Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 316/ШШ2025/00030

 

 

 

 

 

202 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 16/ШШ202/0000

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлэх тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч ******* банк ХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох 48,24,728.14 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

202 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Энэхүү эвлэрлийн гэрээг Нэг талаас: Сэлэнгэ, Сүхбаатар, 2 баг хаягт байрлах ******* Банк ХК *******, түүнийг төлөөлөн ******* Банкны Сэлэнгэ салбарын зээлийн мэргэжилтэн ажилтай ******* овогтой *******а /цаашид "нэхэмжлэгч" гэх/

Нөгөө талаас:

- овогтой /РД: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум баг хэсэг тоот хаягт тоотод оршин суугч нар харилцан хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн тохиролцож байгуулав.

НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

1.1 Хариуцагч Ю. нар нь ******* Банкны Сэлэнгэ салбарын Гааль тооцооны төвтэй 202 оны 0 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/202171 тоот үл хөдлөх хөрөнгө барьцаалсан иргэний зээлийн гэрээ байгуулж 60,000,000.00 (Жаран сая) төгрөгийг 48 сарын хугацаатай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн зориулалтаар авсан.

Нэхэмжлэгч ******* Банк ХК нь зээлдэгч ******* холбогдуулан 202.0.11-ний өдрийн 1/202171 тоот зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Үүнд:

1. 202.0.11-ний өдрийн ЗГ/202171 тоот Зээлийн гэрээний үүргийн төлбөрт дараах зээлийн төлбөрийг гаргуулах:

Үндсэн зээлийн үлдэгдэл 4,7,4.12 төгрөг

Зээлийн хүүгийн төлбөр 2,67197.22 төгрөг

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,97.80 төгрөг

Нотариатын зардал 1,00.00 төгрөг

Нийт зээлийн гэрээний зээлийн төлбөрт 48,24,728.14 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан болно.

1. Талууд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нөхцөлөөр харилцан тохиролцож шүүхийн өмнө Эвлэрэн хэлэлцэв. Үүнд:

1..1 Нэхэмжлэгч ******* Банк ХК нь хариуцагч Ю.аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нийт 48,24,728.14 төгрөгийг бүрэн гаргуулахаар харилцан тохиролцов. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба зээлийн төлбөрийг 6 сарын хугацаанд дараах хуваарь, хэмжээний дагуу төлж барагдуулна.

1. 202.0.11-ний өдрийн ЗГ/202171 тоот Зээлийн гэрээний үүргийн төлбөрт 202 оны 01 дүгээр сарын 2-ны өдрөөс сарын хугацаатай сар бүрийн 2 ны өдөр ,000,000.00 төгрөгийг төлж 202 оны 06 дугаар сарын 2-ны өдөр ,24,728,14 төгрөгийг төлж дуусгахаар эвлэрлийн гэрээ байгуулав.

1..2. Зээлийн төлбөрийг энэ гэрээнд заасан эхний төлөлтийг хугацаанд нь төлж барагдуулаагүй нөхцөлд банкны зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 202 оны 0 дугаар сарын 11-ны өдрийн ******* дугаартай барьцааны гэрээнд заасан доорх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хандахад татгалзах зүйлгүй.

1.Ю. ын өмчлөлийн ******* улсын бүртгэлийн дугаартай бүхий Сэлэнгэ аймгийн сумын 1-р баг, усан сангийн дэнж гудамж 07 тоот хаягт орших 9 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ю.ын эзэмшлийн Г-11600999 улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймгийн сумын 1-р баг, усан сангийн дэнж гудамж 07 тоот хаягт орших м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар.

2. Ю.ын өмчлөлийн ******* улсын бүртгэлийн дугаартай бүхий Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын -р баг, дугаар хэсэг тоот хаягт орших 48 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ю.ын эзэмшлийн Э 11700087 улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын -р баг, гудамж тоот хаягт орших 79 м.кв талбайтай, гэр орон сууцны хашааны газар зориулалт бүхий эзэмших эрхийн газар.

1.. Талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ 1 удаа зөрчсөн тохиолдолд энэ гэрээний дагуу гарсан эвлэрлийг баталсан Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлж зээлийн төлбөрийг барагдуулахад татгалзахгүй.

ХОЁР. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

Нэхэмжлэгч нь дараах эрх, үүрэгтэй:

2.1 Энэ гэрээний 1 дүгээр зүйлийн 1..1 дахь хэсэгт заасан зээлийн төлбөрийг Эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахыг шаардах

2.2 Гэрээгээр хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлэх үүрэгтэй

Хариуцагч тал нь дараах эрх, үүрэгтэй:

2. Энэ гэрээнд заасан зээлийн төлбөрүүдийг Эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд ******* Банкинд бүрэн төлж барагдуулах үүргийг биелүүлнэ.

2.4 Нэхэмжлэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй

ГУРАВ. БАТАЛГАА

.1 Талууд энэхүү гэрээний агуулга, зорилго болон ИХШХШТХуулийн 74, 7 дугаар зүйлийн агуулга, үр дагаврыг бүрэн ойлгож ухамсарласан ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүдэн гарах аливаа үр дүн, ач холбогдлыг хүлээн зөвшөөрөв.

.2 Талууд энэхүү гэрээний үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй ба үүргээ биелүүлээгүйгээс шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх үед аливаа эсэргүүцэл, татгалзал үзүүлэхгүй.

ДӨРӨВ. БУСАД

4.1 Энэхүү гэрээ талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зуран тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болох бөгөөд талууд хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно. 4.2. Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт өөрчлөлтийг гагцхүү бичгээр үйлдэнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч ******* холбогдуулан 48,24,728.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК, хариуцагч нь Ю. нар нэхэмжлэлийн шаардлага болох 48,24,728.14 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Ю. нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ

74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана

74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469,92.64 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,966.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 24,966.2 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХК ******* нэхэмжлэлтэй, хариуцагч овогт гийн /РД:МЮ80670/ холбогдох 48,24,728.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469,92.64 төгрөгийн тал хувь болох 24,966.2 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 24,966.2 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4 Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН