| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2025/00014/И |
| Дугаар | 311/ШШ2025/00023 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 311/ШШ2025/00023
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******ын талбай 02, ******* *******, ******* давхарт байрлах ******* ******* *******-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын дугаар баг, толгойн арын хэсэг тоотод оршин суух гийн д холбогдох
1.4*******3.04 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж. нь 2024 оны 03 дугаар сарын 1*******-ны өдөр ******* ******* *******-тай ******* тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж 3-Sumsung A-25 маркийн гар утсыг нийт 1.15*******.000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.03.1*******-202.09.2 хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 5*******.*******04 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024.04.2-ны өдрөөс эхлэн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш ******* ******* ******* нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гараагүй байх гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд 1.4*******3.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* *******-ны нэхэмжлэлтэй Ж.д холбогдох 1,4*******3,04 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Ж. нь ******* ******* *******-наас нэхэмжилсэн 1,4*******3,04 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж. нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагч тайлбартаа: ******* ******* *******-наас нэхэмжилсэн 1,4*******3,04 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3*******,************** төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ******* *******-ны нэхэмжлэлтэй Ж.д холбогдох 1,4*******3,04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,4*******3,04 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0-р зүйлийн 0.1, 5-р зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 3*******,************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19,344 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 19,344 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ