Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 316/ШШ2025/00063

 

 

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 316/ШШ2025/00063

С******* аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

С******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг би С.Н******* нэхэмжлэлтэй Н.С******* холбогдох 1,400.000 төгрөг гаргуулах -ыг тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие С.Н******* нь 2024 оны 06 сарын 20-ны өдөр хөргөгч зарна гэсэн зар тавьсны дагуу зүс таних С******* гэх эмэгтэй нөхрийн хамт ирж 2400.000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгчийг маань урьдчилгаа 1000.000 сая төгрөг өгч үлдэгдэл 1400.000 мянган төгрөгийг 2024 оны 07 сарын 11-ээс өмнө өгнө гэж хэлээд аваад явсан. Тогтсон хугацаандаа үлдэгдэл мөнгөө өгөхгүй удаа дараа шалтаг шалтгаан тоочиж утсаа авахгүй өдийг хүрлээ. Иймд энэ асуудлыг минь шийдвэрлэж өгч 1400.000 мянган төгрөгийн хохирлыг минь барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.С******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Номингийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. 3 сарын дагуу 2,400.000 төгрөгийн хөргөгч авсан нь үнэн болно. Урьдчилгаа болон 1,000.000 авсныхаа дараа уг хүн нь хөргөгчөө буцааж авъя гэсэн учир үлдэгдэл болох 1,400.000 төгрөгийг өгөөгүй байсан. Өнөөдрийн байдлаар урьдчилгаа болох 1,000.000 төгрөгийг буцааж өгөхгүйгээр хөргөгчөө буцааж авахаа больж үлдэгдэл 1,400.000 төгрөгийг гаргуулж авахаар шүүхэд хандсан байгаа тул үлдэгдэл болох 1,400.000 төгрөгийг төлөхөөс татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

 

С.Н******* нэхэмжлэлтэй Н.С******* холбогдох 1,400.000 төгрөг гаргуулах -аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,350 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,675 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 18,675 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1*******/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар С.Н******* нэхэмжлэлтэй Н.С******* холбогдох 1,400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,350 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,675 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 18,675 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1*******/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ