Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/11

 

 

 

 

 

 2023         04        13                                         2023/ДШМ/11

 

        М.Б, Б.О, М.Бнарт

          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Баттөмөр, Б.Манлайбаяр, Б.Ганчимэг,

Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр нарын гаргасан давж заалдах гомдлоор М.Б, Б.О, М.Бнарт холбогдох 2138002510036 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шарнууд овогтМн Б, ........ оны ........дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн У сумын .... дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .................../.

2.Улаан хуулар овогт Бын О, ......... оны ... дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн,............. настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Усумын .... дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................../.

3.Б овогт Мын Б, ..... оны ..... дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Усумын ...... дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .........................../.

Б.О нь Хөвсгөл аймгийн Усумын 2 дугаар багийн нутаг “Тоомын ам” гэх газар 2021 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө амгалан тайван байдал алдагдуулсан гэх шалтгаанаар хохирогч М.Л, М.Б нартай маргалдаж улмаар М.Лийн толгой хэсэгт төмрөөр цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйханд сорви бүхий хөнгөн хохирол, М.Бын толгой хэсэгт төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

М.Б нь Хөвсгөл аймгийн Усумын 2 дугаар багийн нутаг “Тоом” гэх газар 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч М.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж онц харгис хэрцгийгээр буюу хутгаар толгой тус газарт нь олон удаа зүсэж, халуун цайгаар хүзүүг нь түлж, биед нь олон тооны шарх сорви үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Усумын 2 дугаар багийн нутаг “Тоомын гэх” газарт 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч М.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зүүн шуу хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Мын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Шарнууд овогтМн Б, Улаан хуулар овогт Бын О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мын Быг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчМн Бат-Эрдэнийг 1.500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Бын Ог 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, М.Б, Б.О нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрөв) сарын хугацааны дотор төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Б.О, М.Бнар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч М.Б, Б.О, М.Бнарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.Б нь 5.000.000 төгрөгийн өөрт учирсан эрүүл мэндийн хохирлоо шүүгдэгч М.Боос, шүүгдэгч М.Б нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлоо шүүгдэгч М.Бэс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр давж заалдах гомдолдоо:  ...Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дугаар сарын 09-ны өдрийн 2023/ШЦТ/15 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Уг хэргийг анхан шатны шүүхээс прокурорт буцаасны улмаас прокурорын эсэргүүцэл бичигдсэнээр давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцсэн. Хэргийн 2 дугаар хавтасны 37-43 хуудсанд байгаа Давж заалдах шатны шүүхийн магадлалын 6-р талд тодорхойлох хэсэгт “магадлалд дурдсан болон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан дараах ажиллагааг хийгдсэний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ” гэсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “М.Бат-Эрдэнийн гэмтлийн зэрэг тогтоосон 2021.10.15-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 466 дугаартай дүгнэлтэд 2021.09.25-нд үүссэн гэх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. Гэтэл уг дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт 2021.09.25-нд үүссэн гэх гэмтэлд “зүүн шууны дотор хэсэгт 1,0х0,3см улаан хүрэн өнгийн тав тогтсон шархтай, баруун зулайн хуйханд 2,0x0,2 см цайвар өнгийн сорвитой” гэж тэмдэглэгдсэн байх ба ямар учраас уг дүгнэлтэд хохирогч М.Бат-Эрдэнийн “баруун зулайн хуйханд” учруулсан гэмтлийг тусгаагүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна гэсэн байна.

Магадлалд дурдсан энэ заалт огт биелэгдээгүй, энэ талаар ямар нэг ажиллагаа хийгдэлгүйгээр анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэн. Зүүн шууны дотор хэсгийн шарх, баруун зулайн хуйхны шарх нь ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн бол М.Б нь олон удаа хутгаар хатгаж гэмтэл учруулсан нь мөн л онц харгис хэрцгийгээр олон удаа гэмтэл учруулсан нөхцөл байдал харагдаж байна.

Өөрөөр хэлбэл Хохирогч М.Бат-Эрдэнийн энэ гэмтэл нь ямар учраас дүгнэлтэд тусгагдаагүй талаар шинжээч эмчээс мэдүүлэг аваагүй байна. Түүнчлэн нэгэнт дүгнэлтэд тусгагдаагүй энэ гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэх нь тодорхойгүй болж дээр дурдсан 466 дугаартай дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш болгосон нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Энэ гэмтлийг тодорхой болгосон бол М.Б ч мөн М.Бат-Эрдэнийн биед олон тооны шархыг хутгаар үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдох байсан.

2.Мөн дээрх магадлалд яллах дүгнэлтэд дурдагдсан халуун цайгаар хүзүүг нь түлсэн гэх үйлдэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарахыг тогтоогоогүй байна, үүнийг хийсний дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ гэсэн байгаа. Гэтэл үүнийг шалган тогтоолгүй анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүх шинжээч эмчийн мэдүүлгээр /2 дугаар ХХ-ийн 66-67тал/ үнэлсэн нь ЭХХШТХ-ийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заавал шинжилгээ хийлгэх тухай заалтыг зөрчиж мэдүүлгийг үнэлсэн байна. Мөн ЭХХШТХ-ийн 16.3 дүгаар зүйлийн 1-д заасан “... шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно” гэж заасан байтал мэдүүлэг авч уг мэдүүлгээ шинжээчийн дүгнэлт болгож үнэлүүлсэн нь хууль зөрчсөн ажиллагаа байсан гэж үзэж байна. Мөрдөгч, прокурор нь нэмэлт шинжилгээ томилж дүгнэлт гаргуулах ёстой байтал мэдүүлэг авч мэдүүлэгтээ гэмтлийн зэргийг тодорхойлуулсан байгаа нь ойлгомжгүй, ЭХХШТХ-ийг зөрчсөн байна гэж үзэж байна.

3.Анхан шатны шүүхийн хэргийг буцаах тухай захирамжид ЭХХШТХ-ийн    16.2-т заасан хэрэг гарсан байдал, тухайлбал яаж үйлдсэн болон хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийн талаар тодруулан шалгах шаардлагатай гэж прокурорт буцаасан. Онц харгис хэрцгийгээр гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилсэн атлаа М.Бын биед учирсан олон удаа зүссэн гэх гэмтэл нь яаж үйлдсэнийг, ямар байдалтай байхад, ямар үйлдлийн улмаас үүсгэгдсэн гэмтэл вэ? гэдгийг нарийн тогтоолгүйгээр шийдвэрлэсэн. М.Бат-Эрдэнийн удаа дараагийн мэдүүлэгт М.Боос хутгыг булааж авах явцад, өгөхгүй гэж булаацалдах явцад толгойгоо ч зүссэн, гараа ч гэмтээсэн гэж мэдүүлдэг.

4.Хохирогч М.Б мэдүүлэхдээ М.Б намайг хутгаар хатгасан, чичсэн, хутгалсан гэж мэдүүлээд байгаа нь шинжээч эмчийн дүгнэлт болон яллах дүгнэлтэд дурдсан “...хутгаар толгойн тус газар нь олон удаа зүсэж...”, “онц харгис хэрцгийгээр” гэсэнтэй тохирохгүй байдаг.

1 дүгээр хавтасны 121 талд М.Бын биед 2021.09.25-нд үүссэн гэмтэл нь Дагзны зүүн хэсэгт 3,0х 0,3см, 4,0х 0,3 см хэмжээтэй, баруун сарвууны ядам хурууны 2-р шивнүүрт 1,0x0,3 см хэмжээтэй зах ирмэг тэгш улаан хүрэн өнгийн тав бүхий хэд хэдэн оёдол бүхий шархтай гэж дүгнэсэн. Зүсэлтийг хэрхэн яаж зүссэн гэдгийг ямар учраас зүсэгдсэн гэдгийг тогтоолгүй шийдвэр гаргасан. Мөн толгойн энэ гэмтэл нь М.Быг өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, энэ гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон баримт хэргийн материалд байхгүй байгаа.

5.Хүзүүний зүүн хажуу хэсэгт 2,0x1,5см 4,0x1,0 см 1,5x1,0 см арьсны түвшинд үүсгэгдсэн цайвар өнгийн сорвитой гэсэн байна. Дээрхээс үзэхэд халуун цайгаар хүзүүг нь түлсэн нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэх, энэ нь өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, энэ гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болсон зэрэг асуудлыг шалган тогтоох шаардлагатай байсан. Энэ байдлыг шалган тогтоосон баримт хэрэгт байхгүй байна.

6.Анхан шатны шүүхээс “...М.Бат-Эрдэнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн”- ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа “...үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч М.Бын зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Бод 800 нэгж, М.Бд 1500 нэгжтэй, Б.Од 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсан нь дээр дурдсан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа “...үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч М.Бын зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзсэн гэх хэргийн бодит байдалтай нийцээгүй, тохирохгүй, ял оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайлбал М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “халуун цай авчирч цацсан” гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас өөрийн амь нас эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгооны эсрэг хутгыг нь булааж авах явцад үүссэн гэмтлийг санаатай учруулсан гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь түүний гэм буруу болон хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна.

7.Согтуугаар гэр оронд нь шөнө дөлөөр ирж ирээд агсам тавьж гэр орны тавилга, эд зүйл, идээ цагаа, хоол ундыг нь хүртэл асгаж агсарч байгаа хүнийг номхруулах гэж ноцолдсон. СD-нд бичигдсэнээр М.Бын “Ална гээд хашхичаад тамлаж ална гэж заналхийлж М.Бат-Эрдэнийн толгой руу нь олон удаа өшиглөж байгаа үйлдэл бичигдсэн байдаг. Энэ заналхийллээ хэрэгжүүлэхээр 2021.09.25-ны өдөр дахин хутга барьж довтолсон байдал тогтоогддог. Энэ өдөр хохирогч М.Б нь мөн л архи нь гараагүй шинэ айлд цайлж хоноод мотоциклийнхоо түлхүүрийг олохгүй, архи гараагүй босож ирээд Батмөнх гэх айлаас мөн архи уусан байдаг. Ингэж архи уучхаад мөн л малын эрэлд малаа асуухаар айлын гадаа ирсэн Б рүү агсарч очсон. Ингэж очихдоо өмнө нь хүчрэхгүй хүлэгдэж байсан учир хутга гарган ирж очсон нөхцөл байдал тогтоогддог.

Дээрх гэмт хэргийн нөхцөл байдлуудаас дүгнэхэд миний үйлчлүүлэгч М.Бд оногдуулсан хэргийн зүйлчлэл илт хүндэдсэн, оногдуулсан ял нь хэргийн нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал, хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дугаар сарын 09-ны өдрийн 2023/ШЦТ/15 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх хэсгийн "Шарнууд овогтМн Б, Улаан хуулар овгийн Бын О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэсэнд,

 2 дахь хэсгийн “Мархайн Бат-Эрдэнийг 1500/ нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 / нэг сая таван зуун мянга/төгрөгөөр торгох ялаар ...тус тус шийтгэсүгэй” гэсэнд тус тус өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдолдоо: ... Миний хувьд иргэний үүргээ биелүүлж хэрүүл, маргаан үүсгэсэн Б, Л нарыг гэрээс гар гэж шаардсанаас биш тэднийг төмрөөр цохисон зүйл байхгүй. Гэрч Нямбаярын мэдүүлгийг үндэслэж намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Нямбаяр нь гэрийн гадаа машины кабинд сууж байсан хүн гэрт болсон асуудлыг нүдээр харсан мэтээр гүтгэж, худал мэдүүлэг өгч байна. Б нь миний нөхөр М.Бтэй гэрт ноцолдож байгаад унахдаа зуух мөргөж толгойдоо гэмтэл авсан юм. Энэ байдлыг зөв ялгаж тунгаана гэдэгт итгэж байна. Бидний хувьд хэдэн малаас өөр хөрөнгөгүй, хөдөлмөрийн чадваргүй группт байдаг. Өрхийн орлогогүй байхад торгох ял оногдуулсныг өөрчилж, өөр төрлийн хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Хуулийг зөрүүтэй болон буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв

Шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмын дагуу Б.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч Б.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр нарын гаргасан гомдол нь үндэслэлгүй байгаа учраас 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна” гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, шүүгдэгч М.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Баттөмөр, нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 40а дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Б.Ог Хөвсгөл аймгийн Усумын 2 дугаар багийн нутаг “Дунд тоомын ам” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харьцааны улмаас М.Л, М.Б нартай маргалдаж улмаар хохирогч М.Лийн толгой хэсэгт хатуу мохоо зүйлээр цохиж дагзны хуйханд сорви бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хохирогч М.Бын толгой хэсэгт хатуу мохоо зүйлээр цохиж зүүн зулайн хуйхны шарх бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Бат-Эрдэнийг Хөвсгөл аймгийн Усумын 2 дугаар багийн нутаг “Дунд тоомын ам” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч М.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж онц харгис хэрцгийгээр буюу хутгаар толгойн тус газарт нь олон удаа зүсэж, халуун цайгаар хүзүүг нь түлж, биед нь олон тооны шарх сорви үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Усумын 2 дугаар багийн нутаг “Дунд тоомын ам” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч М.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдож зүүн шуу хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн шуунд шарх, баруун зулай, зүүн шилбэнд сорви, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуульд заасан дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Б, Б.О, М.Бнарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн М.Б, М.Б, М.Л нарын мэдүүлгүүд, гэрч Х.Нямбаяр, П.Отгон, Д.Батхуяг, Б.Отгонзул, М.Санчирмаа, Ч.Батхуяг, насанд хүрээгүй гэрч М.Будмаа нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 443, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 466, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 546 дугаартай дүгнэлтүүд, шинжээч эмч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Увс аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Батсүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /DVD/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч М.Б, М.Б, Б.О нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч М.Бын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Ог хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг, шүүгдэгч М.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Иймд хэргийн зүйлчлэлийн талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.О нь “...миний хувьд иргэний үүргээ биелүүлж хэрүүл маргаан үүсгэсэн Б, Л нарыг гэрээс гар гэж шаардсанаас биш тэднийг төмрөөр цохисон зүйл байхгүй. ...Б нь миний нөхөр М.Бтэй гэрт ноцолдож байгаад унахдаа зуух мөргөж толгойдоо гэмтэл авсан юм. Бидний хувьд хэдэн малаас өөр хөрөнгөгүй, хөдөлмөрийн чадваргүй группэд байдаг байхад торгох ял оногдуулсныг өөрчилж өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө...” гэх,

Шүүгдэгч М.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн “...нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хэргийн зүйлчлэл тохирохгүй, оногдуулсан ял нь хэргийн нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал, хэргийн бодит байдалтай нийцээгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж, оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү гэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь шүүгдэгч Б.О нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.Б, М.Л нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь гэрч Х.Нямбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би машинд орсон чинь нагац ах М.Л, М.Б нарын толгой руу 1 удаа төмрөөр цохиод байсан. Тэгээд нагац ах М.Л зугтаж машиндаа орж ирээд машиныхаа гэрлийг асаасан чинь манай нагац ах М.Быг гэрийн эзэн болох М.Б гэрээс гаргаж ирээд зодож байсан. Тэгэхээр нь нагац ах М.Л бид хоёр машинаа асаагаад шууд зугтсан. Тэрнээс хойшоо юу болсон талаар мэдэхгүй байна. ...нагац ах М.Л, М.Б нарыг М.Б гэх хүний эхнэр Б.О гартаа ломбо /лоом/ барьчихсан цохиж байсан. ...миний мэдэхээр М.Л, М.Б хоёрын толгой руу нэг удаа цохисон юм. ...би гэрээс гараад машинд суугаад машины гэрэл асаахад М.Бат-Эрдэнийн эхнэр Б.О гартаа юм барьчихсан байх шиг харагдсан. Тэгээд М.Л ах машинд ирээд суухад М.Л ахын толгойноос цус гарч байхаар нь би “яасан юм бэ толгойноос тань цус гарч байна” гэхэд М.Л ах “М.Бат-Эрдэнийн эхнэр Б.О ломбоор /лоом/ миний толгой руу цохичихлоо" гэж хэлсэн. ...тухайн үед гэрийн хаалга онгорхой байсан юм. ...би тухайн үйл явдлыг машин дотор сууж байгаад машины гэрэлд харсан юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр орой ...23 цагийн үед М.Б гэдэг айлд очоод “архи байна уу” гэж асуухад эхнэр Б.О нь орондоо хэвтэж байгаад босч ирээд намайг “зайл, юун архи” гээд алгадаж, цохиж гэрээсээ хөөж гаргасан. Тэгээд гэрээс гарч явахад араас хатуу юмаар толгой оройн хэсгийг хага цохисон. Тэдний гэрт М.Б, эхнэр Б.О хоёр байсан” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Лийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөв мэдүүлсэн байгаа. Би 2021 оны 09 сарын 21-ний 22 цагаас 23 цагийн хооронд нутгийн ах М.Бат-Эрдэнийн гэрт ороод архи асуутал эхнэр Б.О нь хөөгөөд, гэрээс нь гарах гэж байтал араас миний толгой руу төмөр зүйлээр Б.О нэг удаа цохисон юм. Би юугаар цохисныг нь хараагүй шууд гэрээс нь гараад машиндаа хэсэг сууж байгаад яваад өгсөн. Миний толгой хөдөлж, толгойны ар хэсэг хавантсан, тухайн үед нутгийн Цэнгэлбаяр гэх хүнээр толгойгоо бариулж зүгээр болсон. Одоо толгойны ар хэсэгт цохиулсан хэсэгт сорви үлдсэн байдаг юм. Би тухайн үед бага зэргийн согтолттой байсан, юу болсныг сайн санаж байна. ...М.Б нь М.Бат-Эрдэнийн гэрт толгойгоороо зуух мөргөсөн асуудал байхгүй тийм зүйл болоогүй. М.Б, Нямбаяр бид гурав архи асуухад Б.О уурлаад хөөгөөд, гэрээс нь шууд эхлээд Нямбаяр гараад би араас нь гарах гэж байхад Б.О намайг төмрөөр цохисон. Би цохиулаад шууд гарсан. Миний араас бас М.Б, М.Б, Б.О нар шууд л гарч ирцгээсэн. Би тэр үед нь машиндаа суугаад машины гэрлээ тусгаад харахад М.Бын нүүр рүү цус урсаад байсан, толгойноос нь цус гарч байх шиг байсан. ...яг хаалгаар гарч явтал миний толгойн ар дагз хэрэг рүү Б.О эгч төмөр зүйлээр нэг удаа цохисон. ...ямар ч л байсан надад төмөр зүйл мэдрэгдсэн, хүчтэй чанга цохисон...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.О, М.Б нарт анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг өөрчлөх, өөр төрлийн хөнгөн ял шийтгэлээр солих үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.

Тодруулбал, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.О, М.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.О, шүүгдэгч М.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Баттөмөр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,       2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                             ШҮҮГЧИД                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                          Н.БАЯРХҮҮ