Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 150/ШШ2025/00006

 

 

   Зохигчийн эвлэрлийг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * аймаг * сум 1-р баг * * тоот хаягт оршин суух * (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 483,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч * нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2023/шцт/* тоот хянан шийдвэрлэсэн хэргээр * миний бие *аас гарт хадсан хадаас авхуулсан эмчилгээний зардал, ор хоног 150,000 төгрөг, палатны үнэ 30,000 төгрөг, эм 11.700 төгрөг, эм 39,700 төгрөг, тариа 150,000 төгрөг, боолт 16,720 төгрөг, өвчин намдаагч 25,050 төгрөг, эм 3,000 төгрөг боолт 15,900 төгрөг, бензин 50,000 төгрөг, нийт 483,880 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч * нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие нэхэмжлэгч * нь *аас 483,880 төгрөг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо *аас 267,000 төгрөгийг авсан ба өөр мөнгө нэхэмжлэхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 216,882 төгрөгийг татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул хэргийг шийдэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 17-р хуудас/

 

Хариуцагч * нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр * дугаарын Хаан банкны дансанд 267,000 төгрөг шилжүүлсэн байна.  /хавтаст хэргийн 16-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч * нь хариуцагч * холбогдуулан зээлийн Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 483,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * нь нэхэмжлэгч * 267,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгч * нь: “...Миний бие нэхэмжлэгч * нь *аас 483,880 төгрөг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо *аас 267,000 төгрөгийг авсан ба өөр мөнгө нэхэмжлэхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 216,882 төгрөгийг татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул хэргийг шийдэж өгнө үү...” гэжээ.

 

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “* нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 483,880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч * нэхэмжлэлтэй, хариуцагч * холбогдох Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 483,880 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН