Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 311/ШШ2025/00030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух *******ы овогт *******ын нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух *******ы овогт *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* д 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд засварчнаар ажиллаж байсан юм.
Иймд миний дээрх байдлаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр өөрийгөө 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* д засварчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.

Тэрээр шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн ын тасгийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/4199 дугаартай лавлагаа, зэргийг ирүүлсэн байна. шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний ийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн даатгалын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдахдаа бүрдүүлж өгч байсан баримтуудыг мөн гаргуулсан байна.

Тэрээр , ны харъяа *******ийн цемент *******н ашиглалтын өмнөх захиргааны даргын 1982 оны 10-р сарын 01-ний өдрийн 48 тоот тушаалаар ажилд орж байсан байх ба мөн комбинатын даргын 1984 оны 06-р сарын 22-ны өдрийн 210 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж царгийн албанд татагдаж байсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч С.Гантулгыг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр  хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С. ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ы овогт *******ын Гантулгыг

-1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн ******* хотын Цемент ******* д засварчнаар ажиллаж байснаар тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч С.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ