Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 32

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ын , овогт гийн нарт холбогдох эрүүгийн 1721002360154 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1997 оны 3 сарын 11-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, дүү нарын хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчны 0-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын  08-н өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, бие эрүүл, //, Боржигон овогт гийн Борбаатар. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1996 оны  11 сарын 04-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгч нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 23-20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:/, овогт ын .  

 Шүүгдэгч ******* нь *******тай хамт 2017 оны 10 сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд Х.г Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 22 дугаар байрны урд талаас айлган сүрдүүлэн дагуулан явж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Цаг-Уурын 2-06 тоотод байрлах *******ын гэрт очин Х.гийн “баруун гар, нүүр лүү цохих, цээж рүү өшиглөх” зэргээр хүч хэрэглэн, “гар утсаа өгөх үү, архи авч өгөх үү” гэж заналхийлж, цүнхтэй эд зүйл болон 50000 төгрөгийг дээрэмдэж 194500 төгрөгийн хохирол учруулсан,

 Шүүгдэгч ******* нь *******тэй хамт 2017 оны 10 сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 22 дугаар байрны урд талаас Х.г айлган сүрдүүлэн дагуулан явж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Цаг-Уурын 2-06 тоотод байрлах өөрийн гэртээ Х.г архины шил, заазуураар цохихоор хүч хэрэглэхээр заналхийлж, цүнхтэй эд зүйл болон 50000 төгрөгийг дээрэмдэж 194500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн хэрэг болдог өдөр хохирогч гэх хүүхдийг дээрэмдье гэсэн санаа зорилго байгаагүй. бид хоёр мөнгөтэй явж байсан. эхлээд хохирогч г дуудаж уулзсан. Тэгээд хохирогчтой уулзаад гар утсаар нь яриад буцааж өгч байгаа харагдсан. Бид хоёр хохирогч гаар архи авахуулах гэж айлгасан. Хэрэв архины мөнгөгүй байвал мөнгө өгч архинд явуулах санаатай байсан. Тэрнээс биш дээрэмдсэн зүйл байхгүй. Хохирогч зугтаад гүйхээр нь хохирогчийг зогсоож уучлалт гуйх гэж байсан юм. Тэгтэл хохирогч хашаа давж гүйж байгаад цүнх нь хашааны үзүүрт тогтоод үлдэхэд нь араас нь ахын дүү цүнхээ ав гэж хэлсэн. Хохирогч цүнхээ аваагүй тэр чигээрээ гүйгээд явсан. Хохирогчийн цүнхийг хальт онгойлгож харсан. Мөнгө төгрөг байсныг бол мэдээгүй. Хохирогчийн гар утасны дэлгэц хагарсан болон бусад эд зүйлийн үнэлгээ гээд 370000 төгрөг төлсөн гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 сарын 12-ны өдөр Борбаатарын гэрт 2 шил архи уусан. Би урдаас ирэхдээ могойтой архи авчирсан байсан тэрийгээ авчирч уусан. Уусныхаа дараа нь зах явах замдаа хохирогч тай таарсан. Тэгээд д “Чи манай дүүг зодсон байна” гэж худлаа хэлээд Борбаатарын гэр рүү дагуулж явсан. Тухайн үед би архины халуундаа онгироод ийм үйлдэл хийсэн. Хохирогчийн мөрөн дээр нь 2 цохиж, 1 алгадсан. Хохирогч гийн утсаар нь яриад эргүүлээд өгсөн. Тэгээд өөрийнхөө утсаар хүнтэй ярих гээд зогсож байхад хохирогч “ахаа танай найз чинь заазуур бариад хүн алах гээд байна” гэж хэлээд миний араар орсон. Тэгэхээр нь би Борбаатарыг тэвэрч аваад далайж байсан заазуурыг нь болиулах гэж байх хооронд хохирогч миний араар цүнхээ аваад зугтсан. Тэгэхээр нь би г барьж аваад уучлалт гуйх гэж араас нь гарсан боловч барьж авч чадаагүй. зугтаж гүйхдээ хашаан дээр цүнхээ үлдээгээд явсан байсан. Би хохирогчийн цүнхийг татаж аваад үлдсэн зүйл байхгүй гэв.

  • Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14/
  • Насанд хүрээгүй хохирогчийн нас тоолж тогтоосон тэмдэглэл /хх-ийн 16/
  • Эд мөрийн баримтаар заазуур хураан авсан тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21/
  • Насанд хүрээгүй хохирогч Х.гийн мэдүүлэг /хх-ийн 25-30/
  • Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 32-33/  
  • Шүүгдэгч *******ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-42, 64-65/
  • Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 45-47/ 
  • Гэрч ийн мэдүүлэг хх-ийн 48-50/
  •  2017 оны 10 сарын 17-ны өдрийн 619 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58/
  • Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66, 67-68/
  • 2017 оны 11 сарын 08-ны өдрийн 184 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-80/,
  • Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан тухай Прокурорын тогтоол /хх-ийн 97-100/
  • Гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 53/,
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын 4, 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69-70/
  • Шүүгдэгч *******гийн ял шалгах хуудас /хх-ийн 75/,

  - Насанд хүрээгүй хохирогч Х. болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхтуяагийн гаргасан өргөдөл /хх-ийн 90/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* нь *******тай хамт 2017 оны 10 сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд насанд хүрээгүй хохирогч Х.г Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 22 дугаар байрны урд талаас айлган сүрдүүлэн дагуулан явж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Цаг-Уурын 2-06 тоотод байрлах *******ын гэрт очин Х.гийн “баруун гар, нүүр рүү цохих, цээж рүү өшиглөх” зэргээр хүч хэрэглэн, “гар утсаа өгөх үү, архи авч өгөх үү” гэж заналхийлж, цүнхтэй эд зүйл болон 50000 төгрөгийг дээрэмдэж 194500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч ******* нь *******тэй хамт 2017 оны 10 сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 22 дугаар байрны урд талаас Х.г айлган сүрдүүлэн дагуулан явж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Цаг-Уурын 2-06 тоотод байрлах өөрийн гэртээ Х.г авчран заазуураар цохихоор хүч хэрэглэхээр заналхийлж, цүнхтэй эд зүйл болон 50000 төгрөгийг дээрэмдэж 194500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгэхэд тэр хүүхдийг дуудаж уулзаад юм ярьж байгаад тэр хүүхдийн утсыг аваад утсаар яриад цээж рүү гараараа 2-3 удаа цохиод надад хандаж танай гэр рүү явъя гэхээр нь хамт тэр хүүхдийг дагуулаад хойшоо манай гэрт буюу Хэрлэн сумын 10 дугаар баг Цаг-Уурын 2-06 тоот хашаанд байрлах гэрт ирсэн. Тэгээд гэр дотор би тэр хүүхдэд хандаж 2 ахдаа ганц, хоёр пиво аваад өгчих гэж хэлэхэд мөнгө байхгүй ш дээ ахаа гэж хэлэхээр нь би тэр хүүхдийг айлгах гээд шүүгээний шургуулганд байсан заазуурыг аваад гэрийнхээ зүүн талын багана руу ална шүү гэж хэлээд цохиход намайг барьж аваад болио гээд надаас заазуур авахад тэр хүүхэд цүнхээ аваад гэрийн хаалгаар зугтаагаад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд Борбаатартай хамт тэр хүүхдийг дагуулаад Борбаатарын гэр рүү нь хамт ороод тэр хүүхдийг айлгаад цээж рүү нь 2 удаа гараараа цохиод юм ярьж байхад Борбаатар гэнэт шүүгээнээсээ заазуур аваад гэрийнхээ багана руу цохихоор нь Борбаатарыг бариад заазуурыг нь тавиулах хооронд нөгөө хүүхэд гэрээс гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/ гэх мэдүүлэг, түүнийг давхар нотолсон насанд хүрээгүй хохирогчийн Х.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд 22 дугаар байрны хойд талаар Хятад хэлний сургалтандаа орох гээд явж байхад араас хөөе гэж хэлээд тэврээд бариад авахаар нь арагш харахад хоёр эрэгтэй хүн байсан бөгөөд нэг нь их согтолттой, нөгөө нь арай гайгүй согтолттой байсан. гэх залуу нь “чи манай дүүг зодсон биз дээ” гэхээр нь “би хүн зодоогүй ээ, та хүн андуураад байгаа юм биш үү” гэхэд “үгүй ээ чи яг зодсон хүн мөн байна, чи аль ТМС, сургуульд сурдаг вэ” гэхээр нь “би ТМС-д сурдаггүй, 1 дүгээр сургуулийн сурагч байна” гээд дэвтрээ үзүүлэхэд хажууд нь зогсож байсан Борбаатар гэх өндөр залуу нь “1 дүгээр сургууль тийм том болчихсон юм уу, чи юу хуцаад байгаа юм бэ, алив тонгорогоо өгдөө” гэхэд гэгч нь зүүн талын өмдний халаасаа ухаад байснаа юу ч гаргаж ирээгүй, тэгснээ халааснаасаа гараа авахгүй байснаа шууд намайг тэвэрч аваад “чамайг илүү юм яриад байх юм бол алчихна шүү, чи бид хоёртой цуг манай гэр рүү яв, манай дүү гэртээ байгаа очиж уулзуулна” гээд намайг бариад Цаг-Уурт байдаг гэр рүүгээ дагуулаад алхаад явсан. ...Гэрийнх нь гадаа очоод хашаагаар нь ороход нь надад гэрийнхээ түлхүүрийг өгөөд онгойлго гэхээр нь цоожийг нь онгойлгоод бүгдээрээ эсгий гэр рүү нь орсон. Гэрт ороход цүнхээ наад орон дээрээ тавь гэхээр нь айсандаа үүрч явсан цүнхээ орон дээр нь тавихад миний хажууд ирээд шууд зүүн талын гар руу минь цохиод чи яасан их хүн дууддаг новш вэ? гээд миний утсыг эргүүлээд өгсөн. ... нь эргэж ирээд утсаа өгч бай гэхээр нь утсаа өгөхөд миний утсаар өөрийнхөө зургийг дарснаа их дажгүй гар утас байна, чи утсаа өгөх үү, эсвэл архи авч өгөх үү гэж асуухаар нь утсаа өгч чадахгүй ээ, архи авчирч өгье гэхэд Борбаатар цаанаас нь эргэж ирээд наад пиздаг чинь архины шилээр цохиод алчихья гээд архины шилээр над руу далайгаад байсан. Тэр үед нь Борбаатарыгаа цаашаа бай гээд түлхээд эргэж ирснээ яаж архи авчирч өгөх гээд байгаа юм бэ? гэхээр нь картанд мөнгө байгаа картнаасаа аваад өгье гэхэд тэгвэл цугтаа гарья гэсэн. Тэгэхээр нь би “ахаа цүнхээ аваад гарчих уу” гэхэд “үгүй ээ юу хуцаад байгаа юм бэ? цүнхээ орхи” гэсэн. Тэр үед Борбаатар гэгч нь гэрийнхээ зүүн урд талын буланд байрлах хоолны шкафны шургуулганаас шар алаг иштэй заазуур аваад миний толгой дээгүүр савахаар нь би жаахан зайлаад холдоход гэрийнхээ баганыг заазуурдчихсан. Тэр үед нь Борбаатарыгаа тэврээд авахаар нь би орон дээр байсан цүнхээ гялс шүүрч аваад гэрээс нь гарч гүйгээд хашааных нь хаалгаар гарах гэхэд хаалга нь онгойхгүй байхаар нь хашааг нь давж байхад миний араас гэгч нь гүйж ирээд цүнхнээс минь бариад авахаар нь гартаа барьсан цүнхээ үлдээгээд шууд хашааны гадна тал руу үсэрч буугаад цаашаагаа буугаад Цагдаагийн газарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхтуяа мөрдөн байцаалтад өгсөн: “...Дорнод аймагт ирээд асуухад манай ач хүүг 2 залуу 22 дугаар байрны баруун талд зогсоож дээрэлхэж улмаар гэр рүүгээ дагуулан явж эд зүйлийг нь авахаар заналхийлж улмаар зугтаагаад хашаа давах гэж байхад нь нэг залуу нь цүнхнээс нь бариад татаад цүнхийг нь авч үлдсэн гэж надад хэлсэн. Хэн хэн гэдэг залуу нь яг юу гэж хэлсэн талаар нь би тодруулж асуугаагүй. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай ач хүүгийн цүнхийг 2017 оны 10 сарын 13-ны өдөр сургууль дээр нь авчирч өгсөн байсан. Манай хүүгийн цүнхнээс 50000 төгрөг, утасны 2 ширхэг цэнэглэгч нь тухайн үед байхгүй байсан боловч *******, нар нь тус хохирлыг болон гар утасных нь дэлгэцийг засварлаж өгч хохирлыг нь бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Маргааш өглөө нь буюу 2017 оны 10 сарын 13-ны өдрийн өглөө нь 07 цагийн үед босоход Борбаатарын найз охин болох нь хэлэхдээ Борбаатар хар өнгийн цүнх авчирсан байх юм гээд цүнхийг нь онгойлгочихсон дотроос нь дэвтэр гаргачихсан байхаар нь дэвтэр дээрх хаягийг нь үзэхэд 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагчийн дэвтэр байхаар нь Борбаатарыг босгож байгаад “энэ чинь юун дэвтэр юм бэ?, чи хүүхэд зодсон юм уу?” гэхэд “үгүй ээ, эгчээ би хүүхэд зодож цохисон зүйл байхгүй жаахан айлгачихсан чинь цүнхээ орхиод явчихсан" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/, эд зүйлийн үнэлгээ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

       Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч гаргасан саналдаа: “...Шүүгдэгч нар нь гэм буруугийн хувьд эд хөрөнгийг нь авахаар айлган сүрдүүлж, заналхийлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин дээрэмдсэн зүйл байхгүй, үүнийг бол хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. Улсын яллагчийн хэлснээр заазуур барин хэн нэгнийхээ үйлдлийг дэмжиж оролцож байсан гэж хэлж байна. Гэтэл шүүгдэгч *******гийн хувьд *******ын заазуураар далайлган айлгасан үйлдлийг хориглож, таслан зогсоосон байдаг. Энэ нь шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон байгаа. Иймд шүүгдэгч нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлүүлэх саналыг гаргаж байна.

       Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгч нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү? гэсэн саналын хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “...Бусдыг эд хөрөнгө, ...эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, ...сүрдүүлсэн бол энэ төрлийн гэмт хэрэг болохоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол дээрмийн гэмт хэрэг болохоор тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтаас үзэхэд дээрмийн хэрэг нь бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлж довтолсон үеэс, бусдын эд хөрөнгийн авахаар заналхийлэх  гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, ...эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь ...хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, ...сүрдүүлснээр төгссөн гэмт хэрэг болохоор тус тус хуульчилснаас үзэхэд дээрмийн гэмт хэргийн хүч хэрэглэж, заналхийлсэн, сүрдүүлсэн нь хэзээ хойно нэг цагт биш хэрэв эд хөрөнгийг тэр дор нь өгөхгүй бол тухайн үед хүч хэрэглэх аюул тулгарсан байдаг бол, бусдын  эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг нь тэр дороо биш хэзээ хойно хүч хэрэглэх, заналхийлэх, сүрдүүлэх аюул нь илэрч гардаг шинжээрээ ялгагддаг юм. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нар нь насанд хүрээгүй хохирогчийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж заналхийлж довтолсон болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгч нарын гэмт үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү? гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Харин Прокурорын газраас шүүгдэгч *******гийн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар дээрмийн гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тухайлбал, насанд хүрээгүй хохирогч Х.гийн: “...Борбаатар гэгч нь гэрийнхээ зүүн урд талын буланд байрлах хоолны шкафны шургуулганаас шар алаг иштэй заазуур аваад миний толгой дээгүүр савахаар нь би жаахан зайлаад холдоход гэрийнхээ баганыг заазуурдчихсан. Тэр үед нь Борбаатарыгаа барьж аваад болиулах гээд тэврээд авахаар нь ...би орон дээр байсан цүнхээ шүүрч аваад гэрээс нь гарч гүйгээд хашааных нь хаалгаар гарах гэхэд хаалга нь онгойхгүй байхаар нь хашааг нь давж байхад миний араас гэгч нь гүйж ирээд цүнхнээс минь бариад авахаар нь гартаа барьсан цүнхээ үлдээгээд шууд хашааны гадна тал руу үсэрч буугаад цаашаа явж Цагдаагийн газарт дуудлага өгсөн...” гэж, шүүгдэгч *******гийн “...хохирогч ...ахаа найз чинь заазуур барьчихсан байна гээд миний ард гүйгээд ирэхээр нь би Борбаатарын гараас нь заазуурыг нь авах гээд барьцалдаж байхад цүнхээ аваад гэрээс гараад зугтаасан...” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд *******г зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдэхэд хамтран санаатайгаар оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь насанд хүрээгүй хохирогч хашаан дээр цүнхээ үлдээгээд явсан байсан. Бид нар хохирогчийн цүнхийг татаж аваад үлдсэн зүйл байхгүй гэж тус тус мэдүүлж байгаа боловч энэ нь насанд хүрээгүй хохирогч Х.гийн  “намайг хашааг нь давж байхад миний араас гэгч нь гүйж ирээд цүнхнээс минь бариад авахаар нь гартаа барьсан цүнхээ үлдээгээд шууд хашааны гадна тал руу үсэрч буугаад явсан” гэж мэдүүлсэн мэдүүлгээр няцаагдаж байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж тус тус зааснаас үзэхэд шүүгдэгч нарын гэмт үйлдлийг зүйлчлэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлахгүйгээр шүүгдэгч тус бүрийн үйлдлийг тус тусад зүйлчлэн ирүүлсэн нь зөв байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь насанд хүрээгүй хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор шүүгдэгч ******* нь хохирогчийн “баруун гар, нүүр рүү цохих, цээж рүү өшиглөх” зэргээр хүч хэрэглэн, “Чи утсаа өгөх үү, эсвэл архи авч өгөх үү?  гэж,  шүүгдэгч ******* нь “наад пиздаг чинь архины шилээр цохиод алчихья” гээд архины шилээр далайж хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг хамтран үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн, шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж зэвсэг хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолж дээрэмдсэн, шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдсон тул тэдэнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч нар нь бусдад учруулсан хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ын г 1 /нэг/ жилийн хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.2-д зааснаар шүүгдэгч *******ыг 3 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан тус тусын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын  08-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 5 сарын хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /шүүгдэгч нар нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 370000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн заазуур 1 ширхэгийг устгаж, бичиг баримтаар ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:     

 

 

1.Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч овогт ын г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн, шүүгдэгч овогт гийн Борбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ын г 1 /нэг/ жилийн хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 5 /тав/ сарын хорих ялаар тогтоосугай.

               

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хорих, шүүгдэгч *******т оногдуулсан 4 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /шүүгдэгч нар нь хохирогчид гэм хорын хохиролд 370000 /гурван зуун далан мянган төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн заазуур 1 ширхэгийг устгаж, бичиг баримтаар ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 01 сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР

                ШҮҮГЧИД                            Л.БАТЖАРГАЛ

                                                         Ү.ОДГЭРЭЛ