Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/10

 

 

 

 

 

 2023         04         13                                         2023/ДШМ/10

 

        Н.Н, Н.Г, Д.Б,

     Б.М, Э.Г, Г.Т,

     Б.М, М.Бнарт

     холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Г нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: М.Берикбол,

Шүүгдэгч: Н.Н, Г.Т,

Шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч: Д.Доржханд,

Шүүгдэгч Г.Тын өмгөөлөгч: Б.Ганчимэг, Н.Санчиндорж,

Хохирогч: Г.Б,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Д.Доржханд, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Н, Н.Г, Д.Б, Б.М, Э.Г, Г.Т, Б.М, М.Бнарт холбогдох 2038000910098 дугаартай эрүүгийн хэргийг  2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Гын илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. “Гөрөөчин” овгийн Ггийн Н, ...... оны ..... дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын Ар тархи 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй,  урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......................./. 
  2. “Гөрөөчин” овгийн Ггийн Г,...... оны..... дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймаг төрсөн,....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын Ар тархи 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................/. 
  3. “Сартуул” овгийн Гн Б, ....... оны .... дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын Мандал багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй  /регистрийн дугаар .................../.  
  4. “Г” овгийн Гийн Т,................ оны ...... дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Исумын Асгат 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар ........................../.
  5. “Хатиган” овгийн Гийн Б, ............. оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын Мандал 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар ............................/.
  6. “Хотгойд” овгийн Гийн М, ........ оны ...... дүгээр сарын ......-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын Давааны ар 6 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар ............................/.
  7. “Эрхий мэргэн” овгийн Гын Г, ........ оны ..... дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар ........................./.  
  8. “Боржигон” овгийн Ггийн М, .............. оны .......... дугаар сарын .....-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч 2 дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын Мандал 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................../.

Шүүгдэгч Н.Н, Г.Т, Д.Б, Н.Г нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Т сумын Баянхошуу багийн Хорго гэх газраас иргэн Б.Б, Г.Б, Г.Б нарын 15 тооны үхрийг хулгайлж, Б.Б, Г.Б нарт 18,720,000 төгрөгийн, Г.Бт 4,240,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Н, Г.Т, Д.Б нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Т сумын Бадрах багийн иргэн А.Цийн 4 тооны үхрийг хулгайлан 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний үед Хөвсгөл аймгийн Т сумын Бадрах багийн иргэн Д.Бын 3 тооны үхрийг хулгайлан 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 11 дүгээр сарын эхээр Хөвсгөл аймгийн Т сумын нутаг Шарга морьт гэх газраас иргэн Д.Батсайханы 1 тооны үхрийг хулгайлан 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 06-14-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Исумын Асгат багийн иргэн Д.Гийн 3 тооны адууг хулгайлан 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 12 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Т сумын Баянхошуу багийн нутгаас иргэн Б.Мөнхбатын 4 тооны адууг бэлчээрээс нь хулгайлан 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Н, Г.Т нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Т сумын Бадрах багийн иргэн П.Тын 5 тооны адууг хулгайлан 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Батжаргалын автомашинд зорчиж явахдаа машины голын хайрцагт байсан Хуавэй маркийн гар утсыг хулгайлж 447,200 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Б, Б.М нар нь шүүгдэгч Н.Н, Д.Б, Г.Т нарын үйлдсэн 2020 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Т сумын Баянхошуу багийн Хорго гэх газраас иргэн Б.Б, Г.Б, Г.Б нарын 15 тооны үхрийг хулгайлж олсон мөнгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 100,000 төгрөг авсан, 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Т сумын Бадрах багийн иргэн П.Тын 5 тооны адуунаас 1 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг,

Шүүгдэгч Э.Г нь шүүгдэгч Н.Н, Д.Б, Г.Т, нарын үйлдсэн 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Т сумын Бадрах багийн иргэн П.Тын 5 тооныг адууг хулгайлж олсон мөнгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 200,000 төгрөг авч мөнгө угаах гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.М нь шүүгдэгч Н.Н, Д.Б, Г.Т нарын үйлдсэн 2019 оны 11 дүгээр сарын эхээр Хөвсгөл аймгийн Т сумын нутаг Шарга морьт гэх газраас иргэн Д.Батсайханы 1 тооны үхрийг хулгайлж олсон мөнгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 150,000 төгрөг авч мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Гөрөөчин овогт Ггийн Н, Г овогт Гийн Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Сартуул овогт Гн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Гөрөөчин овогт Ггийн Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хатагин овогт Гийн Б, Хотгойд овогт Гийн М, Эрхий мэргэн овогт Гын Г, Боржигон овогт Ггийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эх үүсвэрийг нуун далдалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ггийн Ныг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Гийн Тыг 5 /тав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Гн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ггийн Гыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гийн Б, Гийн М, Гын Г, Ггийн М нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, Д.Б, Г.Т, Н.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Т сумын хилийн дээсээр хилийн дээсээр тогтоож, 2 /хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч М.Б, Б.М, Э.Г, Б.М нарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдгээрийн оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Т сумын хилийн дээсээр хилийн дээсээр тогтоож, 1 /нэг/ жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Т сумаас гадагш явахыг тус тус хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Н.Г, М.Б, Б.М, Э.Г, Б.М нарт тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон 161 /нэг зуун жаран нэг/ хоногийг, шүүгдэгч Б.М, Э.Г нарын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тус тус тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т шүүгдэгч Н.Н, Г.Т, Д.Б, Н.Г нараас тус бүр 1,642,500 /нэг сая зургаан зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дэлгэрмаад, шүүгдэгч Н.Н, Г.Т, Н.Г нараас тус бүр 1,145,000 /нэг сая нэг зуун дөчин таван мянга/ төгрөгийг, шүүгдэгч Д.Баас 1,045,000 /нэг сая дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бт, шүүгдэгч Н.Наас 1,330,000 /нэг сая гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Цид, шүүгдэгч Н.Н, Д.Б нараас тус бүр 966,666 /есөн зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж Д.Бт, шүүгдэгч Н.Наас 244,000 /хоёр зуун дөчин дөрөв мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Батсайханд, шүүгдэгч Н.Н, Д.Б нараас тус бүр 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж Д.Гэд, шүүгдэгч Н.Наас 2,000,000 /хоёр сая/ төгрөг, шүүгдэгч Д.Баас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхбатад, шүүгдэгч Н.Наас 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Тод тус тус олгож, хохирогч нар нь шүүгдэгч Н.Н, Г.Т, Д.Б, Н.Г нараас замын зардал, малын үр шим, төл, үнэлгээтэй холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн 2038000910098 дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 72 дугаартай “шүүгдэгч Н.Нын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Т сумын 1 дүгээр багийн Гахайн хонхрын 12-03 тоотод байршилтай гэр, орон сууцны хашааны зориулалттай 680 м3 үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн” тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, Г.Т, Д.Б, Н.Г нараас тус бүр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 84-59 УНР улсын дугаартай бонго пронтер загварын машины үнэ 1,125,000 /нэг сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг, шүүгдэгч Н.Н, Г.Т, Д.Б, Н.Г нараас тус бүр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хонгор азарганы үнэ 425,000 /дөрвөн зуун хорин тав мянга/ төгрөгийг, шүүгдэгч Н.Н, Г.Т, Д.Б, Н.Г нараас тус бүр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Даюун загварын мотоциклийн үнэ 137,500 /нэг зуун гучин долоо мянга таван зуу/ төгрөгийг, шүүгдэгч Н.Н, Г.Т, Д.Б нараас тус бүр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хайрхан загварын мотоциклийн үнэ 233,333 /хоёр зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг, шүүгдэгч Н.Н, Г.Т, Д.Б нараас тус бүр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 01-38 БУА улсын дугаартай Бонго жи-3 загварын машины үнэ 2,666,666 /хоёр сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг, шүүгдэгч Н.Н, Г.Т, Д.Б нараас тус бүр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хайрхан загварын мотоциклийн үнэ 166,666 /нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг, шүүгдэгч Н.Н, Г.Т, Д.Б нараас тус бүр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хул морины үнэ 266,666 /хоёр зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг, шүүгдэгч Н.Н, Г.Т нараас тус бүр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 61-42 ДАР улсын дугаартай “Соната-5” загварын тээврийн хэрэгслийн үнэ 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, Д.Б, Г.Т нараас тус бүр 22,000 /хорин хоёр мянга/ төгрөгийг, шүүгдэгч Н.Наас 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж шинжээч Б.Мядагмаа /РЭ58020801/-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Н.Н, Г.Т, М.Б, Б.М, Н.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.М, Э.Г, М.Б, Б.М нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Т болон түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нар давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч Г.Т нь Н.Н, Д.Б нартай бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан үйлдэл нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл нийт 2 сар 18 хоногийн хугацаанд үргэлжилсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн дээрх цаг хугацааны үйлдлийг удаан хугацаанд, тогтвортойгоор мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж амьдралын эс үүсвэр болгож, гэр бүлийн гишүүдийн амьжиргааг залгуулсан гэж дүгнэн түүнийг ЭХ-ийн ТА- ийн 17. 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Учир нь прокуророос Г.Тыг бусадтай бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэснийг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй, мөн түүнийг хэрхэн амьдралын эх үүсвэрээ болгож, гэмт хэрэг үйлдсэн орлогоо гэр бүлийн хэрэгцээнд буюу амьдрал ахуйдаа зарцуулсан гэдгийг тогтоохгүйгээр яллах дүгнэлт бичсэн нь ойлгомжгүй, шүүх шүүгдэгч нарын мэдүүлгээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэгт авагдаагүй нотлох баримтаар хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна.

Т өөрөө өрх тусгаарлаагүй аав Гийнх малын А дансандаа 200 гаруй толгой малтай, хөдөө нэг гэр нь байдаг, хөдөө малаа өөрөө хариулдгаас гадна тухай гэмт хэрэг үйлдэх үед “Алтан дуулга “ХХК -нд ажилладаг байсан зэргээс үзэхэд малын хулгайгаар амьдрах шаардлагагүй амьдрал ахуйтай юм. Харин түүнийг хулгайн малыг борлуулсан орлогоос гэр бүлдээ зарцуулсан гэж нотлох баримтаар тогтоосон баримт хэрэгт байхгүй. Түүнийг малын хулгайд холбогдсон байна гэдгийг Цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлснээс хойш түүний эцэг, эх мэдэж хохирогч нарын хохирлыг өөрсдийн хөрөнгөнөөс төлж барагдуулж тэднээс уучлалт хүссэн байдаг.

Хууль тогтоогчоос өмчийн эсрэг болон бусад төрлийн гэмт хэрэгт амьдралын эх үүсвэрээ болгосон гэдгийг хуульчлахдаа энэ гэмт хэргийг тогтмол үйлдэж, дан ганц үүгээр амьдрах боломжгүй болсон, амьдралын боломж байгаа ч гэмт хэрэг үйлдсэн орлогоор хөнгөн, санхүүгийн дарамтгүй амьдрахыг зорилгоо болгосон эсхүл энэ гэмт хэргийг зохион байгуулалттай бүлгийн шинжтэйгээр тогтмол, системтэйгээр үйлдэж энэ үйл ажиллагааг нь тасралтгүй байх шинжийг агуулсан гэмт этгээд болон гэмт бүлэгт хамааралтай хуулийн заалт юм.

Т мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдалд өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн дүгнэлт хийхэд энэ гэмт хэрэгт зохион байгуулагчаар ажиллаад санаачлаад, төлөвлөөд, хэрэгт оролцох хүмүүсийг сонгоод ажил үүргийг нь хуваарилаад байсан зэрэг санаатай тогтмолжсон шинж тэмдэг огт байхгүй, хулгайлах хүнийхээ малыг хүртэл тооцоолж судалсан зүйл байхгүй, ойр орчмын нутгийн саахалтын зайны хүмүүсийн сиймхийг ашиглаж мал хулгайлж байгаа зэргээс үзэхэд байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэхэд учир дутагдалтай ба хүндрүүлэн хамт хулгай хийсэн гэж мэдүүлсэн шүүгдэгч нарын таамаглаж зүйлчилж ял халдаах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, хулгай хийсэн орлогоос хамт хулгайлсан этгээдүүд тэнцүү ч авч байсан, бага хэмжээгээр ч авч байсан байдаг. Тэгвэл эдгээр хүмүүс амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх үү үгүй юу гэдэгт шүүх дүгнэлт хийлгүйгээр миний үйлчлүүлэгчийг хүндрүүлэх байдлаар, хэргийн нөхцөл байдалд тохирохгүй зүйл заалтаар яллаж ял халдаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн үүнээс гадна миний үйлчлүүлэгчид холбогдох шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Ганчимэг миний зүгээс шүүгдэгч нарын хохирогч нарт шүүхээс тогтоосон бодит хохирлыг төлөх талаар завсарлага авах хүсэлт гаргахад шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүйгээр өмгөөлөгч миний гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулж, эрхийг нь ноцтой зөрчсөн.

Иймээс Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

Шүүгдэгч Н.Н болон түүний өмгөөлөгч Д.Доржханд нар давж заалдах гомдолдоо:

 Шүүгдэгч Н.Н нь Г.Т, Д.Б нартай бүлэглэн 2019.10.16-ны өдрөөс 2020.01.04-ний өдрийн хооронд бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцож, 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ныг бусадтай бүлэглэн мал хулгайлсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон байна гэдгийг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо гэр бүлийн хэрэгцээнд буюу амьдрал ахуйдаа зарцуулж, хэрхэн амьдралын эх үүсвэрээ болгосон зэргийг тогтоогоогүйгээр энэ зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ялласныг шүүх энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг нь шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэн нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэгт авагдаагүй нотлох баримт дурдан дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тухайлбал: Хууль тогтоогчоос өмчийн эсрэг болон бусад төрлийн гэмт хэрэгт “Амьдралын эх үүсвэрээ болгосон” гэдгийг хуульчлахдаа: Энэ гэмт хэргийг тогтмол үйлдэж, дан ганц үүгээр амьдрахаас өөр боломжгүй болсон, амьдралын боломж байгаа боловч гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо хөнгөн, санхүүгийн дарамтгүй хялбар аргаар амьдрахыг зорилгоо болгосон, эсхүл энэ гэмт хэргийг зохион байгуулалттай, бүлгийн шинжтэйгээр тогтмол үйлдэж, энэ үйл ажиллагаа нь тасралтгүй байх шинжийг агуулсан бүлэгт хамаарахыг тодорхойлсон байна.

...Иймээс Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.03-ны өдрийн 2023/ШЦТ/11 дугаар бүхий шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилт болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан заалтуудыг зөрчсөн зөрчил байхгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч: Н.Н шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Би олон тооны мал хулгайлах гэмт хэргийг амьдралынхаа эх үүсвэр болгож удаа дараа үйлдэж байгаагүй. Мөн хохирол нөхөн төлбөрөө төлж барагдуулсан” гэв.

Шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Д.Доржханд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Уг хэргийг шат шатны шүүхээс хэрхэн шийдвэрлэж байсан зэрэгт дүгнэлт хийж давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж үзэх боломжтой гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч: Г.Т шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Би олон тооны мал хулгайлах гэмт  хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч намайг мал хулгайлах гэмт хэргийг амьдралынхаа эх үүсвэрийг болгосон гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Шүүгдэгч Г.Тын өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой  байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд зааснаар хэргийн зүйлчлэлийг зөвтгөж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Тын өмгөөлөгч Н.Санчиндорж шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогч: Г.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч нар нь миний хохирлыг анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед төлж барагдуулсан бол би өдийг хүртэл явахгүй байх байсан юм. Би шүүгдэгч нараар хохирлоо төлүүлж авч чадаагүй учраас маш их гомдолтой байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Н.Н, Н.Г, Д.Б, Б.М, Э.Г, Г.Т, Б.М, М.Бнарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хяналаа.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Н.Н, Г.Т нарын бүлэглэн үйлдсэн 2019 оны 12 дугаар сарын 28-наас 12 дугаар сарын 29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Т сумын Бадрах багийн иргэн П.Тын 5 тооны адууг хулгайлж 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар,

Яллагдагч Н.Гын үйлдсэн Н.Н Г.Т, Д.Б нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Т сумын Баянхошуу багийн Хорго гэх газраас иргэн Б.Б, Г.Б, Г.Б нарын 15 тооны үхрийг хулгайлж Б.Б Г.Б нарт 18,720,000 төгрөгийн, Г.Бт 4,240,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Яллагдагч М.Б, Б.М нарын үйлдсэн яллагдагч Н.Н, Д.Б, Г.Т нарын 2020 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Т сумын Баянхошуу багийн Хорго гэх газраас иргэн Б.Б, Г.Б, Г.Б нарын 15 тооны үхэр хулгайлж олсон мөнгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 100,000 төгрөг авсан, 2019 оны 12 дугаар сарын 28-аас 12 сарын 29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Т сумын Бадрах багийн нутаг дэвсгэрээс хулгайлсан иргэн П.Тын 5 тооны адуунаас 1 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг,

Яллагдагч Э.Г нь Н.Н, Д.Б Г.Т нарын үйлдсэн 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Т сумын Бадрах багийн иргэн П.Тын 5 тооны адууг хулгайлж олсон мөнгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 200,000 төгрөг авч мөнгө угаах гэмт хэргийг,

Яллагдагч Б.М нь Н.Н, Д.Б, Г.Т нарын үйлдсэн 2019 оны 11 дүгээр сарын эхээр Хөвсгөл аймгийн Т сумын нутаг Шарга морь гэх газраас иргэн Д.Батсайханы 1 тооны үхэр хулгайлж олсон мөнгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 150,000 төгрөг авсан мөнгө угаах гэмт хэргийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Яллагдагч Д.Бын үйлдсэн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Батжаргалын машинд зорчиж явахдаа машины голын хайрцагт байсан Хуавэй маркийн гар утсыг хулгайлж 447,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

1. Анхан шатны шүүх “шүүгдэгч нарын үйлдсэн дээрх үйл баримт нь  шүүгдэгч Н.Н, Д.Б, Г.Т, Н.Г, Б.М, Э.Г, М.Б, Б.М нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,  хохирогч Г.Б, Д.Гэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дэлгэрмаа нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б, Г.Б, Г.Б, Хохирогч Г.Бын хууль ёсны төлөөлөгч О.Дэлгэрмаа, А.Ц, Д.Б, Д.Батсайхан, Д.Гэ, Б.Мөнхбат, П.Т, З.Батжаргал, Иргэний нэхэмжлэгч Г.Сэрдамба, гэрч Н.Адъяатөмөр, Б.Отгонбаяр, Н.Баясгалан, Ж.Даваасүрэн, Б.М, М.Б, Б.Эрдэнэцогт, Н.Бямбасүрэн, Ц.Даваасанлиг, Л.Ганбаатар, Ж.Цэрэндэжид, Шинжээч Б.Уянга нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №114/59 дугаартай /1 хх-ийн 234-237 тал/, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №114/60 дугаартай, /2 хх-ийн 2-3 тал/, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №114/55 дугаартай /2 хх-ийн 11-12 тал/, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №114/61 дугаартай /2 хх-ийн 19-20 тал/, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №114/56 дугаартай /2 хх-ийн 29 тал/, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №114/70 дугаартай /2 хх-ийн 37-38 тал/, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №114/71 дугаартай /2 хх-ийн 48-49 тал/, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн СХДЗ-20-057 дугаартай тайлан/3 хх-ийн 67-68 тал/,  Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-120/15 дугаартай, 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн №ТХЗ120/15 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 144-148 тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-520/35 дугаартай /4 хх-ийн 45-57 тал/, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-820/15 дугаартай дүгнэлт /4 хх-ийн 68-72 тал/, Хөрөнгийн үнэлгээний 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №2145617200423 дугаартай /4 хх-ийн 187-188 тал/, 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №2145617200424 дугаартай тайлан /4 хх-ийн 189-190 тал/, Ихэрмөрөн Аудит ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №2245617200399 дугаартай тайлан /10 хх-ийн 58-59 тал/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 28-34, 3 хх-ийн 50 тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 36 тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 37-38, 43- 46 тал/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 39-42 тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 76-77 тал/, Дамно ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 16 -ны өдрийн №2СХДЗ-20-057 дугаартай: “...447200 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 67-68 тал/, Эд зүйл эрэн сурвалжилсан тухай Асап сангийн мэдээлэл /3-р хх-ийн 71-72 тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3-р хх-ийн 76-77 тал/, Скайтел ХХК-ийн 2020.02.11-ны өдрийн 20/1697 дугаартай албан бичиг /3-р хх-ийн 78 тал/, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 81 тал/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 82 тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх-ийн 83 тал/, Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 72 дугаартай тогтоол /4 хх-ийн 86 тал/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /4 хх-ийн 87 тал/, Шүүгдэгч Н.Нын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 79, 10 хх-ийн 55 тал/, Шүүгдэгч Д.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, /2 хх-ийн 84-86, 116-117, 10 хх-ийн 66 тал/, Шүүгдэгч Г.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 91-93, 111-112, 10 хх-ийн 68 тал/, Шүүгдэгч Б.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 143-144 тал/, Шүүгдэгч Э.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 180-181 тал/, Шүүгдэгч М.Бы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 98, 168-169 тал/, Шүүгдэгч Б.Мгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 103, 173, 10 хх-ийн 70 тал/, Шүүгдэгч Н.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /10 хх-ийн 53 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтууд зэргийг харгалзан шүүгдэгч Н.Н, Г. Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан, Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч М.Б, Б.М, Э.Г, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Н.Ныг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Тыг 5 /тав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Быг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Гыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Б, Б.М, Э.Г, Б.М нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, Д.Б, Г.Т, Н.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Т сумын хилийн дээсээр хилийн дээсээр тогтоож, 2 /хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч М.Б, Б.М, Э.Г, Б.М нарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдгээрийн оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Т сумын хилийн дээсээр хилийн дээсээр тогтоож, 1 /нэг/ жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Т сумаас гадагш явахыг тус тус хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Н.Г, М.Б, Б.М, Э.Г, Б.М нарт тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн ба хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулжээ.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүйн дээр хохирлын үнэлгээний тайлан, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий этгээд гаргажээ.

Шүүх нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

3. Шүүгдэгч Г.Т болон түүний өмгөөлөгч Б.Ганчимэг, шүүгдэгч Н.Н болон түүний өмгөөлөгч Д.Доржханд нарын гаргасан “...Н.Н, Г.Тыг бусадтай бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэснийг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй, мөн түүнийг хэрхэн амьдралын эх үүсвэрээ болгож, гэмт хэрэг үйлдсэн орлогоо гэр бүлийн хэрэгцээнд буюу амьдрал ахуйдаа зарцуулсан гэдгийг тогтоохгүйгээр яллах дүгнэлт бичсэн нь ойлгомжгүй, шүүх шүүгдэгч нарын мэдүүлгээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Мөн үүнээс гадна миний үйлчлүүлэгчид холбогдох шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Ганчимэг миний зүгээс шүүгдэгч нарын, хохирогч нарт шүүхээс тогтоосон бодит хохирлыг төлөх талаар завсарлага авах хүсэлт гаргахад шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүйгээр өмгөөлөгч миний гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулж, эрхийг нь ноцтой зөрчсөн, шүүгдэгч Н.Гын үйлдлийг зөвхөн яллагдагчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж, гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Шүүгдэгч Г.Т нь Н.Н нар бүлэглэн “2019 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Т сумын Бадрах багийн иргэн А.Цийн 4 тооны үхрийг хулгайлсан,  2019 оны 11 дүгээр сарын 14-ний үед Хөвсгөл аймгийн Т сумын Бадрах багийн иргэн Д.Бын 3 тооны үхрийг хулгайлсан, 2019 оны 11 дүгээр сарын эхээр Хөвсгөл аймгийн Т сумын нутаг Шарга морьт гэх газраас иргэн Д.Батсайханы 1 тооны үхрийг хулгайлсан, 2019 оны 10 дугаар сарын 06-14-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Исумын Асгат багийн иргэн Д.Гийн 3 тооны адууг хулгайлсан, 2019 оны 12 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Т сумын Баянхошуу багийн нутгаас иргэн Б.Мөнхбатын 4 тооны адууг бэлчээрээс нь хулгайлсан, шүүгдэгч Н.Нтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Т сумын Бадрах багийн иргэн П.Тын 5 тооны адууг хулгайлсан нь” хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба дээрх үйлдлүүдийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл Г.Т, Н.Н нарын дээрх үйлдэл нь амар хялбар аргаар ашиг олох боломжийг эрэлхийлсэн, таваас зургаан удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан нь цаг хугацааны хувьд тогтвортой буюу харьцангуй удаан хугацаанд мал хулгайлах гэмт хэргийг үйлдэж дадал зуршил болгосон, мөн энэ үйлдлээрээ ашиг олж амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуульд заасан ямар ч хамаагүй бус зөвхөн нэг төрлийн, эсхүл хоорондоо төсөөтэй гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тусгай давталтад хамааруулан үздэг ба уг шинжийг Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэгт “байнга”, “байнга тогтвортой”, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж өөр өөрөөр заасан боловч эдгээр нь дээрх нөхцөл байдлыг илэрхийлсэн эрх зүйн утга, ач холбогдлын хувьд ижил ойлголтууд юм.

Мөн шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн завсарлага авах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж “шүүгдэгч Н.Н нарт холбогдох хэрэг 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн, улмаар анхан шатны шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шилжиж ирсэн байх бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч нарт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба дээрх хугацаанд шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирол төлбөрийг төлөх боломжтой байсан” гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоол гаргасан нь үндэслэлтэй байх тул  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулж, эрхийг нь ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй ба давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх үед хохирогч нарт хохирлоо бүрэн төлөөгүй байна.

Өмгөөлөгч Б.Ганчимэгийн: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолуудад хохирлын хэмжээг өөр өөр байдлаар шийдвэрлэсэн...” гэх гомдлын тухайд:

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолыг, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ДШМ/01 дугаартай магадлалаар хүчингүй болгосон.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоол хүчингүй болсон тул, анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолыг гаргасан байх тул хохирлын асуудлыг өөр өөр байдлаар шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй.

 Иймд шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ 

Харин эрүүгийн 2038000910098 дугаар бүхий хавтаст хэрэгт доорх алдаа зөрчил гаргасан байна. Үүнд:

9 дүгээр хавтаст хэргийн 195 дүгээр талд авагдсан “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай прокурорын тогтоолын Тогтоох хэсэгт: “...Хатиган овгийн Гийн Быг...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАЯРХҮҮ

        ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                                       Л.Г