Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 311/ШШ2025/00025

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт байрлах ******* банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* баг *******ын хэсэг ******* тоотод оршин суух хаягтай *******,

  Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* баг *******ын хэсэг ******* тоотод оршин суух хаягтай, *******н нарт холбогдох 

51.508.272,95 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Нэхэмжлэгч ******* банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 47,667,563.32 төгрөг, 2024 оны 12-р сарын 25-ны өдрийн байдлаарх хүү 3,778,399.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,310.05, нийт төгрөгийг 51,508,272.95 төгрөг гаргуулах, Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан бүх хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж, Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү. Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүч нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийн төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

  Хариуцагч Ж.*******, Б. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Завхан хас банкнаас нэхэмжилсэн 51,508,27295 төгрөг нэхэмжилсэн иргэн Ж.*******, Б. нар хүлээн авч танилцлаа. Уг мөнгийг Ж.*******, Б. нар нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

******* банкны Завхан салбар нь иргэн Ж.*******, Б. нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 51,508,27295 төгрөг гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.*******, Б. нар нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагч тайлбартаа: ******* банкны нэхэмжилсэн 51,508,27295 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415,491 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. ******* банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй Ж.*******, Б. нарт холбогдох 51,508,27295 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага болох 51,508,27295 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,491 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 207,745 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 207,745 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ