| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/00259/и |
| Дугаар | 150/ШШ2025/00016 |
| Огноо | 2025-01-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 150/ШШ2025/00016
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * аймаг * сум *-р баг *р байрны зүүн тал хаягт байрлах *ны *салбарын *ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,
Онлайн цалингийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 5,988,322.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч * нь *ны *өөс 2023 оны 06 дүгээр сарын 21-ны өдөр ЗГ/202351861948 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4,200,000 / дөрвөн сая хоёр зуун мянган төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар авсан.
2. Зээлдэгч * нь *ны *өөс 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/202352266217 дугаартай зээлийн гэрээ байгуулж дээрхи цалингийн зээл дээр нэмэлтээр 1,153,000 төгрөг нийт 5,209,004.11 /таван сая хоёр зуун есөн мянга дөрвөн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар авсан.
3. Зээлдэгч * нь *ны *өөс 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/202352420089 дугаартай зээлийн гэрээ байгуулж нэмэлтээр 140,000 төгрөг нийт 5,202,915.27 /таван сая хоёр зуун хоёр мянга есөн зуун арван таван төгрөг хорин долоон мөнгө
4. Зээлдэгч * нь *ны *өөс 2023 оны 08 дугаар сарын 31-ны өдөр ЗГ/202352704787 дугаартай зээлийн гэрээ байгуулж нэмэлтээр 1,300,000 төгрөг нийт 6,502,915.27 /зургаан сая таван зуун хоёр мянга есөн зуун арван таван төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар авсан.
5. Зээлдэгч * нь *ны *өөс 2023 оны 09 дугаар сарын 19-ны өдөр ЗГ/202352947994 дугаартай зээлийн гэрээ байгуулж нэмэлтээр 1,400,000 төгрөг нийт 7,902,915.27 /долоон сая есөн зуун хоёр мянга есөн зуун арван таван төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар авсан
2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 2,647,183.63 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,239,247.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,113.51 төгрөг, нийт 3,890,544.36 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч * нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралт дахь "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь"-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа мэдэгдсэн. Гэвч, өнөөдрийг хүртэл (2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар) ор, төлбөрөө төлөөгүй 181 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан 2023 оны 9 дугаар сарын 19-ны өдөр 31/202352947994 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн дагуу зээлдэгчээс 2024 оны 12 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар дараах зээлийн өр төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1. 2024 оны 12-р сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт:
А/ Үндсэн зээлийн төлбөр 5,545,816.32 төгрөг,
Б/ Зээлийн хүүгийн төлбөр 430.210 төгрөг
В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12.296 төгрөг
Г/ Нотариатын зардал 4,500 төгрөг
Нийт 5,988,322.32 төгрөгийг гаргуулах
Улсын тэмдэгтийн хураамж 110,763.16 төгрөг гаргуулах.
Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж
хариуцагчаас нэмж нэхэмжилнэ...” гэжээ.
Хариуцагч * нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие * нь *ны нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн үнийн дүн болох 5,988,322.32 төгрөгийг дараах байдлаар хуваарийн дагуу төлнө. 2025 оны 1 сарын 25-ны өдөр 499,026 төгрөг, 2025 оны 2 сарын 25-ны өдөр 499,026 төгрөг, 2025 оны 3 сарын 25-ны өдөр 499,026 төгрөг, 2025 оны 4 сарын 25-ны өдөр 499,026 төгрөг, 2025 оны 5 сарын 25-ны өдөр 499,026 төгрөг, 2025 оны 6 сарын 25-ны өдөр 499,026 төгрөг, 2025 оны 7 сарын 25-ны өдөр 499,026 төгрөг, 2025 оны 8 сарын 25-ны өдөр 499,026 төгрөг, 2025 оны 9 сарын 25-ны өдөр 499,026 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 499,026 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 499,026 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 499,026 төгрөгийг тус тус төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 37-р хуудас/
Нэхэмжлэгч * ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие * ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь хариуцагч *ийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 38-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч *т холбогдуулан Онлайн цалингийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 5,988,322.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * нь “миний бие * нь *ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн үнийн дүн болох 5,988,322,32 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлнө 2025-01-25-нд 499,026 төгрөг, 2025-02-25-нд 499,026 төгрөг, 2025-03-25-нд 499,026 төгрөг, 2025-04-25-нд 499,026 төгрөг, 2025-05-25-нд 499,026 төгрөг, 2025-06-25-нд 499,026 төгрөг, 2025-07-25-нд 499,026 төгрөг, 2025-08-25-нд 499,026 төгрөг, 2025-09-25-нд 499,026 төгрөг, 2025-10-25-нд 499,026 төгрөг, 2025-11-25-нд 499,026 төгрөг, 2025-12-25-нд 499,040 төгрөгийг тус тус төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч * ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох Онлайн цалингийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 5,988,322.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 55,381.5 төгрөгийг хариуцагч *ээс, улсын орлогоос 55,381.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч * ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох Онлайн цалингийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 5,988,322.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 55,381.5 төгрөгийг хариуцагч *ээс, улсын орлогоос 55,381.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН