Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 127/ШШ2024/0009

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 127/2024/0012/3

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа би нэхэмжлэгч ...............-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Дархан сумын Сонгуулийн хороонд холбогдох “...Дархан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтыг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан Дархан сумын Сонгуулийн хорооны удирдлагад хуулийн дагуу хариуцлага тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны үүсгэн хянаад

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ...............- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Дархан сумын Ардчилсан намын нэр дэвшигч ...............-, ...............-нар нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр МАН-ын Дэд дарга ...............-д Намаас гарах хүсэлтээ өгсөн. Тус өргөдөл, бичлэгт үндэслэн Дархан сумын Ардчилсан намын хороо хуралдаж нэр дэвшүүлэх Намын хорооны хурлаа хийж батламжилсан байдаг. Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д " Намын гишүүн нь хэдийд ч өөрийн хүсэл зорилгын үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гаргах өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно" гэж заасны дагуу МАН-аас татгалзах өргөдлийг өгснийг зураг хэлбэрээр баталгаажуулж намын хорооны хурлыг хийлгэж шийдвэр гаргасан. Намын цахим санд бүртгэлтэй байх нь тухайн намын дотоод асуудал гэж үзэж байна. Иймд энэ үйлдэл нь Аймаг сум дүүргийн Сонгуулийн тухай хуулийн 5.5 дахь заалт Иргэний Сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчдоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна гэжээ.

            Нэхэмжлэгч ...............- шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Дархан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг Хэнтий аймгийн Сонгуулийн хороо хянаж үзээд Дархан сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Пашкагийн Батгэрэлд хамаарах хэсгийг хүчингүй болгосон тул Дархан сумын Ардчилсан намаас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд гаргасан “Дархан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 07 тоот шийдвэр, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтыг зөрчсөн Дархан сумын Сонгуулийн хорооны удирдлагад хуулийн дагуу хариуцлага тооцуулах” гэсэн нэхэмжлэлийг эргүүлэн татах хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ...............-оос Хэнтий аймгийн Дархан сумын Сонгуулийн хороонд холбогдуулан “...Дархан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтыг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан Дархан сумын Сонгуулийн хорооны удирдлагад хуулийн дагуу хариуцлага тооцуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Уг нэхэмжлэлд шүүхээс захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад нэхэмжлэгч ...............- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа илэрхийлсэн хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан байдаг.

            Иймд нэхэмжлэгч ...............- нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлсэн хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

           

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон

 

                                                    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч ...............- нь “...Дархан сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтыг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан Дархан сумын Сонгуулийн хорооны удирдлагад хуулийн дагуу хариуцлага тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саадгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч ...............-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Б.БАЯРМАА