Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 104/ШШ2024/00646

 

2024 11 27 104/ШШ2024/00646

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Би *******той 2017 оноос 2024 оны 6 сар хүртэл хамтран амьдарсан. Хамтран амьдарх хугацаандаа -ний өдөр охин П.*******, -ний өдөр хүү П., охин П.******* нар төрсөн. Бид гэрлэлтийн баталгаагүй учир хүүхдүүд маань надаар овоглосон. Б.******* нь 2024 оны 6 сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлагдснаас хойш сураггүй болсон. Одоо түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас Налайх дүүргийн *******ны засаг даргын тодорхойлолт, Б.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, дугаартай П.*******ийн, дугаартай П.ын, дугаартай П.******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.21-ний 2771 дугаартай шүүгчийн захирамж зэргийг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Б.******* нь Б.*******той 2017 оноос хамтран амьдарч Хамтран амьдарх хугацаандаа -ний өдөр охин П.*******, -ний өдөр хүү П., охин П.******* нарыг төрүүлсэн бөгөөд тэд 2024 оны 6 сараас хойш тусдаа амьдарч байгаа тул Б.*******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан боловч оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.21-ний 2771 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул шүүх хариуцагч Б.*******ийг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

4. Хариуцагч ын ******* нь хамгийн сүүлд Улаанбаатар хот, , тоот хаягт оршин сууж байсан байна.

5.Дээрх баримтаас өөр Б.*******ийг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримт үгүй болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн эзгүйд шүүх хуралдаанаар хийлгэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ын ******* /РД:/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.*******ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ