Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 23

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аш авгад овогт *******ын Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1721000000146 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн ******* суманд 1993 оны 10 сарын 13-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт ******* сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖА93101317 регистрийн дугаартай, бие эрүүл, Аш авгад овогт *******ын Бат-Эрдэнэ.

            Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” хорооллын 4-431 тоот хашаанаас иргэн гийн эзэмшлийн “Монгол тайга” үйлдвэрийн хар алаг зүсмийн нохойг хулгайлж, 1000000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Т. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 11 сарын 01-ний өдөр хадам дүү Доржсүрэнгээс “Тайга” үйлдвэрийн цээж цагаан халтар зүсмийн 1 настай гөлгөн нохойг 1250000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би хөдөө явах ажилтай болоод уг нохойгоо хадам ээж д хариуцуулан үлдээгээд явсан юм. Би хадам ээжид нохойгоо үлдээгээд 3-4 хонож байхад хадам ээж нь над руу залгаад нохой чинь хашаан дотроос алга болчихлоо гэж хэлсэн. Ингээд би нохойгоо Баян-Уул сумын төвөөр хайгаад олоогүй. Ингээд ******* сумын урд талд “” гэх газраар “Тайг үйлдвэрийн нохой байдаг гэхээр нь би тэр хавиар хайгаад, дараа нь Баян-Уул сумаас урагш 40 км орчим зайд байх “Номгон” гэх газраар хайгаад олохгүй болохоор нь Баян-Уул сумын “Бүрэн хаан” гэх газраар хайж яваад Баян-Уул сумаас зүүн хойш  “” гэх газраас урагш байдаг айл руу очиход ******* гэх залуу олон нохой дагуулаад ирж байсан. Тэр нохойн дунд миний алдсан цээж цагаан зүсмийн нохой маань байж байсан. Тэгээд би нохойгоо аваад Баян-Уул суманд ирсэн. Би ******* гэх залуугаас нохой хайхад гарсан зардал  болох 300000 төгрөгийг нэхэмжлэхээр цагдаагийн байгууллагад хандсан юм. ******* гэх залуу надад учирсан 300000 төгрөгийн хохирлыг дугаарын Хаан банкны дансанд хийсэн байсан. Иймд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хүргэн нь 2017 оны 11 сарын эхэн үеэр манай хашаанд өөрийнхөө цээж цагаан хар алаг зүсмийн гөлгөн нохойг авчирч орхисон юм. Тэгээд дээрх нохойг авчраад 3-4 хоногийн дараа буюу 2017 оны 11 сарын 8-9–нд шилжих шөнө алга болчихсон байсан. Тухайн өглөө  нохой уяатай байсан газарт очоод харахад 1 хүний гутлын мөр хашааны зүүн талд байсан торыг сөхөөд орсон мөр байсан. Ингээд би тэр даруй хүргэн руу нохой нь алга болсон талаар хэлж мэдэгсэн...” гэх мэдүүлэг /ххх-ийн 10/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/

-Шүүгдэгч ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 16/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” хорооллын 4-431 тоот хашаанаас хохирогч Т.гийн эзэмшлийн “Монгол тайга” үйлдвэрийн хар алаг зүсмийн нохойг хулгайлж, 1000000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Хэд хоногийн дараа Баян-Уул суманд ирээд шөнө 00 цаг өнгөрөөгөөд нөгөө нохой байсан хашаа руу очиход нөгөө нохой гэрийнхээ зүүн талд таамбар шиг зүйлийн урд талд уяатай байхаар нь хашааных нь завсраар ороод нөгөө нохойг уяагаар нь тайлаад авсан тэгээд мотоцикл дээрээ дүүрээд аваад очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Т.гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Баян-Уул сумаас зүүн хойш  “” гэх газраас урагш байдаг айл руу очиход ******* гэх залуу олон нохой дагуулаад ирж байсан. Тэр нохойн дунд миний алдсан цээж цагаан зүсмийн нохой маань байж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахт хэсгийн 2.2, 2.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /гэмт хэргийн хор уршгийн хохиролд 300000 төгрөг өгсөн/ болно.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ийн ЖА93101317 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавгагааг түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Аш авгад овогт *******ын Бат-Эрдэнийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын Бат-Эрдэнэд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******д  хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид гэмт хэргийн хор уршигт 300000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдсугай.

 

6.Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ийн ЖА93101317 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ЭНХБААТАР