Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 316/ШШ2025/00029

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 316/ШШ2025/00029

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* холбогдох

 

50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******,

Хариуцагч: *******,

Хариуцагчийн өмгөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг овогтой гэдэг. Би ******* нарыг 2003 оноос эхлээд таньдаг байсан. Бид наймаа хийхээр хойшоо, урагшаа явдаг найз нөхөд байсан. Би Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн дугаар хорооны Сансарын тоотод байр авсан. Дараа нь би тэр байраа зараад Баянзүрх дүүргийн дугаар хороонд Ногоон төгөл хотхонд 2 өрөө байр авсан. Энэ байр бол миний хүү нэр дээр байдаг. Би хүүгээ оюутан болоод эхнэр авахад нь энэ байрыг авч өгсөн. Энэ байрыг хүүгийнхээ нэр дээр авч өгчихөөд би наймаа хийдэг байсан. Тэгтэл миний 85 настай ээж хэвтэрт орж, миний төрсөн эгч 59 настай Тунгалаг хорт хавдраар өвчилж, химийн эмчилгээнд ороод би эмнэлгээр явсан. Надад үнэхээр мөнгөний хэрэгтэй байсан. Тийм учраас би хүүдээ Ээж нь энэ байрыг заръя. Яалт ч үгүй зовлон гараад байна. Дараа нь явч өгье гээд энэ бараа зарахаар тохиролцоод байж байсан. Дараа нь энэ байрыг ипотекийн зээлээр Дорнод аймгийн хүн авсан. Байраа би 98,000,000 төгрөгөнд өгсөн. Би , ******* нарт эмнэлгээ явж байгаа болохоор мөнгөний хэрэгтэй байгаа. Байраа зарна гэдгээ хэлж байсан. Гэтэл Сэлэнгэ аймгийн харьяат Голомт банкинд ажилладаг эрсдэлийн нягтлан гэдэг хүүхэд Танай Дорнодын ******* гэдэг найз чинь Ногоон төгөлийн байраа 98 сая төгрөгөөр зарсан. Энэ мөнгө нь өөрийнх нь дансанд орсон гэж хэлсэн юм байна лээ. ийн , гэдэг дугаараас 10 сараас эхлүүлээд над руу энэ хоёр хүн өдөрт 4-5 удаа залгаж Бид найзууд ******* машины наймаа хийж байгаа. Дахүрээ дээр 4-5 машин Японоос оруулж ирж зарж байгаа. Өдөрт нэг ч машн зарагдахгүй байхад *******ийн машин зарагдаж байгаа гээд Чи 32,500,000 төгрөг зээлчих гэсэн би яагаад гэхэд Бид нар машины наймаа хийж байгаа 10 сарын хугацаанд 50,000,00 төгрөг болгоод чиний дансанд хийнэ гэхэд нь би энэ мөнгөө гаргахгүй, энэ чинь миний мөнгө биш, Б. өмч би мэдэхгүй гэсэн чинь Бид найз нөхөд байж чи итгэхгүй байна. Бид нар байнгын баталгаатай мөнгө олж байгаа гээд энэ хоёр хүн надаас өдөрт 4-5 удаа, ******* оройдоо хичнээн удаа залгаж байж надаас мөнгө авч байсан. *******ийн тайлбартай танилцахад хугацаа, хүү тохироогүй гэсэн байна. Би 32,500,000 төгрөгийг манайхаас зээлчих гэж энэ хүнд хэлээгүй. ******* хоёр гэнэтхэн л 32,500,000 төгрөг зээлчих бид нар 17,500,000 төгрөг нэмээд 10 сарын дараа 50,000,000 төгрөг болгоод чиний Хаан банкны дансанд хийнэ гэж хэлсэн. Би олон жил найзалсан найз нөхөд, тэй хамт Манжур явахад ******* байнга нэг машин зарж байна, 2 машин зарж байна гээд ярьдаг байсан. Тэгэхээр нь би найз нөхөд, надад ч гэсэн мөнгөний хэрэг байгаа юм чинь гээд миний хүүгийн байр шүү гээд мөнгийг хийхдээ би , *******тэй яриад Би одоо гараад 32,500,000 төгрөг хийлээ. 2016 оны 08 дугаар 09-ний өдөр миний дансанд 50,000,000 төгрөг хийгээрэй гэж хэлэхэд заа гэж байсан. Энэ дээр хэлэхэд хүү, хугацааг энэ хоёр хүн түрүүлж гаргасан. Би мөнгийг дансанд хийхэд өөрсдөө надад 10 сарын хугацаатай гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр болсон. Би тэй хамт бараанд явж ирээд 50,000,000 төгрөгөө хурдан хийгээрэй гэхэд Одоо бид нар удахгүй хийнэ, ******* өвчтэй байна гэсэн. Би за ямар ч байсан хийгээрэй. Анх бид нар утсаар аман гэрээ хийсэн. Тэр үед өвчтэй зоввлонтой гэх нэг ч зүйл яригдаагүй. Энэ хоёр надад 2016 оны 08 дугаар сарын 09-нд өгнө гэсэн ч заасан хугацаандаа өгөөгүй. 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сар хүртэл над руу 17,000,000 төгрөг хийсэн. Миний дансн хуулгатай таарч байгаа. Үүнээс хойш сураг байхгүй байсан. 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр миний ээж нас барсан. 2,000,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш сураг байхгүй байсан. Дараа нь мөнгө хэрэгтэй байсан. Тэгээд би , ******* хоёр луу залгаж Ээж маань өнгөрчилөө, надад мөнгө хэрэгтэй байна гэхэд над руу 2,050,000 төгрөг хийсэн. Дараа нь би эгчийгээ хадрын эмнэлгээр авч яваад тэр үед физик эмчилгээнд ороод мөнгөний хэрэг их байсан. Энэ үед би хүүдээ ******* машин зарж байгаа, очоод уулзаж байрны мөнгөө ав гэж хэлсэн. бол *******тэй олон удаа очиж уулзсан. 4 машин тавьчихсан энэ ахынх нь машин, ах нь энийг зараад шууд 50,000,000 төгрөг дансанд нь хийнэ гэж хэлсэн. Бид нар айхтар хүмүүс байсан бол тэр машинаас нь би нэгийг авчих байсан юм. Даанч надад тийм сэтгэл байгаагүй. Тэгээд манай хүү 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэрт нь очсон. Эхнэрт нь загнуулж байж *******ийг дагуулж яваад нотариат дээр очоод гэрээ батлуулсан. Гэрээ дээр ******* өөрөө *******д өгөх ёстой 50,000,00 төгрөг гэж бичсэн. Яагаад анхнаасаа нотариат орохдоо энэ хүн 50,000,000 төгрөгийн гэрээ хийгээгүй 32,500,000 төгрөг өгөх ёстой гэж яагаад хэлж болоогүй юм. Үүнийг 50,000,000 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж бодсон. Дараа нь ******* осолд орсон нь үнэн, би эхнэртэй нь Бээжин рүү явж байхад ******* осолд орчихлоо, гэмтлийн эмч нар онгоцтой очиж хүмүүсийг нь авч байна гэсэн. Тухайн үед олон зорчигчтой явж байсан юм байна лээ. Дараа нь тэр хүмүүс нь мөнгө нэхээд ******* өгч чадахгүй гээд 1 сар хоригдож байсан. Дараа нь миний төрсөн эгч 2018 онд хавдраар нас барсан. Би хоёр хүнээ алдсан. Энэ хүн осолд орсон ч гэсэн өнөөдөр энд сууж байна. Би энэ хоёр хүнд чадлаараа тусалж байсан. Би Баянзүрх дүүргийн Цэргийн сургуулийн урд нэг өрөө байртай байсан. Тэгэхэд би 9,000,000 төгрөгийг 1 удаа, 13,000,000 төгрөгийг 1 удаа ББСБ-д байрны ордерийг тавьж зээл аваад мөнгөө хуваагаад төлөлтөө хийж дуусгадаг байсан. Сүүлд 2015 оны 03 дугаар 11-ний өдөр хүүгийнхээ эхнэрийг ажилтай байхад Би наймаанд явах хэрэгтэй байна. эгч нь мөнгөгүй, ээж нь ч гэсэн мөнгө муутай байна. Чи Ногоон төгөлийн байраа ББСБ-д тавиад өгчих гээд ББСБ-д ажилладаг манай шавь дээр очсон. Тэгээд манай шавь Өө багшаа энэ чинь ,000,000 төгрөг хангалттай хүрэх байр байна гээд ,000,000 төгрөгөнд тавьсан. Тэгээд д 13,000,000 төгрөгийг өгсөн. Тэгээд нэг хүнийх нь сарын төлөлт 1,280,000 төгрөг шүү, найдвартай хийгээрэй гэж хэлсэн. Би яг хийнэ, ******* машин зарж байгаа юм чинь гэсэн. Тэгээд бид хоёр 1 жилийн хугацаатай энэ мөнгийг хувааж авсан. Энэ талаар өөрөө ч мэдэж байгаа. Миний нүдэн дээр хүүд маань 100,000 төгрөг өгч байсан. 2015 оны 08 дугаар сард би байраа зарах болсон. Байраа зарах болоход байгуулсан гэрээ маань 2 жилээр байсан тул би энэ тухайгаа д хэлсэн Бид хоёрын зээлийн үлдэгдэл байна. Би байраа 98,000,000 төгрөгөнд зарж, зээл хаасан гээд миний данснаас 4,000,00 төгрөг авсан шүү гэж хэлсэн гэв.

 

2. Хариуцагч: ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******аас 32,500,000 авсан нь үнэн. Удааж өгсөнд уучлаарай. Би 32,500,000 төгрөг авсан нь үнэн, би 50,000,000 төгрөгийн гэрээ хийгээгүй. Надад машины татварын мөнгө хэрэгтэй байсан. Би хүүг чинь япон руу дагуулж хамт наймаа хийе гэсэн. Би 32,500,000 төгрөгөө аваад удалгүй аваарт ороод бэртсэн. Тэрнээс хойш юу мөнгө өгөх нь байтугай өөрөө үхэхийн даваан дээр арай гэж боссон. Би эхний удаа чадах чинээгээрээ 14,000,000 төгрөг өгсөн.Би ажил хийх чадваргүй болсон байсан. Аргагүй эхнэрээ дагаад Солонгос явах болсон. Тэрний өмнө би ослын хэргээр таслагдаад 6 сар Зайсангийн хорих ангид байсан. Тэгээд Солонгост очоод ажлаа ч хийж чадаагүй, эмнэлгээр маш их явсан. 2017 онд хүү нь ирээд ...Би таниас 50,000,000 төгрөг авна... гэсэн би ахад нь одоо ямра ч мөнгө байхгүй би 32,500,000 төгрөг аваад 14,000,000 төгрөгийг нь өгсөн удаахгүй үлдэгдэл 18,500,000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Нотариат дээр очоод 50,000,000 төгрөг авах ёстой гэж хэлсээр байгаад 50,000,000 төгрөг гээд бичүүлчихсэн. Би хамгийн сүүлд нь 18,500,000 төгрөг өгнө шүү гэдгээ хэлсэн. Тэгээд би Солонгос яваад өөрөө ч ажил хийж чадахгүй байж байгаад сая 2025 оны 02 дугаар сард ирсэн. Одоо би *******д бол ямар ч өргүй л гэж бодож байна. Удааж өгсөнд уучлаарай. ******* өдөр болгон ярьж гуйсан гэж байна. Би бол өдөр болгон яриагүй, эхнэр л чамтай ярьж байсан. Танай хүү Дахүрээ зах дээр ирэхэд би байрны түрээсийг чинь төлье гэж ямар ч юм яриагүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдаан дээр дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 32,500,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт, 8,075,000 төгрөгийг зээлийн хүүд, 9,425,000 төгрөгийг хохиролд нэхэмжилж байна гэж тайлбарлав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшлийн данснаас 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ийн эзэмшлийн данс руу 32,500,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч ******* нь дээрх 32,500,000 төгрөгийг ийн дансаар дамжуулан нэхэмжлэгч *******аас зээлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын хүлээн зөвшөөрсөн тайлбараар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүхээс дүгнэлээ.

 

3. Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

3.1. Зээлийн хүү 8,075,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгчээс Мөнгө шилжүүлэх үед зээлийн гэрээг бичгээр байгуулж зээлийн хүүг тохиороогүй ч 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүү , хариуцагч ******* нарын хооронд байгуулж нотариатаар батлуулсан эвлэрлийн гэрээнд *******д өгөх ёстой 50,000,000 төгрөг гэж заасан тул энэ гэрээгээр хүүг тохирсон гэж тайлбарлаж, зээлийн хүүд 29,575,000 төгрөг нэхэмжилж, үүнээс хариуцагчаас өнгөрсөн хугацаанд өгсөн 21,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 8,075,000 төгрөгийг зээлийн хүүд нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчаас Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргав.

 

2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч С.******* хүү , хариуцагч ******* нарын хооронд ...******* нь *******д өгөх ёстой 50,000,000...төгрөгийн 14 сая-ыг төлж барагдуулсан байгаа бөгөөд одоо 18,500,000...-ийг 2017.12.31-ны дотор төлж барагдуулна гэсэн агуулга бүхий гэрээг байгуулж нотариатаар батлуулжээ. /хэргийн 87 дахь тал/

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно, 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасан тул нь *******аас түүнд олгосон итгэмжлэлийн үндсэн дээр дээрх гэрээг байгуулах эрхтэй байжээ. Өөрөөр хэлбэл, *******аас итгэмжлэл олгогдоогүй тул дээрх гэрээнд нэхэмжлэгч С.******* хариуцагч *******тэй хүү тохирох хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс 50,000,000 төгрөг гаргуулах шаардах эрхээ д шилжүүлэх боломжтой боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн хариуцагчтай зээлийн хүү тогтоосон гэрээ байгуулсан гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү авах эрхээ алдсан байх тул Зээлийн хүү 8,075,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

3.2. Хохирол 9,425,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгчээс хариуцагч ******* нь зээлсэн мөнгийг 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлнө гэж авсан гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул зээлийн төлбөрийг хариуцагч ******* нь 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч нь энэхүү хугацааг хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Гэвч нэхэмжлэлийн шаардлага болох 9,425,000 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өнгөрсөн хугацаанд орон сууц түрээсэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

 

Иймд 9,425,000 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

3.3. Зээлийн үндсэн төлбөр 32,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчаас 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 18 удаагийн гүйлгээгээр нийт 36,700,000 төгрөгийг нэхэмжлэгч С.******* эзэмшлийн данс руу шилжүүлсэн тул одоо төлөх төлбөргүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үгүйсэн тайлбарыг гаргаж,

 

Нэхэмжлэгчээс Дээрх 18 удаагийн гүйлгээний 13 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 21,500,000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрч, үлдэх 2015 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 200,000 төгрөгийн, 2016 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 2,000,000 төгрөгийн гүйлгээ нь нь өмнө байр барьцаалан авсан зээлийн төлбөрийг шилжүүлсэн, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 4,000,000 төгрөгийн гүйлгээ орлогод орж ирээгүй, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4,500,000 төгрөгийн гүйлгээ хүү руу түрээсийн төлбөр гэж шилжүүлсэн, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 4,500,000 төгрөгийг өөр хүний дансаар над руу шилжүүлнэ гэж ******* надад мэдэгдээгүй, данс хаагдсан тул орлогод орсон үгүйг мэдэхгүй гэсэн тайлбарыг тус тус гаргаж хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

 

Шүүхээс нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрөхгүй гүйлгээ тус бүрт дараах дүгнэлтийг хийв.

 

- 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 4,000,000 төгрөгийн гүйлгээ хийсэн тухай баримт хэрэгт байхгүй байх тул энэхүү төлбөрийг хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

- Нэхэмжлэгчээс 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 200,000 төгрөгийн, 2016 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 2,000,000 төгрөгийн гүйлгээ нь нь өмнө байр барьцаалан авсан зээлийн төлбөрийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч дээрх мөнгө нь тухайн зээлийн төлбөр гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсонгүй, мөн нь зээлийн төлбөрийг тухайн банканд бус нэхэмжлэгч *******д шилжүүлэх ямар шаардлага байсан нь тогтоогдохгүй байх тул шүүхээс дээрх 2,200,000 төгрөгийг хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрийг төлсөн гэж дүгнэлээ. /хэргийн 47,100 дахь тал/

 

- 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 4,500,000 төгрөгийн гүйлгээний хувьд нэхэмжлэгчээс өөр хүний дансаар над руу дамжуулна гэж ******* надад мэдэгдээгүй, данс хаагдсан тул орлогод орсон үгүйг мэдэхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасныг шүүх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4,500,000 төгрөгийн гүйлгээг гэрч нь өөрийн эзэмшлийн данснаас нэхэмжлэгч С.******* эзэмшлийн данс руу ТӨЛБӨР С.ГАНСҮХ гэсэн утга бичиж хариуцагч *******ийн хэлсний дагуу шилжүүлсэн болох дансны хуулга, гэрч ийн мэдүүлгээр нотлогдож байна. /хэргийн 130 дахь тал/

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан бөгөөд мөнгийг зөвхөн хариуцагч ******* шилжүүлэх талаар талууд тохиролцоогүй, гуравдагч этгээд болох нь хариуцагч *******ийн хэлсний дагуу зээлийн төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн нь үүргийн шинж чанарт харшлахгүй байх тул дээрх 4,500,000 төгрөгийг хариуцагчийн зээлийн үндсэн төлбөрийг төлсөн дүнд оруулж тооцох зүйтэй гэж дүгнэлээ.

 

- 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4,500,000 төгрөгийн гүйлгээг шүүхээс дараах үндэслэлээр хариуцагчийн зээлийн үндсэн төлбөрийг төлсөн дүнд оруулж тооцох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө, 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч ******* нь зээлийн төлбөрийг нэхэмжлэгч *******д төлөх үүрэгтэй байх бөгөөд хүү д төлбөрийг шилжүүлэхийг нэхэмжлэгч ******* зөвшөөрөөгүй, ийнхүү мөнгө шилжсэнээр нэхэмжлэгч ******* нь ашиг олоогүй байх тул дээрх 4,500,000 төгрөгийг хариуцагчийн зээлийн үндсэн төлбөрт төлсөн дүнд оруулан тооцох үндэслэлгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 21,500,000 төгрөг дээр 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 200,000 төгрөгийн, 2016 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 2,000,000 төгрөгийн, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 4,500,000 төгрөгийн, нийт 6,700,000 төгрөгийг нэмж, 28,200,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн зээлийн төлбөрт төлсөн гэж үзэж, 32,500,000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрөөс үлдсэн 4,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

3. Иймд шүүхээс дээрх дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэгчийн 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 4,300,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 45,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,300,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 35,083 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч ******* 4,300,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,300,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 35,083 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 148/ШЗ2024/02065 дугаартай шүүгчийн захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БАЯРСАЙХА