| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2025/00003/И |
| Дугаар | 148/ШШ2025/00010 |
| Огноо | 2024-12-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 148/ШШ2025/00010
| 2024 оны 12 сарын 31 өдөр | Дугаар 148/ШШ2025/00010 | ******* аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би
Нэхэмжлэгч:******* хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу******* өөрийн байр ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 2 дугаар баг, Буурагчин ногоон дов гудамж тоотод оршин суух хаягтай, овогт ын /РД:, утас: /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,640,558 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр манай компанитай БҮГ-0139/23+01 тоот "Гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ" байгуулан "Самсунг А54" загварын гар утас, 83030500 дугаарын хамт багц үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр 2023.04.30-ны өдрөөс 2024.03.30-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 157,000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч Б. нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс сайн дураар зайлсхийж 1,760.372 мөнгөний үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд багцын үлдэх төлбөр 1,760.372 мөнгө, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 алданги 880,186 мөнгө нийт 2,640.558 төгрөгийг Б.ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: ... ******* ******* ХХК-аас Б. надад холбогдуулан 2,640,558 төгрөг нэхэмжилснийг миний бие хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,640,558 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөд ямар нэгэн маргаан байхгүй. Үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 1,639,335.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний дээрх шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигч баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,199 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, уг тэмдэгтийн хураамжийн тал хувь 28,599.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 28.599.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 758.1 заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б. холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,640,558 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,199 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, уг тэмдэгтийн хураамжийн тал хувь 28,599.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 28,599.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН