| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2024/00775/И |
| Дугаар | 316/ШШ2025/00042 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 316/ШШ2025/00042
| 2025 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 316/ШШ2025/00042 |
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван би
Нэхэмжлэгч: Хас банк ХК-ийн /РД:2578697/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг 202 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Алтангэрэлийн Отгонбаатар /РД:МЛ95043015, утас:91393286, 85879949, 95393286/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 23,462,933.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******аас зээлийн төлбөр нийт 23,462,933.34 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ...
Хас банкны Сэлэнгэ салбараас *******т холбогдуулан нийт 23,462,933.34 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Хариуцагч ******* нь 2024.12.31-ний өдөр 1,640,800 төгрөг
2025.01.05-ны өдөр 2,000,000 төгрөг
2025.01.10-нд 1,173,532.35 төгрөг
2025.02.10-нд 1,159,514.44 төгрөг
2025.03.10-нд 1,112,931.81 төгрөг
2025.04.10-нд 1,131,478.61 төгрөг
2025.05.10-нд 1,107,512:.52 төгрөг
2025.06.10-нд 1,103,442.79 төгрөг
2025.07.10-нд 1,108,381.08 төгрөг
2025.08.10-нд 1,075,406.97 төгрөг
2025.09.10-нд 1,061,389.06 төгрөг
2025.10.10-нд 1,039,693.92 төгрөг
2025.11.10-нд 1,033,353.24 төгрөг
2025.12.10-нд 1,012,552.47 төгрөг
2026.01.10-нд 1,005,317.42 төгрөг
2026.02.10-нд 991,299.50 төгрөг
2026.03.10-нд 961.002.74 төгрөг
2026.04.10-нд 963,263.68 төгрөг
2026.05.10-нд 944,723.87 төгрөг
2026.06.10-нд 935,227.86 төгрөг
2026.07.10-нд 917,592.43 төгрөг
2026.08.10-нд 907,192.04 төгрөг
2026.09.10-нд 893,174.13 төгрөг
2026.10.10-нд 875,895.27 төгрөг
2026.11.10-нд 865,138.30 төгрөг
2026.12.10-нд 849,763.83 төгрөг
2027.01.10-нд 837,102.49 төгрөг
2027.02.10-нд 823,084.77 төгрөгийг тус тус төлж барагдуулна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ.
Хариуцагч нь 2024.12.31-ний өдөр эхний төлөлтөө хийгээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Хас банкны нэхэмжлэлтэй *******т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 23,462,933.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрсэн болох нь тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигч баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,737 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, уг тэмдэгтийн хураамжийн тал хувь 139,368.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 139,368.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 758.1 заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Хас банкны нэхэмжлэлтэй *******т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 23,462,933.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн
хураамжид урьдчилан төлсөн 278,737 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, уг тэмдэгтийн хураамжийн тал хувь 139,368.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 139,368.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН