хэлэхэд хэрэггүй байна. Та ямар ч албан тушаалд хэрэггүй гэхээр нь би гэнэтийн энэ шийдвэрийг цочирдоод надад бодох хэрэгтэй байна гэхэд намайг ажлаа өг гэсэн, мөн захирлын зөвлөлийн 5 гишүүнийг гэнэт дуудаж хуралдуулж, хүний нөөцийн менежер та ажлаа өг, хэмээн 3 4 цаг шаардаж, шахаж, ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичээд ир, би одоо хүлээж байя гэж дарамтлан шахсаны улмаас миний бие олон хүнийг хүлээлгэж цаг уяад яахав гэж бодоод аргагүй эрхэнд шахагдаж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж өгсний дагуу намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан, миний бие өргөдлөө сайн дураар өгөөгүй бусдын шахалтанд орж өгсөн тул гомдолтой байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс дээрх гомдлыг эс зөвшөөрч ... *******0*******4.01.16-ны хурал дээр ******* нь өөрөө сайн дураараа ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн гараар бичиж өгсний дагуу түүний чөлөөлсөн болхоос, ямар нэгэн дарамт шахалтын улмаас халагдах өргөдлийг нь өгүүлж ажлаас чөлөөлсөн асуудал байхгүй. Дээрх хурал дээр түүний хүсэлтийн дагуу хүний нөөцийн менежерийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул гомдол үндэслэлгүй хэмээжээ.

Нэхэмжлэл /хх-1-3, **************9-*******30 дугаар тал/ болон нэхэмжлэлийн тодруулга, түүнд холбогдуулан талуудын шүүхэд бичгээр гаргасан тайлбар /хх-1-13 дугаар/ талд авагдсан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тухай тус үйлдвэрийн газрын захирлын *******0*******4.01.16-ны өдрийн Б/10 тоот тушаал, мөн түүнийг *******0**************.10.*******4, *******0**************.1*******.13-ны өдрийн Б/*******5, Б/*******09 тоот ажилд томилох тухай тушаал, хариуцагчийн бичгийн тайлбар, мөн хх-ийн *******1-35, 38-39 дэх талд авагдсан хариуцагчийн тайлбар, тус үйлдвэрийн газрын *******0*******4.01.13, *******0*******4.01.16-ны өдрийн хурлын тэмдэглэл, Б.*******гийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, тушаал, хх-ийн 73-76 дахь талд авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, 93-10******* дахь талд авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, 1*******3-1*******4 дүгээр талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, 137-138 дугаар талд авагдсан хариуцагчийн тайлбар, 14*******-144 дүгээр талд авагдсан цалингийн карт, тодорхойлолт, 189-*******0 дүгээр талд авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, *******09-*******14 дэх талд авагдсан үзлэгийн тэмдэглэл, шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд;

хэдийгээр тус үйлдвэрийн газрын хүний нөөцийн менежер бөгөөд төслийн менежер М.*******г захирлын *******0*******4.01.16-ны өдрийн Б/10 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9, 79.1-д заасныг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар буюу менежер М.*******гийн тус үйлдвэрийн газрын *******0*******4.01.16-ны өдрийн захирлын зөвлөлийн хуралдаан дээр өөрийнх нь бичгээр гаргасан өргөдөл / хх *******9-35, 38 дахь тал /-ийн дагуу хурлаар хэлэлцэн өөрийнх нь хүсэлтээр дээрх үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх боловч шүүх хуралдаанд зохигч түүний төлөөлөгчийн өгсөн тайлбар, дээрх гэрчүүдийн мэдүүлэг, хурлын тэмдэглэл зэргээр М.*******гийн ажил үүргийн талаар хэлэлцэн улмаар түүнийг ажлаа хийж чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн тухай үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч, дээрх 0******* тоот хурлын тэмдэглэл /хх-ийн *******9-35 тал / мөн хэргийн *******09-*******14 дэх талд авагдсан үзлэгийн тэмдэглэлд тусгагдснаар захирал Б.Алтансүхээс ... хүний нөөцөө би танд эвтэйхэн яриад байн ш дээ. *******гаас ... Би үнэхээр тулгамдаад хариугаа хэлж чадахгүй байнаа, Алтансүхээс ... шулуухан хэлэхэд таны хэрэг манай байгууллагад хэрэггүй ээ, *******гаас та надад бодох хугацаа өгөөч, Алтансүхээс ... би таньд бодох хугацаа өгмөөргүй байна. ..., Үгүй ээ би таныг энд ажлуулмааргүй байна. Таныг ажлаа өг гэж байна ш дээ, хөөе одоо бид энд хүлээж байя, Өргөдлөө бичээд ороод ир! гэх зэргээр тал бүрээс нь шахаж шаардсан хэлбэрээр харьцсаны үндсэн дээр өргөдлийг нь тэр өдрөөр нь бичүүлж авснаар /хх-ийн 38 дугаар тал/ түүнийг ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р зүйлд ... ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим. үндсэн эрхийн тухай, 5.1.*******-т ... ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, 5.1.3-т ... дарамт, хүчирхийллийг хориглох, 7.1-д ... ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч ажилтан нь бие биедээ үгээр, биеэр болон бусад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэх, үйлдэхийг хориглоно, 43.*******.4-т Ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах нь ажил олгогчийн үндсэн үүрэг, 79.1-д ... хөдөлмөр эрхэлэлтийн харилцааг ажилтан санаачлан цуцлах эрхтэй, 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан буюу менежер М.******* өөрөө сайн дураараа буюу гадны ямар нэгэн нөлөө, шахалт, дарамтгүйгээр хүсэлтээ өгсний дагуу дуусгавар болгохоор тус тус хуульчилсныг зөрчсөн гэж үзэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй тул дээрх Б/10 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, *******г тус үйлдвэрийн газрын хүний нөөцийн менежер, төслийн менежерийн албан тушаалд нь эгүүлэн тогтоож түүний ажилгүй байсан хугацааны цалинг хх-ийн **************9-*******30 дугаар талд авагдсан түүний тооцоололыг үндэслэлтэй гэж үзэн, үүнд хариуцагч маргаагүй тул 3*******,*******99,9*******0 төгрөгийг хх-ийн 1*******3-1*******4 дэх талд авагдсан баримтын дагуу хариуцагчаас гаргуулж олговол зохино.

Мөн түүний нийгмийн даатгалын шимтгэлийг хх-ийн 1*******3 дахь талд авагдсан баримтыг үндэслэн *******0************** оны 11 сараас одоог хүртэл төлөөгүй байгаа шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус үйлдвэрийн газарт даалгах нь зүйтэй бөгөөд хариуцагч тал дээрх тооцоо болон зардлын баримт дээр маргаагүй байна.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,. хариуцагчаас 70,*******00 төгрөг, мөн 3*******,*******99,9*******0 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулбал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.*******.7, 1*******7 дугаар зүйлийн 1*******7.1, 158 дугаар зүйлийн 158.*******.*******-т тус тус зааснаар *******- ОНӨААТҮГазрын захирлын *******0*******4.01.16-ны өдрийн Б/10 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, М.*******г тус үйлдвэрийн газрын хүний нөөцийн менежер, төслийн менежерийн үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, М.*******гийн ажилгүй байсан хугацааны цалинд нийт 3*******,*******99,9*******0 төгрөгийг тус үйлдвэрийн газраас гаргуулж олгож, М.*******гийн *******0************** оны 11 сараас одоог хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг тус үйлдвэрийн газарт даалгасугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, түүний орон нутгийн орлогод төлсөн 70,*******00 төгрөгийг буцаан гаргуулж олгож, хариуцагчаас 70,*******00 төгрөг, мөн 3*******,*******99,9*******0 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 3*******,450 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.3, 1*******.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 1*******.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.7-д зааснаар 1*******.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л. ЭНХТАЙВАН